Д.Амарбаясгалан: Гарц шийдлийг олж, оношийг зөв тодорхойлох нь зүйтэй

unen
1 цагийн өмнө


УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.01.02/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг бүлгийн гишүүд дэмжиж, ажлын хэсэг гаргаж, боловсруулалтыг сайжруулах шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ.

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сүүлийн үед иргэдээс төрд шударга ёс тогтоож, тэгш боломж олгох тухай шаардлагуудыг удаа дараа тавьж, зарим тохиолдолд жагсаал цуглаан хийж байгаа. Иймээс Засгийн газар болон эрх барьж байгаа намын зүгээс үүсээд байгаа асуудлыг УИХ-тай хамтран иргэдтэйгээ хэлэлцэж, гарц шийдлийг олж, оношийг зөв тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. 

Мөн ард иргэдийг бухимдуулж байгаа авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг таслан зогсоох чиглэлд цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал гэж тодорхойллоо. Иймд УИХ, Засгийн газраас хамтарсан баг гаргаж, иж бүрэн судалгаа хийсний үндсэн дээр багц арга хэмжээ авахад зорьж ажиллах хэрэгтэй'' хэмээв. 

Н.Нягт 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 17 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 18 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/30
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 2025/04/30
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29