В.Ундраа: Гэгээлэг ертөнцийг хүмүүст байнга харуулахыг хүсэж байна


Гэр бүлийн аз жаргал, амар тайван байдлыг ямар өнгөөр илэрхийлэх вэ. Хүний зүрх сэтгэлийг бүлээцүүлдэг хайр ямар өнгөтэй байдаг вэ. Цав цагаахан цаас шиг хүүхэд насыг ямар өнгөөр дүрслэх вэ. Эдгээр асуултад хариулах уран бүтээлчийг “Бүтээлч урлан”-даа урилаа. Гэр бүлийн сэдэвтэй зургуудаараа танил болсон энэ эрхэм бол МУЭ-ийн гишүүн, зураач В.Ундраа юм. Хэсэг хугацаанд нам жим байсан түүний орон зайд хэсэгхэн хором саатаж, үзэл бодлоос нь хуваалцсанаа хүргэе.  

-Тантай уран бүтээлийн сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахаар зорин ирлээ.  Бүтээл арвин, үйлс бүтэмжтэй байна уу?  

-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийн сонин сайхнаас маань хуваалцахаар ирсэнд баярлалаа. Миний хувьд уран бүтээлийн санаа сэдлээр арвин,  бүтэмжтэй сар өдрүүд үргэлжилж байна. Угаас бид үргэлж л шинийг эрэлхийлж явдаг хүмүүс шүү дээ. Одоо бол хийж бүтээхээр ид дотроо шатаад, ажлаа төлөвлөсөн л  явж байна. Таны харж байгаачлан эвтэй дөрвөн амьтнаар сэдэвчлэн үзэсгэлэн гаргахаар зэхэж сууна. Мөн ирэх жил томоохон үзэсгэлэн гаргана гэсэн бодолтойгоор ажлаа эхлүүлээд явж байна.  


-Зураачийн сэтгэлгээ, орон зайн хоргодох байр болсон урландаа та хэр олон цагийг өнгөрүүлж байна вэ?

-Би хаана ч урлантайгаа аялдаг. Зураггүйгээр өөрийгөө төсөөлдөггүй учраас хүссэн үедээ дурласан ажлаа хийхийн тулд хажуугаасаа холдуулахгүй авч яваад суржээ.  Зусландаа ч,  гэртээ ч би хаана явна тэнд зургийн хэрэгслүүд маань хамт явдаг. Бас шуугиантай, эсвэл нам гүм ямар ч тохиолдолд зургаа зурдаг. Одоо урин дулаан цаг болж байна. Байгалийн сайханд, гэр урландаа гурван сарыг үр бүтээлтэй өнгөрөөнө дөө.


-Хайр үнэртсэн, гэгээлэг илэрхийллүүдээр та бүтээлээ баяжуулдаг. Тэдгээр өгөгдөл таны оюун бодолд хэрхэн буудаг бол?

-Уран бүтээлчдийн зүүд зөнтэй байдаг. Миний хувьд зүүдэнд  орсноо зохиомжлон толгойдоо ургуулан бодож баяжуулдаг. 

-Та хурц, тод өнгийг зоригтойгоор барьж авдаг. Хүмүүсийн ихэнхдээ бараанаар илэрхийлдэг  агуулгыг яагаад тод өнгөөр гаргадгийг асуумаар байна?

-Та миний бүтээлүүдээс ажигласан байх. Би ихэвчлэн жаргалтай гэр бүл, хосууд, эвтэй дөрвөн амьтдыг үндсэн, хольцгүй өнгүүдийг ашиглан зурах дуртай. Гэхдээ тэдгээр бүтээлийн дүрслэлд инээд, баяр хөөртэй мэт харагдаж байгаа ч цаад санаа нь  “Эвтэй байгаарай. Бие биенээ хайрлаарай, хүндлээрэй, ойлгоорой”  гээд байгаа хэрэг. Одоо цагт гэрийнхээ хаалгаар гараад л маш хэцүү нийгэм биднийг угтаж байна. Гэр бүл салалт, хууран мэхлэлт, залилан, хүчирхийлэл, үхэл хагацал, гадуурхалт энэ бүгдийг хүмүүсийн нүднээс харж болно. Йим зүйлийг цахим орчин, ахуй амьдралаасаа мэдрэн ядарч байгаа хүмүүсийг уран бүтээлээрээ ч болов тайвшруулах нь миний зорилго. Бас тэдэнд “Хаа нэгтээ аз жаргал байдаг юм шүү” гэсэн сэтгэгдлийг төрүүлэхийг хүсдэг юм.

-Эсрэгээрээ таны бүтээлдээ ашигладаггүй өнгө гэж бий юү?

-Энэ талаар өмнө нь бодож байсангүй. Ерөнхийдөө бараан өнгөнүүд бага хэрэглэдэг. Түүнээс биш зориудаар татгалздаг өнгө надад байдаггүй. 

-Улирлын энэ цагт таныг зүгээр суугаагүй гэж таамаглаж байна. Онцлон ямар сэдэвтэй бүтээл хийж байна вэ?

-Дуртай болохоор гэр бүл, эвтэй дөрвүүдээ зурж байна. Энэ зураг танд  ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?/Зурж байгаа бүтээлээ харуулав/

-Хайр, халуун дулаан уур амьсгал мэдрүүлэх бүтээл байна. Надад шар өнгө ашигласан нь таалагдлаа. Үзэгч, сонирхогчийн сэтгэгдэл шүү.

-Баярлалаа.

-Таны урын санд гэр бүл, хүүхдийн сэдэвтэй зураг олон.  Магадгүй хэдхэн хоногийн дараа болох Дэлхийн гэр бүлийн өдөрт зориулан бүтээл хийж байгаа болов уу?

-Тийм ээ. Яг одоо зурж байгаа зураг тийм сэдэвтэй. Дэлхийн гэр бүлийн өдөр ч удахгүй тохиох гэж байна. Мөн тун удахгүй миний, манай гэр бүлийн хувьд тэмдэглэлт өдөр болно. Сонирхуулж хэлэхэд, би Алдарт эхийн одонгоо авах гэж байгаа юм.

-Хэсэгхэн хугацаанд цаг гарган ярилцсанд баярлалаа. Төгсгөлд нь ирэх саруудад хийхээр төлөвлөж байгаа ажлаасаа сонирхуулах боломжтой юу?

-Эвтэй дөрвүүдээрээ зогссон эвтэй дөрвөн амьтныг жаргалтай, хөгжилтэй байдлаар илэрхийлмээр санагддаг. Тиймээс нэлээд хэдэн хувилбараар зурж байгаа нь энэ. Ер нь байнга л ийм гэгээлэг ертөнцийг хүмүүст харуулахыг хүсэж байна.


Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08