Пеле 82 насандаа таалал төгсжээ


Домогт хөлбөмбөгчин, дэлхийн гурван удаагийн аварга Пеле энэ сарын 29-ний пүрэв гаригт таалал төгсжээ. Пеле нэрээр хөлбөмбөгийн түүхэнд мөнхөрсөн Эдсон Арантес до Насименто 1958, 1962, 1970 онд  шигшээ багаа дэлхийн аварга болгосон.  Бразилийн төлөө 92 тоглолтод оролцож, 77 гоол оруулсан байна. ФИФА-гаас  2000 онд Пеле, Диего Марадона нарыг XX зууны шилдэг хөлбөмбөгчнөөр зарласан юм. Түүнийг таалал төгссөн тухай гашуудлын мэдээний дараа энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчид эмгэнэл илэрхийлжээ.

Неймар “Пелегээс өмнө "10" гэдэг зүгээр л тоо, хөлбөмбөг энгийн спорт байсан.  Пеле түүхийг өөрчилсөн.  Тэр хөлбөмбөгийг урлаг, хүн төрөлхтний баяр цэнгэл болгосон гавьяатай.  Тэрбээр өнгөт арьстнуудын дуу хоолой болж, юу юунаас илүү Бразилийг алдаршуулсан.  Тэр бол хаан. Хаан Пелегийн ачаар хөлбөмбөг болон Бразил улсын  статус дээшилсэн билээ.  Тэр үгүй ч ид шид нь үлдэнэ.  Пеле үүрд мөнх” гэж бичжээ.

Лионель Месси  “Пеле, Амар амгалан нойрсоорой” гэсэн байна.

Криштиан Роналдо “Бразилийн ард түмэн, Сенор Пелегийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.  Пеле бол бидний мөнхийн хаан.  Тэр  олон сая хүнд урам зориг өгсөн.  Түүний тухай дурсамж хөлбөмбөг сонирхогчдын дунд үүрд үлдэнэ. Тайван нойрсоорой” гэжээ.

Килиан Мбаппе “Хөлбөмбөгийн хаан таалал төгссөн ч түүний өв, гавьяа хэзээ ч мартагдахгүй” гэжээ.

Х.ЗАЯА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хэн юу хэлэв 32 минутын өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 47 минутын өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 49 минутын өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 1 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 1 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 22 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02