Замын-Үүд-Эрээн авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбогдуулан цахим уулзалт хийв


Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ууд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын алба, Хилийн боомтын захиргаа, Дорноговь аймгийн ЗДТГ, Замын-Үүд сумын ЗДТГ, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагын ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон цахим уулзалтыг 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

Цахим уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ахалж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажиллаж буй нөхцөл байдлыг танилцуулж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөххот дахь ЕКГ, Эрээн дэх КГ болон Манжуур дахь КГ-ын дипломат ажилтнууд Монгол, Хятадын хилийн боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хятадын талын байр суурь, төлөвлөгөөний талаар цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Уулзалтын үеэр хилийн хяналт шалгалтын байгууллагууд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор зорчигчдыг хил нэвтрүүлэх үйл ажиллагаанд онцгой анхаарч, хятадын талтай орон нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллаж, хилийн боомтоор зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг цэгцтэй, түргэн шуурхай, олон нийтэд чирэгдэлгүй, ойлгомжтой байдлаар зохион байгуулахаар болов.

Эх сурвалж: ГХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 24 минутын өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 5 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 5 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 22 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 22 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 22 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 23 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 2025/04/29