​ “Их 7”-гийн удирдагчид Хирошимад уулзана



 “Их 7” бүлгийн удирдагчид энэ сарын сүүлчээр Хирошимад уулзаж, гурван өдрийн дээд хэмжээний хэлэлцээр хийнэ. Японы Ерөнхий сайд Фүмио Кишидагийн хэлснээр “Их 7”-гийн удирдагчид цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг олон улсын тулгамдсан асуудлыг хэлэлцэх аж. Ажиглагчдын үзэж буйгаар талууд Москвагийн эсрэг арга хэмжээ авах нь лавтай. Япон улс 2023 онд “Их 7”-г тэргүүлж байгаа. Дэлхий нийтээрээ энхтайвныг тогтоохыг эрэлхийлж байгаа цагт Хирошима хотод хэлэлцээр хийх нь чухал ач холбогдолтой. Дээд хэмжээний уулзалтын үеэр  “Их 7”-гийн удирдагчид цөмийн зэвсгийн хэрэглээний бодит байдалтай танилцана.  Япон улс цөмийн зэвсэггүй дэлхийг цогцлоохоо мэдэгдсэн.  Үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэх эрсдэл улам бүр нэмэгдэж, улс орнууд урьд хожид байгаагүй хямралтай нүүр тулсан.  Хирошима бол цөмийн зэвсгийн аюулд өртсөн  түүхэн ач холбогдолтой учраас Японы Засгийн газар энхтайвны төлөөх амлалтаа илэрхийлэхэд хамгийн тохиромжтой хот гэж сонгосон аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08