Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын ахлах менежер 12 сая төгрөг хүртэлх цалин авна


"Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв.  Тэрбээр,

-Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр гадаадад болон дотооддоо сурч, мэргэшсэн залуучууд сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна. Монголдоо төрийн өмчит компаниуд дундаа хамгийн өндөр цалинтай байгууллага байх юм. Цалинг дөрвөн үе шаттай олгоно.

  • Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг 
  • Менежер- 6.5-8.5 сая төгрөг
  • Ахлах мэргэжилтэн- 4-6 сая төгрөг
  • Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан. Багийн системээр үйл ажиллгаа явуулна. 

Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023 оны нэгдүгээр сарын 2-16-нд явуулна. 20-21-нд тестийн шалгалт авна. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, хоёрдугаар сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ.   

  Ажлын байрны нийтлэг шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй  
  • Ахлах менежер улсад 8-аас дээш жил ажилласан байх
  • Менежер нь улсад 5-аас дээш жил ажилласан байх
  • Мэргэжилтэнд ажилласан жилийн шалгуур тавихгүй
  • Хууль эрхзүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар тестийн шалгалт авна. Шалгалтыг ТАЗ-ийн шалгалтын системд суурилж явуулна гэв. 

“Эрдэнэс Монгол” ХК-д одоо 55 хүн ажиллаж байна. Үүнээс 14 хүний ажлын байр байхгүй болсон учир ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл өгсөн. Гэхдээ эдгээр 55 хүн бүгд сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй хэмээн мэдээлэв. 

Н.Нягт 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 17 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 19 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/30
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 2025/04/30
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29