Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, монгол орны газрын ховор элементийн талаар, Мал аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 38 асуудал танилцах болон хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийх юм.
Н.Нягт