​ 69 цаг ажиллах “токсик” төлөвлөгөө


АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Канад, Ирланд улс ажлын дөрвөн өдөрт шилжихээр төлөвлөж байхад БНСУ-д долоо хоногийн ажлын цагийг уртасгахаар хэлэлцэж байна. Өмнөд Солонгос нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дунд хамгийн урт ажлын цагтай улс. Тоо баримтаас харахад өмнөд солонгосчууд жилд дунджаар 1915, америкчууд 1791, францчууд 1490 цаг ажилладаг байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хүн жилд 1716 цаг ажиллахад тохиромжтой гэдэг. Тиймээс иргэд ялангуяа Z үеийнхэн үүнийг тууштай эсэргүүцэж байна. 2018 онд долоо хоногт 52 цагийн ажлын горимыг нэвтрүүлсэн одоогийн сөрөг хүчин болох Ардчилсан намынхан үүнийг цомхотгол, ажилгүйдлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй буруу алхам гэж мэдэгджээ. 

Иргэдийн шүүмжлэл дунд Ерөнхий сайд Хан Дук Су системийн шинэчлэлийн мөн чанар нь ажил олгогч, ажилтнууд харилцан тохиролцож ажлын цагийг тогтоох боломжтой гэж тайлбарласан. Тэрбээр "Хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэндийг хангалттай амрааж баталгаажуулна. Эмэгтэйчүүдэд ажлын цагаа илүү уян хатан сонгох боломж олгоно" гэжээ. Мөн ажил олгогчдын бодлогыг чанд мөр­дөхийн улд Засгийн газар шар­гуу ажиллаж, илүү цагийн төлбөр төлөг­­дөөгүй, цалингийн хугацаа хэтэрсэн, эрүүл мэндийн даатгалаа батал­гаажуулаагүй компанид хариуцлага тооцохоо хатуу анхаа­рууллаа. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Засгийн газар энэ төлөв­лөгөөгөө ирэх долдугаар сард багтаан парламентад өргөн мэдүүлж, батлуу­лахаар ажиллаж байна. Харин Ардчилсан нам парламентад олонх болсон учраас санал болгож буй нэмэлт, өөрчлөлтийг гацаах боломжтой. 

 

Төрөлт буурч, цомхотгол хавтгайрах эрсдэлтэй гэв

 

Үйлдвэрчний эвлэлийн холбоод Засгийн газрыг иргэдийг хэт урт цагаар ажилд албадан шахаж байна гэж буруутгасан. Ажлын ачааллаас шалтгаалан төрөлтийн түвшин буурч, амиа хорлолт нэмэгджээ. Өмнөд Солонгосын парламентаас амиа хорлогчидтой холбоотой шинэ хуулийг гаргасан байна. Хүмүүсийг амиа хорлохоос сэргийлэхэд Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулан, ажилладаг. Өмнөд Солонгост бүсгүйчүүд нөхөрт гарахгүй, хүүхэд төрүүлэхгүй, дотно харьцаанд орохгүй байх нь ихэссэн. Энэ үзэгдлийг “Сампогийн үе” гэж нэрлэж байна. “Сампо” гэдэг нь дотно харьцаа, гэрлэлт, хүүхдээс татгалзах гэсэн утгатай үг. Урьдчилсан тооцоогоор, 50 гаруй сая хүн амтай Өмнөд Солонгосын хүн амын тоо 2065 он гэхэд 10 саяар буурч магадгүй аж. “Ажил мэргэжлийн замналаа саатуулмааргүй байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, бие даан амьдармаар байна” гэж 24 настай бүсгүй Чан Юнва ярьжээ. “Самсунг” компанийн 34 настай ажилтан “Долоо хоногт 69 цаг ажиллавал хэт ачааллаас шалтгаалсан нас баралт нэмэгдэж магадгүй” гэжээ. ДЭМБ-аас ажлын цаг нь цус харвалт, зүрхний өвчин тусах эрсдэлийг үүсгэдэг. Тиймээс долоо хоногт 55-аас олон цаг ажиллахгүй байхыг зөвлөдөг юм. БНСУ-ын нийгмийг талцуулсан энэ сэдвээр иргэд цахим ертөнцөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. “Хэдийгээр үндсэн цаг дууссан ч 22:00 цаг хүртэл ажиллуулдаг компани олон. 69 цаг гэдэг зарим хэвийн зүйл" гэж ажил олгогчоосоо олон нийтэд үг хэлэх зөвшөөрөл аваагүй тул нэрээ нууцалсан LG компанийн ажилтан ярьжээ. 

БНСУ-д долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар 68 байсныг 52 болгон бууруулсан гэж Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг ард түмэн хүндэлдэг. Ажлын цагийг богиносгосноор хүн амын өсөлт нэмэгдэнэ гэж тухайн үед амлаж байлаа. 1980-1990-ээд оны үед буюу Өмнөд Солонгосын эдийн засаг эрчимтэй өсөх үед илүү цагаар ажиллах тогтолцоо төлөвшсөн. Судалгаагаар ойролцоо цалинтай мөртлөө Их Британи, Австралийн ажилчдаас жилд 400 цаг илүү ажилладаг. Одоо үйлчилж байгаа ажлын цагт таарсан бүтээмжийг хадгалж үлдэхийн тулд Өмнөд Солонгосын компаниуд жилд 12 их наяд воны зардал нэмж гаргахаар болж байгааг БНСУ-ын Эдийн засгийн судалгааны хүрээлэн тооцоолж гаргажээ. Өмнө нь ажлын цагийн хязгаарт захирагддаггүй бизнесийн 26 салбар байсныг мөн бууруулж тав болгосон байна. 18 нас хүрээгүй иргэд долоо хоногт 35 цаг ажиллах журамтай болжээ.

 

Их Британийн компаниуд ажлын дөрвөн өдрийг дэмжжээ

Долоо хоногийн ажлын өдрийг дөрөв болгохыг Их Британийн 61 компанийн 3000 орчим ажилтан туршсан байна. Хэдий ажлын өдрийг багасгасан ч бүтээмж өндөр байсан тул дээрх компаниудаас 56 нь дөрвөн өдөр ажиллах туршилтыг үргэлжлүүлж, 18 компани байнга дөрвөн өдөр ажиллах зохицуулалтыг хийжээ. Энэхүү туршилт нь долоо хоногт таван өдөр 40 цаг ажилладаг байсан тогтсон дүрмийг 32 цаг болгон бууруулах зорилготой юм. Их Британийн Засгийн газрын зүгээс ажлын өдрийг дөрөв болгохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн ч төрийн бус байгууллага, хувийн компаниуд дээрх туршилтыг хэрэг­жүү­лэн үр шимийг нь хүртсээр байна. Ажлын өдрийг багасгасан нь ажилчдын эрч хүч, урам зоригийг нэмэгдүүлж, илүү бүтээлч болгоход эерэг нөлөөтэй гэсэн үр дүн гарчээ. Энэ талаар “The 4 Day Week” кампа­нит ажлыг санаачлагч Жой Райл “Бидний явуулсан туршилт дэлхий ертөнц ажлын дөрвөн өдөртэй боло­ход бэлэн гэдгийг батлан харууллаа. Бүхэл бүтэн 100 жил ажлын таван өдөр­тэй байсныг өөрчлөх цаг нь болсон. Дөрвөн өдөр ажиллах нь илүү аз жар­галыг мэдэрч, амьдралдаа сэтгэл хангалуун байх боломж, цаг хугацааг бидэнд олгоно. Туршилт цааш үргэлжилж энэ жилийн эцэс гэхэд илүү өндөр үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх асу… 14 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг батла… 14 цагийн өмнө
ШУУД: Боксын эмэгтэй тамирчид эх орондоо ирж байна 14 цагийн өмнө
Бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2025 онд 20 хувьд хүргэнэ 15 цагийн өмнө
“23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ 15 цагийн өмнө
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв 15 цагийн өмнө
Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний ү… 15 цагийн өмнө
З.Энхболдод хилийн хориг тогтоох прокурорын саналыг шүүх хүлээж авахаа… 15 цагийн өмнө
АН-ын дарга Л.Гантөмөрт ҮБХ-ны гишүүд шаардлага хүргүүлнэ 16 цагийн өмнө
"Lady entrepreneur" шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж байна 16 цагийн өмнө
"Хүний эрхийн цогцолбор төв" байгуулах асуудлыг дэмжлээ 16 цагийн өмнө
Г.Занданшатар Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайд нарыг тус тус… 18 цагийн өмнө
Өндөр хийц, барилга, байгууламжаас эрэн хайх, аврах ажиллагааны сургал… 18 цагийн өмнө
"Цахим гааль өдөрлөг" зохион байгуулна 18 цагийн өмнө
Иргэд эрсдэлгүй хөрөнгө оруулалт сонгох төлөвтэй байна 18 цагийн өмнө
Түгжрэл бууруулах чиглэлээр салбар бүрд төлөвлөлт хийн ажиллаж байна 18 цагийн өмнө
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 18 цагийн өмнө
ШУУД: Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа болж байна 20 цагийн өмнө
Орхон аймагт 21 нас хүрээгүй хүнд электрон болон утаат тамхи худалдахг… 21 цагийн өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэл… 21 цагийн өмнө