Г.Баярмаа: Салоны бизнесээ тэгээс эхлүүлсэн


“Yuki” сормуусны салоны захирал Г.БАЯРМААТАЙ ярилцлаа.

 -Сайн байна уу. Та эхлээд өөрий­гөө танилцуулна уу?

-Сайн байна уу, биднийг сонгон ирж ярилцлага авч байгаа танай хамт олонд гүнээсээ талархал илэрхийлье. Намайг Ганбаатарын Баярмаа гэдэг Одоо 30 настай. ШУТИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Мөн Турк улсад маркетинг, зочид буудлын менежерээр ажиллаж байгаад ирсэн. Одоо “Yuki” сормуусны салоныг ха­риу­цан ажиллаж байна.

-Яагаад гоо сайхны салбарыг сон­гон ажиллах болов. Энэ талдаа авьяастай байсан уу?

-Би багадаа хамаатныхаа эгчийн нүүрийг будаад өгье гэж гуйдаг байсан. Харин будсаны дараа тэр эгч надад нүүрээ хэрхэн будах талаар заагаад өгөөч гэж гуйдаг болсон. Ажил олох хэцүү цаг үед эгч их сургуулиа төгсөөд гурван жил ажил хайсан ч олдоогүй. Эрдэнэт хотод амьдардаг байлаа. Харин нүүрээ будаж сураад телевизийн хөтлөгчөөр ажилд орсон. Энэ нь ч бараг миний анхны гоо сайхан яагаад хүнд хэрэгтэй тухай ойлголт байсан. Дараа нь Турк улсад ажиллаж байхад турк эмэгтэй дарга маань нүүр будаад өгөөч гэж байнга гуйдаг болсон. Бүр ажлаас болж муудалцсан үед хүртэл гэнэт кофе цай хоол авчраад гуйхад би энэ талдаа авьяастай байж магадгүй л юм байна гэх бодол төрсөн. Тэгээд Монголд ирээд бүх төрлийн сургалтад сураад тэр дундаас сормуусаа сонгон ажил хэрэг болгоод явж байна.

-Салоноо үүсгэн байгуулсан түү­хээ­сээ хуваалцана уу. Яагаад гоо сайхны тэр олон чиглэлээс сормуу­сыг сонгох болов. Тэр талаараа дэл­­гэ­рэнгүй ярина уу?

-Сормуусаа анх ганцаараа хийдэг байхад нэг, хоёр жил болоод шантарч байсан л даа. Мэргэжлээрээ асрам­жийн газар ажиллая гэж ч бодсон. Гэтэл нэг охин “Хүнээс мөнгө зээлээд сормуус хийхийг заалгасан. Даанч юу ч суралгүй төгслөө, чи үнэгүй заагаад өгөөч” гээд ороод ирсэн. Би “За” гэж хэлээд зааж байтал гурав, дөрөвхөн хоног болоод л шантарч эхэлсэн. Худалдагчаар 600.000 төгрөгийн цалинтай өглөөнөөс орой 22:00 цаг хүртэл ажилладаг тийшээгээ л явъя даа, энийг чинь чадахгүй юм байна гээд л. Тэгээд би “За чи сурахгүй байсан ч яах вэ би чамд 600.000 төгрөг өгье, чи надад туслаад энд ажилла” гэв. Тэгээд тэр охин маань анх миний туслахаар ажиллаад, би өдөр тутам багахан цаг заваараа заасаар сарын дараа  маш гоё сормуус хийгээд сурчихсан. Тэгээд хамт зургаан сар ажиллаад хувиараа хийдэг болсон. Тэр үед заавал асрамжийн газар гэлтгүй өөрийнхөө сайн чаддаг зүйлээ бусдад заагаад нийгмийн ажил хийж болох юм байна гэсэн санаа анх төрсөн.


-Үүнээс л “Yuki” салоны хөгжлийн түүх эхэлсэн юм болов уу. Ганцаараа гараанаас гарсан бол өнөөдөр олон хүн удирдсан салоны эзэгтэй болжээ. Энэ салбарт бизнесээ өргөжүүлэх амаргүй байв уу?

-Бизнесийг хүмүүс томоор бодоод эхлээгүй байж шантрах нь бий. Салон худалдаж авахаас гоо сайхны бизнес эхэлнэ гэж ойлгодог. Би тэгээс нь буюу анх подвалд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мундаг ажил, мэргэжилтэй хүмүүс тогтмол үйлчлүүлнэ. Таагүй үнэр, орчноосоо санаа зовдог байлаа. Тэглээ ч тасралтгүй өөрчлөгдөж салоны хажууд ор түрээсэлж, дараа нь хотын төв рүү ойртож, хоёр ортой газар ороод хажуудаа сургаад л. Харин одоо дөрвөн салбар 20 ажилтантай болсон байна. Хэцүү үе мэдээж зөндөө тохиолдож байсан ч даваад гарвал ард нь баярладаг гэдгийг мэддэг болсон.

-”Баярмаагаар л сормуус хийл­гүүлнэ” гээд зориод ирдэг үнэнч үйлч­лүүлэгч олон байдаг уу?

-Би одоо сормуус хийдэггүй учраас үйлчлүүлэгч бүр намайг танихгүй. Хоёр дахь салбараа нээгээд удаагүй байсан юм. Үйлчлүүлэгчид зөвхөн намайг сонгохоор, сургасан артистууд  маань хүнгүй, хийцгүй суухыг харах эвгүй байлаа. Тэднийгээ ажлын байраар хангачихаад үйлчлүүлэгч өгөхгүй бол муухай шүү дээ. Тэгээд л сормуус хийхээ больсон. Энэ үед үйлчлүүлэгчдийн ялгаа харагдсан. Салбар нээгээд дэвжээд, бизнесээ өргөжүүлэхэд дэмжсэн, урам хайрлаж, үйлчлүүлсээр байгаа олон хүн бий. Гэтэл “Чи хийхгүй бол үйлч­лүүлэхгүй” гээд хаясан хүмүүс ч бас олон байсан. Өнөөдрийн амжилтаа миний үйл ажиллагааг дэмжиж одоог хүртэл үйлчлүүлж байгаа үнэнч үйлч­лүүлэгчдийн ач гэж боддог.

-Артистуудаа сургаж, дадлагажуу­лахдаа баримталдаг зарчим бий юү?

-Анх заах туршлагагүй байлаа. Одоо хүнийг яаж сургах, хэр хэмжээнд  хүрээд үйлчлүүлэгч авдаг болгох гээд асар их туршлагатай болсон. Хааяа очиж яаж хийж байгааг нь харна. Би бол мөнхийн шүүмжилнэ. Үнэндээ тэр артист нь цаг нь байнга дүүрчихдэг ч үйлчлүүлэгч нарынхаа сэтгэлд хүртэл хийдэг артист байсан ч хамаагүй. Гэхдээ “Та нарыг сайн болсон байсан ч үглэнэ шүү. Харин анх хийж чадахгүй байх үед чинь бол чадаж байна, болж байна гээд чадахгүй байсан ч дэмжээд сургана” гэдэг. “Болж байна, чадаж байна” гээд байхаар хэн ч сурдаг. Сурах болов уу гээд дүүгээ, хүүхдээ дагуулаад ирдэг. Би ямар ч хүн байсан сургаж чадна гэдэгт итгэлтэй байдаг.

-Аль улсын бүтээгдэхүүнийг сонго­дог вэ. Хэдэн төрлийн сормуус хийж байна вэ?

-Манай салон Япон улсад үйлдвэрлэ­сэн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Хөл хорионы үед нийлүүлэлт тасалдаж, бү­тээгдэхүүнээ яалт ч үгүй өөрчилж үз­сэн. Хэд хэдэн төрлийн цавуу, сормуус туршаад япон бүтээгдэхүүнийг гүйцэхгүй гэдгийг мэдсэн. Монголоос бүтээгдэхүүнээ авч хэрэг­лэхэд “Амархан унадаг, хатуу, нүд нухлаа” гээд гомдол их ирсэн. Япон цавуу усны хамгаалалттай учраас угааж болдог. Одоо япон бүтээгдэхүүнээ л ашиглаж байна. Манай салон уусгалт, хэлбэрээсээ хамаарсан таван төрлийн сормуус хийдэг. Одоо 10 болгохоор ажиллаад завгүй л явна. Харахад адил ч хүн хүний нүд ондоо  “Яг энэ бүсгүй шиг болъё” гээд зураг харуулдаг үйлч­лүүлэгчид байна. Яг тэр хүнд зохиж, харагдаж байгаа ч таны нүдэнд зохихгүй байж болно. Тиймээс аль болох сормуус хийх хүнтэйгээ ярилцаж уусгалт хэлбэр, сормуусны төрлөө зөвлөлдөж хийлгэх нь зөв.

-Танай салоны цахим хуудаст сор­муусны зөвлөгөө мэдээллийг тогт­мол оруулдаг юм билээ. Харин та мэр­­гэжлийн зөвлөгөө өгөхдөө юунд анхаардаг вэ?

-Би  анх  үсчдийн хажууд ор түрээсэл­дэг, хүнгүй учраас үсээ янзлуулж байгаа хүмүүсээс гуйна, та сормуус хийлгээч гээд л. Тэр үед хүмүүс гайхаж хараад “Сормуус хийнэ гэхээр яг яадаг юм” гэж их асуудаг байсан. Тэгээд л би пэйж дээр маш нухацтай сормуусны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч эхэлсэн. Түүнээс улбаалж олон хүн сормуусны тухай мэдлэгтэй болсон гэж хувьдаа бодож явдаг. Одоо бол хүмүүс харьцангуй ойлголттой болсон учраас мэдээлэл өгөх гэхээсээ илүү үйл ажиллагаагаа танилцуулахыг хичээдэг.

-Сормуус хийлгэхээр өөрийн сор­муус унадаг гэсэн ойлголт, яриа бай­даг. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хүний байгалийн сормуус хүртэл байнга унаж ургаж байдаг. Нүдээ нухах, хөмсгөө  үрэх үед унадаг ч хүмүүс тэр бүр анзаардаггүй. Нэг ёсны үстэй адил. Бид үсээ самнах үед байнга үс унадаг ч халзан болдоггүй шалтгаан нь унасан ч буцаж ургаж төлжиж л байдаг. Сормуус ч ялгаагүй. Харин үүнийг хиймэл сормуус хийснээс шалтгааллаа гэж ташаа ойлгох нь бий. Сормуусан дээр нааж хийдгийг үйлчлүүлэгч нар мэдээгүйгээс болоод сормуусаа татаж салгадаг нь өөрийн сормуус унах гол шалтгаан. Хэрвээ сормуус унадаг бол бид нар олон жил үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийнхээ юун дээр сормуус хийх вэ. Энийг хүмүүсээс асуумаар санагдаад байдаг юм.

-Бүсгүйчүүд төрөлхийн мэт хараг­дах сормуусыг түлхүү сонгодог байх. Ер нь одоо ямар сормуус тренд болж байна?

-Натурал харагдах сормуус сонгох нь ч бий, өтгөн уртаар хийлгүүлэх үйлчлүүлэгч нар ч бий. Ер нь өөртөө зохисноо сонгох нь чухал. Миний ажигласнаар хүмүүс бүр өтгөн, уртыг л хүсдэг болчихоод байна. Тиймээс аль болох өтгөн, урт сормуус оруулж ирэхээр ажиллаж байна. 

-Та амбиц, мөрөөдлөөсөө хуваал­цана уу?

-Би зөвхөн салон биш хоол хүргэлт, дэлгүүрээс бараа ойр зайнд хүргэх үйлчилгээ, эмэгтэйчүүдийн нийтлэлийн сайт, цэвэрлэгээний компани, номын компани гээд маш олон төсөл дээр ажиллаж байгаа. Эхнээсээ хэрэгжээд явж байна. “Санаа зөв бол заяа зөв” гэж боддог. Сормуусны салоны хувьд хүн сормуус сураад ирэхээр “Цалин мөнгө нь энгийн ажлаас арай дээр юм болов уу даа, бас сураад гадагшаа явбал тэндээ очоод хар ажил хийхгүй юм болов уу даа гэж л боддог. Чаддаг бол гадаадад салбараа нээх сэн гээд л их олон юм бодно. Манай нэг артистын охин сураад одоо өмнөд Солонгост амжилттай ажиллаад төлбөрөө өөрөө төлөөд явж байна гэхийг сонсоод маш их баярласан. Гадаадад сайн сормуус артист бол хамгийн эрэлттэй өндөр цалинтай ажлын нэг. Артистуудаа га­­даг­шаа явахаар нь өмнөөс нь баяр­ладаг.

-Таныг олон салбарт бизнес эр­хэл­­дэг гэж бодсонгүй, тэр бүрийг зэрэг амжуулахад нэг хүнд хэтийд­сэн ажил шиг санагдлаа?

-Би бүх ажлаа ганцаараа хийхгүй шүү дээ. Гэхдээ өглөө 06:00 цагт босож сурч байгаа. Би ерөнхийдөө санаа гаргаад явдаг. Монголд ийм үйлчилгээ гаргавал хүнд хэрэгтэй юм байна, ийм юм байвал тустай даа гэснээ төсөл болгож бичээд хүнээр хийлгэнэ. Хөрөнгө оруулалтыг нь салоноосоо гаргаж байна. Гэхдээ гол ажил минь салон. Цаашдаа салоныхоо дизайн, сормуусны төрлүүд, ажилчдынхаа ур чадвар, харилцаа мөн маркетинг тал дээрээ сайжруулж анхаарах ажил олон байна.

Yuki Сормуусны Салон

 Фэйсбүүк: Yuki Сормуусны Салон

 Утас: 8002-5015

 Цахим шуудан: yukisormuus@gmail.com

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24542/


0
angry
0
care
0
haha
2
liked
12
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.48
41 минутын өмнө
0
0
mundag shuu bi ene ohiniig Altai tsenteriin hajuud anh hiideg bhaas l hiilgej baisan uneheer taivan huurhun aashtai chin setgeleeree hiideg bsan ❤️
Хариулах
192.82.91.101
3 цагийн өмнө
0
0
Амжилт хүсье бондоок минь.
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22