“Монголын үнэн” сонин “La Sante center” эмнэлгийн захирал, сексологич, кегель трэйнер З.Болормаатай хамтран “Эрүүл мэндийн булан” ажиллуулахаар боллоо.
-Бид хоёрын түрүүчийн яриа нөхөн үржихүйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг эрх зүйн талаас нь хэрхэн шийдэж болох талаар хөндсөн. Одоо хоёулаа танай эмнэлгийн үйл ажиллагааны чиглэл болон эмчилгээнийхээ төрлүүдийг танилцуулаад явбал болох уу?
-“Lа Sante center” эмнэлэг 2016 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд даруй долоон жилийн нүүр үзжээ. Манай эмнэлэг “Аарцаг ёроолын булчингийн нөхөн сэргээх эмчилгээ”-ний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын анхны хувийн эмнэлэг. Энэ эмчилгээ нь 1985 онд Францын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан чухал эмчилгээ байдаг. Бүсгүйчүүдийн маань нөхөн үржихүйн эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой. Манай хамт олон Франц, Итали, Герман, Орос, Япон, Хятад гэх мэт оронд маш олон төрлийн сургалтад хамрагдсан. Бид эмэгтэйчүүдийн төрсний дараах болон өмнөх “Аарцаг ёроолын булчингийн нөхөн сэргээх эмчилгээ”-г хийхээс гадна эрчүүдийн болон хүүхдийн аарцаг ёроолын булчингийн сэргээн засах, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, нөхөн төлжүүлэх эмчилгээ хийдэг. Манай эмнэлэг 2022 онд Францын “Афнор” группийн ISO стандартаар баталгаажсан Монгол Улсын анхны хувийн эмнэлэг болсон. Мөн нөхөн үржихүй, нөхөн сэргээх ялангуяа шээс задгайрлын өвчний эмнэл зүй, мэсийн бус аргаар эмчлэх Монголын хэмжээнд хийсэн судалгааны ажлуудыг ярьж болохоор байна.
-Таны хувьд эмнэлгийнхээ үйл ажиллагаанд хэрхэн оролцдог вэ?
-Миний хувьд сексологич, кегель трэйнер гэдэг нарийн мэргэжлийг эзэмшин ажиллаж байна. 2017 онд “Үтрээний фитнес” гэдэг цахим нэгдлийг бий болгож маш олон монгол эмэгтэйг амьдралын зөв дадал хэмнэлд сургадаг үйл ажиллагаа явуулж байна. Сексологич гэдэг мэргэжил зүгээр нэг сексийн байрлал заадаг мэргэжил биш, нөхөн үржихүй, бэлгийн боловсролын талаар цогц ойлголт өгөх ёстой мэргэжил байдаг. Бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн боловсролын тогтолцоог зөвхөн манай эмнэлэгт ирж үйлчлүүлж байгаа хүмүүсээр хязгаарлах биш нийт улсын хэмжээнд харж мэдлэг, мэдээлэл түгээж засаж сайжруулж явах ёстой гэж би хардаг. Мэдээж хосын харилцаа, бэлгийн ажлын талаар бол тусдаа өргөн цар хүрээтэй ойлголт байдаг тул тэр талын мэдлэг мэдээлэл түгээх ажлаа бас орхигдуулахгүй авч явахыг хичээдэг. Итали Франц, Америк гээд хүнээ боддог эмч нар, эрүүл мэндийн салбарын эмч нартаа өгдөг сургалтууд байдаг. Тэр сургалт нь хүний өөрийн бие анатом физилогид хэрэгтэй ба хэрэггүй юм гэж нэг ч байхгүй, цаанаасаа өөрөө бүх зүйлийг шүүдэг, цэвэрлэдэг ухаалаг систем. Хүний өөрийн анатомийг л эрүүл байлгах тал руу нь анагаах ухааны бүх салбар эмчилгээ үйлчилгээгээ чиглүүлэх ёстой. Энэ чиглэлээр нөхөн сэргээх эмчилгээ, дасгал хөдөлгөөнүүд кегель дасгалуудаа заадаг.
-Та бид хоёрын өмнөх ярилцлагыг уншсан бүсгүйчүүд энэ асуултыг сонирхон асуух нь дамжиггүй. Төрсний дараах нөхөн сэргээх эмчилгээнд бүсгүйчүүд яагаад заавал хамрагдах ёстой юм бэ?
-Нөхөн сэргээх эмчилгээний салбарынхан эмчилгээг Европын болон Монголынх гэж хоёр ангилдаг. Бүсгүй хүний аарцаг ёроолын булчин гэж бий. Ганцхан эмэгтэйчүүдэд байдаг эд биш л дээ бүх хүнд бий. Үтрээ, умдагны ёроолоос хойш ахар сүүл хүртэл босоо хэлбэртэй сунаж тогтсон аяган хэлбэртэй булчинтай давсаг, шулуун гэдэсний булчингууд салаалж торлосон хэлбэрээр тогтсон байдаг. Эмэгтэй хүний жирэмсний 10 сар энэ булчингийн хувьд маш их ачаалал авдаг үе нь. Давсаг доош унжиж даралт өгснөөр булчин сулардаг. Эмэгтэй хүн төрөх явцад бие физилогийн болон сэтгэл зүйн хувьд маш их алдагдал хүлээдгийн нэг нь энэ. Энэ булчингуудын үйл ажиллагааг заавал нөхөн сэргээх шаардлагатай. Уг нь эмэгтэй хүн төрөх тусам энэ булчингийн уян хатан чанар сэргэдэг, дэлгэрдэг. Төрсний дараа ямар замаар даван туулах ёстой, ямар дасгал хөдөлгөөн хийх ёстой юм гэдгээсээ болоод өөр өөр байдаг.
-Жирэмсэн байх үеэс өөрөөр энэ булчин ачаалал авч суларна гэж байх уу?
-Ханиад, харшил, өтгөн хаталт, хэвлийн таргалалт гэх мэт өвчин энэ булчингийн сулралд бас нөлөөлдөг. Хэвлий орчмын таргалалт нь жирэмсэн үеийнхтэй адил байдаг учир адилхан нөлөөтэй.
-Ямар эмчилгээ хийгддэг юм бэ?
-Юуны өмнө айл гэрийн нэгэн багана болсон ээж хүн, эмэгтэй хүн эрүүл байснаар тухайн өрх, гэр бүл эрүүл саруул байдаг. Ээж эрүүл байснаар гэр бүлийн гишүүд эрүүл саруул аз жаргалаар дүүрэн амьдардаг. Эрүүл саруул гэр бүл гэдэг улс орны үнэт баялаг. Манай эмнэлэг эрчүүд, эмэгтэйчүүдийн бага аарцагны нөхөн сэргээх “Феникс” гэдэг эмчилгээг Францаас оруулж ирж анх удаа эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Хүндрэлтэй төрөлтөөс болж хярзангаа хайчлуулсан маш олон бүсгүй гомдолтой амьдардаг. Францад авсан сургалт хичээлээр төрөөгүй эмэгтэйчүүдэд ч маш их булчин алдагдал буруу рефлекс бий гэж зааж байсан. Үүнээс үүдэн булчин агшилт тэлэлт үүсэхгүй хярзан маш их гэмтэж төрдөг. Франц улсын төрөх эрүүл мэндийн чанар стандарт яаж нэг ширхэг оёдолгүй төрүүлэх вэ гэх тал дээр судалж анхаарч ажилладаг. 2017 онд сургалтад сууж байхад бөгс түрүүлэгтэй төрөлтийг ч хярзан хайчлахаа больсон тухай ярьж байсан. Би урьд нь хярзангаа хайчлуулсан гээд эмчид гомддог бүсгүйчүүдэд “Эмч буруугүй ээ, учир нь танд ийм буруу хэвшил байсан уу” гэж тайлбарладаг. Ийм бүсгүйчүүдийн бие эрхтэн гэмтээд зогсохгүй сэтгэлзүй нь маш их гэмтсэн байдаг. Ийм болохоор төрсний дараах эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээ гэдэгт сэтгэлзүйг хүртэл эмчлэх цогц эмчилгээ үйлчилгээ шаардлагтай болдог.
-Эмийн хэрэглээ өндөр болсон орчин цагт эм уухгүйгээр эрүүл болно гэдэг санаанд багтамгүй санагдаж байна?
-Манай эмнэлгийн гол онцлог нь нөхөн сэргээх физик эмчилгээ юм. Эмнээс аль болох татгалзаж сүүлийн үеийн дэвшилтэт аппаратаар хүний биеийн булчингийн үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах замаар эмчилгээ хийгддэг. Манайхаар эмчлүүлсэн хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэй буцдаг. Учир нь эмнэлгийн зүгээс 100 хувийн үр дүн үзүүлж чаддаг.
-Эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн талаар ярихгүй байж болохгүй санагдлаа?
-Сүүлийн үед эрэгтэйчүүдийн дунд түрүү булчирхайн өвчлөл маш элбэг болж байна. Түрүү булчирхайн үрэвсэл, шохойжилт, томролт гэх мэт эмгэг зонхилж байна. Мөн шамбарам маш их болсноос гадна насны хувьд их залуужиж байгаа нь ажиглагдаж байна. Бага насны хүүхэд хүртэл шамбарамтай болоод ирж эмчлүүлэх тохиолдол бий.
-Насны хувьд залуужиж байгаа шалтгаан юунд байна вэ. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Түрүү булчирхайн үрэвсэл нь ихэвчлэн доороосоо даарах, хүнд хүчир ажил хийх зэргээс үүдэлтэй. Мөн хамгийн том шалтгаан нь хөдөлгөөний дутагдлаас болж байна. Яагаад гэвэл өнөөдөр явган явж байгаа хүн ховор болсон байна. Жишээлбэл, ажилдаа машинаар очоод суулаа, гэртээ хариад буйдан дээр хэвтдэг. Тиймээс бие организм дасгал хөдөлгөөний дутагдалд орсноор олон төрлийн эмгэг өөрчлөлт гарч эхэлдэг.
-Одоо хоёулаа “La Sante” эмнэлэгт очсон үйлчлүүлэгч ямар эмчилгээ үйлчилгээ авч болох талаар мэдээлэл өгье?
-“La Sante” эмнэлэг нь Phenix Liberty, Pheinx Nano, Phenix Physio Uro, Phenix Portable Uro, Phenix Neo гэх зэрэг олон төрлийн олон өөр программ эмчилгээ суурилуулсан аппаратуудаар нийт 800 нэр төрлийн эмчилгээ программаас тухайн үйлчлүүлэгчийн оношлогоонд тулгуурлан 10-25 удаагийн эмчилгээний менежментийг мэргэжлийн эмч нар хийнэ. Энэ аппарат нь нэг секундэд 50 удаагийн микро массаж буюу кегель дасгал хийсэнтэй тэнцэх үр дүнтэй юм. Аппаратанд 20 минут ороход 84000 удаа кегель хийсэнтэй тэнцэх хэмжээний үр дүнг үзүүлдэг. Энэ аппарат маш их давуу талуудтай. Феникс аппаратны давуу талуудыг дурдвал эмгүй, мэсгүй, өвдөлтгүй, өндөр үр дүнтэй, эрсдэлгүй, ISO-13485, IEC-60601-1-2, IEC-60601-1 стандартын шаардлагыг хангасан аюул эрсдэлгүй технологи.
Жирэмсэн болон хавдрын эцсийн шатны заалттай үйлчлүүлэгч, төрсний дараа 30-60 хоногт мэргэжлийн эмчийн заавраар болон сарын тэмдэг ирсэн үед орохыг хориглох заалттай байдаг.
Үйлчлүүлэгчийн оношилгоонд тулгуурлан 10-25 удаагийн эмчилгээг 1-3 хоногийн зайтайгаар эмчилгээнд орох бөгөөд хийгдэх эмчилгээнүүд болон хамрагдах программыг хариуцсан эмч нь гаргаж өгдөг журамтай.
-Эмчилгээний дараа гарах үр дүн?
-Ханиаж найтаах, инээж үсрэх, хүнд юм өргөхөд шээс дусагнах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд шээс дусагнах, шөнө ойр ойрхон шээх зэрэг зовиурыг эмчилнэ. Шээсээ дүлж гаргах, дутуу шээх, давсаг шээстэй үлдэх зэрэг зовиур арилна. Өндгөвчний үйл ажиллагааг сэргээнэ. Үрийн сувгийн наалданги битүүрлийг эмчилнэ, идэвхижүүлнэ. Үтрээний булчин чангалж бэлгийн таашаалыг нэмэгдүүлнэ. Үтрээний хуурайшилт, өвдөлтийг эмчилнэ. Сулрал, үтрээний булчингийн хүчийг нэмэгдүүлнэ. Аарцаг ёроолын булчингийн алдагдал гэмтлүүд болон зангирлыг эмчилнэ. Геморрой буюу цагаан мах урвах өвчлөлийг эмчилнэ. Шулуун гэдэсний рефлексийг сэргээнэ. Хий буюу унгасаа барьж чадахгүй байх, өтгөн хатахад гадагшлуулж чадахгүй байхыг эмчилнэ. Шингэн алдахад барьж чаддаг болгоно. Сарын тэмдгийг тогтворжуулж, өвдөлтийг арилгана. Давсаг сойх болон үтрээ нарийсгах мэс ажилбар, геморройн мэс ажилбарын дараах болон төрөлтийн дараах оёдол наалдангуудыг нөхөн төлжүүлнэ. Цэвэршилтийг хойшлуулж, эрт үеийн хам шинжийг арилгана. Өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун амьдралыг бий болгож, амьдралын чанарыг дээшлүүлнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Фэйсбүүк: (пэйж хуудас) La Sante Center
Instagram: La_sante_vip
Write to Поверь Мне
Мэйл: Lasantehospital@gmail.com
Холбоо барих дугаар: 7766-5999, 9106-5999, 9105-5999
Хаяг: Хан-Уул дүүрэг, Маршал Таун, 109 дүгээр байр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24542/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна