БНХАУ автомашины зах зээлийг өөрчиллөө


Дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн 59 хувийг БНХАУ бүрдүүлж байна. Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 7.6 сая цахилгаан автомашин борлуулсны таван саяыг нь хятадууд худалдан авчээ. Тоо баримтаас харахад Хятад улс 2022 онд 3.11 сая гаруй автомашин экспортолж, Германыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том автомашин экспортлогч болсон. Шанхайн авто шоу концепт, спорт, тансаг зэрэглэлийн гээд бүх төрлийн цахилгаан автомашинуудыг танилцуулсан Хятадын үйлдвэрлэгчдийн чухал мөч байлаа. Автомашины ертөнцөд цахилгаан хөдөлгүүр, ухаалаг жолоодлого гэсэн хоёр хувьсгал өрнөж байна. Хятадын үйлдвэрлэгчид ухаалаг болон дижитал технологийг түлхүү ашигладаг. 

Хятадын технологийн аварга “Хуавэй” компани өндөр нарийвчлалтай, хамгийн сүүлийн үеийн ADS 2.0 автомат жолоодлогын системээ танилцуулсан. Уг системийг ашигласан анхны дэвшилтэт AITO M5 Шанхайн үзэсгэлэнгийн онцлох загваруудын нэг байв. SAIC Motor, “Жанжян” өндөр технологийн парк болон “Алибаба” компанийн хамтарсан “IM Motors” ухаалаг стратегиа зарлалаа. Тус улсын автомашины зах зээлд үндэсний ноёрхол тогтжээ. Герман, АНУ, Японы автомашины компаниудын санал болгох хүчин чадал, дизайн, технологиос давсан цахилгаан машинуудыг дотоодын брэндүүд санал болгож байна. Хэдийгээр Хятадын компаниуд дотоодын үйлдвэрлэлд ноёрхож байгаа ч дараагийн шийдвэрлэх алхам нь дэлхийн хэмжээнд гарах юм. Ингэхдээ “Бүх цахилгаан авто машины сүлжээ Хятад руу хүргэдэг” гэсэн алсын харааг баримталж байна. Цахилгаан батерейг бүтээх олон улсын өрсөлдөөнд БНХАУ ялсан. 

Үүнд батерейнд ордог түүхий эд, үнэт металлын олборлолт, боловсруулалт хамаарна. Натри-ион батерейнууд зах зээлд нэвтэрч байгаа ч шинэ үеийн цахилгаан тэргэнд суурилуулсан батерейны 99 хүртэлх хувийг литий, хөнгөн цагаан, зэс, төмөр, кобальт эзэлнэ. Хятад улс эдгээр бүх металлын нийлүүлэлтийн гинжин хэлхээний чухал холбоосуудыг хянадаг. Тус улсын компаниуд дотоодын литийн үйлдвэр­лэлээ нэмэгдүүлэхийн зэ­рэгцээ гадаадын уул уурхайн компаниудтай шууд хөрөнгө оруулалт, хувьцааны гэрээ, нийлүүлэлт, борлуулалтын гэрээ хэлэлцээрүүдийг хийжээ. Жишээлбэл, 2022 онд BYD компани Африкт литийн зургаан уурхайтай гэрээ байгуулж, арван жилийн үйлдвэрлэлээ баталгаажуулжээ.

 

Европт борлуулалтаа өсгөж, АНУ-ыг шахна 

БНХАУ-ын цахилгаан авто­машинууд 2025 он гэхэд Европын зах зээлийн 15 хувийг эзэлнэ. Өнгөрсөн жил Европт зарагдсан 1.1 сая цахилгаан автомашины 10 хүрэхгүй хувийг Хятадын брэндүүд эзэлжээ. Хятадын компаниуд боломжийн үнэтэй, хэрэглэгчдийн янз бүрийн хэрэгцээнд нийцсэн олон төрлийн загварууд санал болгодог нь зах зээлд хүрээгээ тэлэхэд нөлөөлдөг. BYD, “Nio”, “Li Auto” зэрэг тоглогчид Европын хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй болсон байна. 

Шанхайд болсон Нүүрс­төрөгчийн төвийг сахисан байдлын анхны экспод BYD, “Nio”, “Xpeng”, “Li Auto” тэр­гүүтэй дотоодын үйлдвэрүүд Европын зах зээлд борлуулалтаа нэмэгдүүлэх шийдлийг эрэл­хийлжээ. Европын холбоо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор 2035 оноос чулуужсан түлшээр ажилладаг автомашин худалдаалахыг хориглосон. Улмаар цахилгаан автомашины эрэлт өссөн юм. Хятадын цахилгаан автомашины дундаж үнэ Европт 30 мянган ам.доллар бол “Тесла”-гийн хамгийн хямд загвар 45 мянган ам.долларын ханштай байна. Борлуулалтаараа “Тесла”-г гүйцэж дэлхийн шилдэг борлуулалттай BYD компани Францад үйлдвэр барихаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн сард зарласан. Үндэсний тэргүүлэгч BYD 2022 онд 1.85 сая автомашин борлуулжээ. Мөн NETA компани Европт охин компаниа байгуулсан бөгөөд “NETA S”, “NETA GT” загваруудаа борлуулахаар зэхэж байна. Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр 2030 он гэхэд таван автомашин тутмын гурав нь цахилгаан хөдөлгүүртэй болно. 

Хятадын шинэ үеийн цахил­гаан автомашинуудыг Европ руу экспортлох нь Хятадын автомашины үйлдвэрлэлийг даяаршуулах чухал алхам юм. “Женерал моторс” компани 2017 онд Европыг орхиж, Америкийн авто зах зээл багагүй алдагдалд орсон. Тус компани Хятадад үйл ажиллагаагаа явуулж байгаа ч зах зээлд эзлэх байр сууриа хамгаалахын төлөө тэмцэж байна. Хятад дахь борлуулалт 2023 оны эхний улиралд 25 хувиар буурчээ. Цаашид Хятадаас ухарч, АНУ руу хэт их анхаарал хандуулах нь эрсдэлтэй байж магадгүй юм. Европ дахь алдагдлаа нөхөх нь АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн сонголт биш. Европ бол Хятадын компаниудын өрсөлдөөний талбар, ширүүсэж буй зах зээл. Одоогоор АНУ-д Хятадын автомашины брэнд нэвтрээгүй. Хэтдээ Хятадын үйлдвэрлэгчид зах зээлийг өсгөх тоглолт хийж магадгүй. БНХАУ, АНУ-ын улс төрийн харилцаа хурцадсан. Энэ үед Хятадад үйл ажиллагаа явуулах нь АНУ-ын компаниудад эрсдэлтэй. 

Хэдийгээр худалдааны дайн одоогоор мухардалд орсон ч АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид Хятадад улам бүр хамааралгүй болжээ. Цар тахал автомашин үйлдвэрлэгчдийг нийлүүлэлтийн сүлжээгээ сольж, хамгийн их ашиг олдог зах зээлд анхаарлаа төвлөрүүлснээр бага зардлаар ихийг бүтээх болсон. “Тесла”-аас бусад Америкийн алдартай автомашины брэндүүд Хятадад байр сууриа алдсан. Детройт хотод болсон буяны арга хэмжээний үеэр “Форд” компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли "Зах зээл бүхэлд нь өөрчилнө. Цахилгаан машинууд гол байр суурийг эзэлдэг Хятадад “Форд” брэндийг шинээр таниулна. Одоо хятадууд цахилгаан автомашин үйлдвэрлэдэг тансаг зэрэглэлийн брэндүүдийг л сонирхож байна” гэжээ.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 14 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 17 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 17 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 17 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 17 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 18 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 18 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 19 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 19 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 19 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 19 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 19 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 19 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 19 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 19 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 20 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 20 цагийн өмнө