С.Адилбиш: “Жанжны мэргэн буудагч” тэмцээн тив, дэлхийн аваргад оролцох тамирчдын сонгон шалгаруулалт юм


Монгол цэргийн гарамгай жанжин, “Монголын үнэн” сониныг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатарын нэрэмжит “Жанжны мэргэн буудагч” тэмцээн ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ. Уг тэмцээнийг “Монголын үнэн” сонин, Монголын буудлага спортын холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тэмцээн Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 130, “Монголын үнэн” сонины 103 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой. 1976 оноос эхлэлтэй тус тэмцээний талаар буудлагын спортын олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч С.Адилбиштэй ярилцлаа.

 

-“Жанжны мэргэн буудагч” тэмцээний талаар товч мэдээлэл өгөх үү?

-Энэ тэмцээнийг 1976 оноос зохион байгуулсан. Би тухайн үед буудлагын спортоор хичээллээд найман жил л болж байлаа. Миний бие 1968 оноос энэ спортоор хичээллэсэн юм. Тухайн үед улсаас зохион байгуулах ажлыг нь хийдэг байв. Буудлагын спортоор хичээллэгсдийн хувьд хамгийн том, хамгийн гоё тэмцээн нь байсан шүү дээ. Өнөөдөр бол дотооддоо эрэмбээрээ улсын аваргын дараа орохуйц том тэмцээн болсон. Монголын буудлага спортын холбооны жил бүрийн нээлтийн тэмцээн болдгоороо онцлогтой. Товчхондоо ийм юм. Оны эхний тэмцээн гэдэг утгаараа буудлагын тамирчид ихээхэн ач холбогдол өгнө. Мөн Д.Сүхбаатар жанжныг сурталчилдаг байсан. Ер нь бол их нэр хүндтэй тэмцээн шүү.

Өнөөдөр бол дотооддоо эрэмбээрээ улсын аваргын дараа орохуйц том тэмцээн болсон. Монголын буудлага спортын холбооны жил бүрийн нээлтийн тэмцээн болдгоороо онцлогтой. Товчхондоо ийм юм. Оны эхний тэмцээн гэдэг утгаараа буудлагын тамирчид ихээхэн ач холбогдол өгнө. Мөн Д.Сүхбаатар жанжныг сурталчилдаг байсан. Ер нь бол их нэр хүндтэй тэмцээн шүү.

-Та бол анхдугаар тэмцээнд оролцож байсан хүн. Анхны тэмцээн ямар болж байв?

-Миний хувьд мартагдахгүй дурсамж үлдээсэн. 1976 он гэхээр энэ спортоор хичээллээд ид жигдэрч байсан үе. “Жанжны мэргэн буудагч” анхдугаар тэмцээнд оролцоод түрүүлж байлаа. Гараагаа энэхүү тэмцээнээр эхлүүлж, дотооддоо хэд хэдэн тэмцээн амжилттай өрсөлдсөний дүнд би 1976 оны Монреалийн олимпод оролцож явлаа шүү дээ. Нэг ёсондоо олимпыг зорих тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн байсан юм. Уг тэмцээнд түрүүлснээрээ Канадыг зорьсон Монголын шигшээ багийн бүрэлдэхүүний нэг хэсэг болсон учраас би “Жанжны мэргэн буудагч” анхдугаар тэмцээнийг огт мартдаггүй.


-Тэгвэл хэдэн оноос уг тэмцээнийг “Монголын үнэн” сонины нэрэмжит болгосон юм бэ?

-1990 оноос гэхэд болно. Тухайн үед зах зээлд шилжихтэй зэрэгцээд дээрх тэмцээнийг улсын төсвөөс санхүүжүүлэхээ больсон хэрэг. 1997 онд гаргасан Засгийн газрын 52 дугаар тогтоолоор тэмцээний төсвийг бүрмөсөн хассан. Үүний дараа манай холбооныхон багагүй хугацаанд ярилцсаны эцэст “Монголын үнэн” сонинд хандахаар болсон юм. Яагаад гэвэл энэ сониныг Д.Сүхбаатар жанжин үүсгэн байгуулсан учраас санал тавихад буруудахгүй гэж шийдсэн. Ингээд тухайн үед сонины эрхлэгч байсан Ц.Ганбат агсанд хандахад уриалгахан хүлээн авч, тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл уг тэмцээнийг “Монголын үнэн” сонины нэрэмжит болгон зохион байгуулж байна.

-Хэсэг хугацаанд завсарласан байх аа?

-Тийм ээ. Дунд нь хоёр ч удаа тодорхой хугацаанд завсарласан байдаг. Цаг үеийн байдал, коронавирусийн цар тахлын хөл хорио зэрэг нөлөөлсөн. Буудлагын тамирчид бол энэ тэмцээнийг их хүлээдэг. Учир нь, манай холбооны хамгийн том хоёр сорил тэмцээний нэг юм. Өсвөрийнхнөөс эхлээд бүгд оролцсоор ирсэн.

-Энэ жилийн тэмцээний онцлог нь юу байх бол?

-Азийн аварга, Азийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпын эрх олгох тэмцээн манай тамирчдыг хүлээж буй. Энэ бүхний сорилго гэдгээрээ онцлогтой. “Жанжны мэргэн буудагч”-аас медальт байрт шалгарсан тамирчид оноогоороо тив, дэлхийн аварга, олон улсын тэмцээнд оролцох эрх авна. Нэг ёсондоо сонгон шалгаруулалтын нэг тэмцээн  юм. 2023 оны улсын аваргын хуваарь зун таарч байгаа. Тэгэхээр дөрвөн том тэмцээнд эх орноо төлөөлөх төлөөллийг сонгох шалгаруулалтын журмыг баталсан. Тэр журамд “Жанжны мэргэн буудагч”-ийг багтааснаараа ач холбогдолтой.

-“Жанжны мэргэн буудагч”-аас олон шилдэг тамирчин төрөн гарсан байдаг биз?

-Тэгэлгүй яах вэ. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Гавьяат тамирчин Ц.Мөнхзулаас эхлээд манай буудлагын бүхий л шилдгүүд энэ тэмцээнээс амжилтын гараагаа эхлүүлсэн гэхэд болно. 

-Буудлагын спортоор хичээллэх хүүхэд залуусын тоо нэмэгдэж байх шиг. Ялангуяа орон нутагт. Орон нутгийнхан энэ жилийн тэмцээнд ирж оролцох уу?

-Бүгдэд нээлттэй тэмцээн шүү дээ. Таны хэлдгээр энэ спортоор хичээллэх тамирчдын тоо нэмэгдсэн. Тэр хэрээр буудлагын клубүүдийг шинээр байгуулж байна. Ялангуяа хийн бууны төрлийг сонирхогчид ийм болсон. Тэгэхээр энэ зай, төрөл өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй. Тэмцээнд урьдчилсан байдлаар 120 орчим тамирчин оролцох төлөвтэй байгаа. Энэ жил би ч гэсэн хийн бууны төрөлд оролцоно. 

  Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хэн юу хэлэв 8 минутын өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 23 минутын өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 25 минутын өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 37 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 39 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 42 минутын өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 22 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02