Бээжин дипломат бодлогоо эрчимжүүлэв


БНХАУ улам бүр олон туйлт болж буй дэлхийн дэг журмын гол хүчин гэдгээ дахин батлахыг эрмэлзэж байгааг шинжээчид онцолдог. Ажиглагчдын үзэж байгаагаар хөгжиж буй орнуудтай ойртож, Вашингтоны бодлоготой тэмцэхэд анхаарч байна. Сарын хугацаанд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен,  Бразилын Төрийн тэргүүн Луиз Инасио Лула да Силва  тэргүүтэй дэлхийн удирдагчдын цуваа Бээжинг чиглэсэн.  Тэдний айлчлал Европын холбооны орнуудын Хятадад хандах хандлага хуваагдсаны илэрхийлэл.  Макрон стратегийн бие даасан байдлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.  Нөгөөтэйгүүр, ковидын хөл хориог цуцалсны дараа БНХАУ-ын дипломат бодлого эрчимжсэний  шинж.  Мөн Сингапур, Малайз, Габоны Ерөнхийлөгч нар Хятад улсад айлчилжээ.  Шиань хотод ирэх сард болох Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт, намар “Бүс ба зам” гурав дахь чуулга уулзалт зэрэг томоохон дипломат уулзалт болно. Бээжин эдийн засгийн хүрээгээ “Бүс ба зам” санаачилгаар өргөжүүлж байна.  Бүс ба зам” бол  Ази, Африк, Европыг холбох дэд бүтцийн томоохон хөтөлбөр.   Хятадын дипломат хүчин чармайлтыг цар тахлын  гурван жилд алдсан нөлөөгөө сэргээх арга зам гэж үзэж байна.  Коронавирусийн эх үүсвэр, хүний эрх, худалдаа, ОХУ-тай тогтоосон нөхөрлөл нь Бээжингийн барууны орнуудтай харилцах харилцааг бүдгэрүүлсэн.

 

Олон улсын дэг журамд АНУ-ыг бүрэн орлох эрмэлзэлгүй

Даяаршлын чиглэлээр мэргэшсэн Сычуаны их сургуулийн профессор Пан Жун Ин “Бээжин хөгжиж буй орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч, Хятадын онцлогтой хөгжлийн загварыг сурталчилж байна.  Ши Жиньпин дарга дэлхийн хөгжил, аюулгүй байдлын санаачилгад тулгуурлан, эвслүүдийн сөргөлдөөнийг эсэргүүцэж, хамтын аюулгүй байдал, хөгжлийг дэмжих зорилгоор “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг дэвшүүлсэн. Мөн гадаадад хэд хэдэн айлчлал хийсэн.  Тэрбээр Узбекистанд болсон  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож, Ойрхи Дорнодод Араб, Персийн булангийн орнуудтай анх удаад дээд хэмжээний уулзалт хийж, эрчим хүчнээс эхлээд олон арван гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан.  Украины дайны үед ОХУ-ыг эдийн засгийн хувьд дэмжсэн гэж барууныхан Хятадыг буруутгаж байхад Москвад айлчлав. Хятад улс Саудын Арабт зуучилсан нь бүс нутгийн үйл хэрэгт түлхүү  оролцох болсныг харууллаа” гэжээ. Азийн нийгэмлэгийн бодлогын хүрээлэнгийн шинжээч Тайла Бланд “Хятадын өнөөгийн дипломат арга барил хоёр талтай. Нэгдүгээрт, геополитикийн тогтворгүй  үед дотоодынхоо уян хатан байдлаа нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, стратегийн түншлэл байгуулж, их гүрний хэмжээний тоглогч гэдгээ батлах.  Гэвч БНХАУ олон улсын дэг журамд АНУ-ыг бүрэн орлох эрмэлзэлгүй байна” гэж дүгнэжээ.  Бээжин олон улсын валютын системд тэсвэртэй байдлаа нэмэгдүүлэхийн тулд Хятадын мөнгөн тэмдэгтийг глобальчлах ажлыг түргэсгэж, худалдаагаа нэмэгдүүлэн ам.долларыг орлох сонирхолтой байгаа.  Хятадын Экспорт импортын банк Саудын Арабт анхны юанийн зээлээ санал болгосон бол Франц улс шингэрүүлсэн байгалийн хийн хэлэлцээрийг юаниар хийсэн барууны анхны орон болсон. Бразил ч мөн адил юанийн зээлийг ашиглах гэрээ байгуулсан.  БРИКС-ийн гишүүн Бразил улс  худалдааны хамгийн том түнш БНХАУ-тай харилцаагаа өргөжүүлэхийг  зорьдог.  Ерөнхийлөгч Лула да Силва Бээжинд айлчилж Ши Жиньпинтэй уулзахдаа технологийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ. АНУ өнгөрсөн жилээс Хятадын эсрэг технологийн хязгаарлалтаа чангатгаж, хагас дамжуулагч экспортлохыг хориглосон. Энэ хоригт нэгдэхийг  холбоотнууддаа уриалж байв.  Бээжин эдгээр арга хэмжээг эрс шүүмжилж, технологийн хувьд илүү бие даасан болохын төлөө ажиллаж байна.  Шанхайн Олон улсын судалгааны хүрээлэнгийн Гадаад бодлого судлалын төвийн захирал Ниу Хайбин “Хөгжиж буй нөлөө бүхий орнууд АНУ-ын хяналтад байдаг. Гэхдээ  Хятадтай харилцаагаа бэхжүүлж эхэлсэн нь олон туйлт дэлхийн бэлгэ тэмдэг юм. Хөгжиж буй орнууд АНУ, Хятадын аль нэгийг сонгох шахалттай нүүр тулсан. Тэд Хятадтай хамтын ажиллагаа, эдийн засгаа бэхжүүлж, хадгалахыг хичээж байна” гэжээ.  Африк, Зүүн өмнөд Ази, Латин Америкийн технологи, нөөцөөр хангах боломжтой улс орнуудтай Бээжин харилцаагаа гүнзгийрүүлэх болсон. Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо нь 2020 оноос БНХАУ-ын  худалдааны гол түнш байсаар ирсэн. Бээжин одоо боломж эрэлхийлж байна.  Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун өнгөрсөн сард Хятадад айлчлахдаа инновац, судалгаа, хөгжүүлэлт зэрэг өндөр технологийн хамтын ажиллагааны салбарыг сонирхож буйгаа илэрхийлсэн.  Хятадын “Хуавэй” компани мэдээлэл, харилцаа холбооны технологийн (ICT) асар их дэд бүтцийг бий болгосон Африкт хөрөнгө оруулалт хийхээ амласан.  Үндэсний аюулгүй байдлын үүднээс барууны томоохон орнуудад технологийн аварга компанийг 5G сүлжээнд ашиглахыг хориглосон байна.  Гэсэн хэдий ч Хятад улс Европт анхаарал хандуулсан хэвээр. Ялангуяа хөрөнгө оруулалтын салбарт болгоомжтой хандаж, бүтцийн өөрчлөлт хийн,  ядуу мужуудын өрийг барагдуулбал Бээжингийн дипломат оролдлого  амжилтад хүрнэ.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 19 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 19 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 19 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 20 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 20 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 21 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 21 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 21 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 21 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 21 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 21 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 21 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 21 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 21 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 22 цагийн өмнө