ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ЭМЯ-наас "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо хийж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 900 гаруй мянган хүн хамрагдсан байна. Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, зүрх судас, шээж боловсруулах эрхтний өвчлөл 86 хувийг эзэлж байгаа аж. 17 хүртэлх насны хүүхдийн дунд шүд цоорох өвчлөл давамгайлжээ.
ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Зохисгүй хоололт, архи, тамхины зохисгүй хэрэглээ нь илүүдэл жин, таргалалт, цусан дахь сахарын хэмжээ ихсэх зэргээр илэрч, нас баралтын түвшинд хүргэж байна. Монгол Улсын иргэдийн илүүдэл жин, таргалалт сүүлийн жилд эрс нэмэгджээ. 15-69 насныхны 39 хувь нь илүүдэл жинтэй, 15 хувь нь таргалалттай байна. Таргалалт нас ахих тусам нэмэгддэг байна.
Хүүхдийн илүүдэл жин тархалт маш эрчимтэй нэмэгдэж байгаа нь судалгаагаар харагдаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна