Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх Ажлын хэсэг хуралдлаа


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2022.12.26) анхны хуралдаанаа хийлээ.

    Ажлын хэсгийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ноос 2023 оны 2 дугаар сарын 20-ны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, батлав. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд болох арга хэмжээг “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд тусгасан билээ.

    Ажлын хэсэг мөн Зөвлөлдөх зөвлөлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар хэлэлцэж, Шинжлэх ухааны академи, Их сургууль, эрдэм шинжилгээний болон судалгаа, шинжилгээний байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудыг эрдэмтэн, судлаачдаа тус зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхэд татан оролцуулах чиглэлээр анхаарч ажиллахаар ярилцав.  

    Түүнчлэн, 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр дараагийн хуралдаанаа хийж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэлээ. 


    Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ж.Мөнхбат нарын Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарын хүмүүс ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 1 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 3 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 8 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 8 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29