Эдийн засгийн “манан” өтгөрлөө



Олон улсын валютын сангаас гаргасан төлөв байдлын тайланд дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 2.8 хувиар буурна гэж таамаглажээ. Энэ бол 1990 оноос хойших дунд хугацааны хамгийн бага таамаг юм. Эдийн засгийн удаашрал нь өндөр хөгжилтэй орнууд, ялангуяа Евро бүс, Их Британид төвлөрч байна. Үүнд цар тахал, геополитикийн хуваагдал, Их Британи Европын холбооноос гарсан, АНУ, БНХАУ-ын эдийн засгийн дайн, ОХУ Украин руу түрэмгийлсэн зэрэг дэлхийн үйл явдал нөлөөлсөн. 

Олон улсын валютын сангийн хаврын хурал Вашингтонд үргэлжилж байна. 190 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУВС энэ онд дэлхийн инфляцыг долоон хувьд барихыг хичээж байгаа. Байнгын өндөр инфляц АНУ-ын Холбооны нөөцийн сан болон бусад Төв банкуудыг үнийн өсөлттэй тэмцэхийн тулд хүүгээ үргэлжлүүлэн өсгөж, дээд цэгтээ ойртуулахыг шаардах төлөвтэй байна.

 

Банкны хямрал эмзэг сэдэв боллоо

 

БНХАУ хилээ нээж, Европт эрчим хүчний ханш буурсан уян хатан байдалд үндэслэн оны эхэнд эдийн засагчид өөдрөг харж байсан. Гэвч өнгөрсөн сард банкны салбарт гарсан хямрал таамаглал өөрчиллөө. ОУВС-гийн захирлын хэлснээр, Цахиурын хөндийн банк, “Silvergate Capital”, “Signature Bank” дампуурснаас тогтворгүй байдал дагуулсан. Цахиурын хөндийн банк бол АНУ-ын хоёр дахь том зээлдүүлэгч. Эрсдэл давамгайлж, дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг тойрсон “манан” өтгөрчээ. Банкны салбарын хямрал Байдены Засгийн газар төдийгүй олон улсын эмзэг сэдэв болсон. 

Гэхдээ 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас зарчмын зөрүүтэйг шинжээчид онцолжээ. Банкууд цочролыг тэсвэрлэх чадвартай болсон. Хатуу зохицуулалтын улмаас эрсдэлтэй зээлийг хязгаарласан. Сүүлийн үеийн банкны хямрал өргөн хүрээний санхүүгийн системд итгэх итгэлийг алдагдуулсан АНУ-ын хадгаламж зээлийн хямрал хоёрын ижил төстэй талыг ч дурджээ. Бодлого тодорхойлогчдыг шийдвэртэй арга хэмжээ авах, дампуурсан банкуудыг татан буулгах төлөвлөгөө, хадгаламжийн даатгалын хөтөлбөрийг сайжруулах шаардлагатайг ОУВС уриаллаа. Ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуринчас "Эдийн засгийн өсөлт түүхэн жишгээр бага байна. Банкны тогтворгүй байдлын хямрал бидэнд нөхцөл байдал нэлээд эмзэг байгааг санууллаа. АНУ-ын эрх баригчид хурдан бөгөөд шийдэмгий арга хэмжээ авч, гал унтраалаа. Гэсэн ч санхүүгийн систем туршилтад бэлэн байх ёстой” гэсэн юм. Мөн инфляц буурсан нь зээлийн хүүгийн томоохон өсөлтөөр дамжуулан мөнгөний бодлогыг чангатгахад хүргэсэн. Инфляц буурахад эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн уналт шалтгаалсан билээ. ОУВС-гийн мэргэжилтнүүд инфляц 2025 он хүртэл зорилтот түвшиндээ хүрэхгүйг анхааруулж байна. Хөрөнгө оруулагчдын борлуулалт хийх гэсэн улайрал дэлхийн санхүүгийн нөхцөл байдал огцом чангарахад нөлөөлсөн. Хөрөнгийн их хэмжээний гадагш урсгал, ам.долларын ханшийн өсөлт, итгэлцэл, өрхийн зарцуулалт, хөрөнгө оруулалт багассан үед дэлхийн эдийн засаг буурдаг. Бүс нутгийн зарим задаргааг харвал энэ онд АНУ-ын эдийн засаг 1.6, евро бүсийнх 0.8 хувиар өснө гэжээ. 

Харин Хятадын ДНБ 5.2, Энэтхэгийнх 5.9 хувиар өсөх төлөвтэй байна. 2022 онд хоёр хувиар буурсан Оросын эдийн засаг энэ онд 0.7 хувиар өснө. Хэдийгээр эдийн засаг удаашрах ч хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний ханш буурна. НҮБ-ын Хүнсний агентлагийн (FAO) үнийн индекс өмнөх жилийн түгшүүртэй дээд цэгээс 20 хувиар буурчээ. Австралид их хэмжээний ургац хураасан, Европын холбооны үйлдвэрлэл сайжирсан, ОХУ-ын нийлүүлэлт, Украины экспорт үргэлжилсэн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд үр тарианы үнэ 5.6, улаан буудайн үнэ 7.1 хувиар буурсан байна. 

Ургамлын тосны дундаж үнэ 2022 оны гуравдугаар сарынхаас 47.7 хувиар буурчээ. Вашингтон хотноо төвтэй ОУВС-гийн тооцоогоор, дэлхийн эдийн засгийн гуравны нэг орчим хувийг эзэлдэг улс орнууд 2023, 2024 онд дараалан уналтад орох төлөвтэй байна. Мөнгөний бодлогыг “хэт хурдан” чангатгаж, улс орнуудад “нэгэн зэрэг” хэрэгжүүлбэл олон эдийн засгийг урт хугацааны уналтад хүргэж болзошгүйг анхааруулжээ. Түүнчлэн ам.долларын ханш чангарч байгаа нь ам.доллароор илэрхийлэгдсэн өр зээлээ төлөх төлбөрийг нэмэгдүүлж, шинээр хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй эдийн засагтай орнуудыг дэмжих хамтын хүчин чармайлт гаргахыг ОУВС уриалжээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ оны эхэн үеэс бодлогын хүүгээ огцом өсгөсөн нь ам.долларын бусад валюттай харьцах ханш өсөхөд нөлөөлсөн юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24545/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 19 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 19 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 19 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 20 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 21 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 21 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 21 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 21 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 21 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 21 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 21 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 21 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 22 цагийн өмнө