Роналдо: Азид өөрийгөө таниулах цаг болсон


Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштиан Роналдо Саудын Арабын “Аль-Насср” клубтэй 2025 он хүртэл гэрээ байгууллаа. Тэрбээр цахим хуудастаа “Би Европын хөлбөмбөгт мөрөөдлөө биелүүлсэн. Одоо Азид өөрийгөө таниулах цаг болсон” гэжээ. “Аль-Насср” бол Саудын Арабын  лигийн есөн удаагийн аварга клуб юм. 

Албан бус мэдээллээр түүний цалин, сурталчилгааны орлого жилд 200 сая евро байхаар тооцсон байна. Тэрбээр  Саудын Арабын “Аль Хилал” клубийн амласан 350 сая еврогийн саналаас өнгөрсөн зун татгалзсан. Английн “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагчтай муудалцсаны дараа клубийн удирдлагууд 37 настай португал залууг явуулах шийдвэр гаргажээ. 

Криштиан Роналдо замналынхаа туршид албан ёсоор найман зуу гаруй гоол оруулсан үзүүлэлтээрээ өнөө  үеийн хөлбөмбөгчдийг хошуучилдаг. Түүний дараа Аргентины Лионель Месси бичигддэг аж. 

Х.ЗАЯА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хэн юу хэлэв 7 минутын өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 22 минутын өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 24 минутын өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 36 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 38 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 41 минутын өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 22 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02