НҮБ хүйсийн тэгш байдлыг хангахыг уриаллаа


Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд жендэрийн тэгш байдлыг уриалах болсон ч боловсрол болон ажиллах хүчний салбарт эмэгтэйчүүд, охидод үзүүлэх нөлөөлөл, эдийн засаг, геополитикийн хямралын улмаас тасалдсан.  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо сэргэх биш  ухарчээ. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг жендэрийн ялгааны тайланг нийтэлжээ. Энэ жил 146 орныг хамруулсан байна. Ингэхдээ эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, улс төр гэсэн дөрвөн салбар дахь хүйсийн тэгш байдлыг харгалзан үзжээ.  

Хүйсийн тэгш байдлыг бүрэн хангаж, боломжийн зөрүүг арилгахад 131 жил шаардлагатайг тайланд дурджээ.Гэхдээ тэгш эрх бүрдэх дараагийн зууныг хүлээлгүй хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах санаачилгууд хүчээ авчээ. Цахиурын хөндийн шилдгүүдийн нэг Шэрил Сандбергийн эхлүүлсэн “Өөдөө тэмүүл”, Харви Вайнштэйний хэргээс үүдсэн бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo, тэгш бус байдлын эсрэг #Time’sUp хөдөлгөөн олон улсад өрнөж байна.  

Дэлхийн эдийн засгийн форумын тайлангаас харахад, Европ дахь жендэрийн тэгш байдал 76.3, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд 74.3, Еврази, Төв Ази 69, Зүүн Ази, Номхон далайн орнууд 68.8, Сахарын цөлөөс өмнөх Африк 68.2, Ойрхи Дорнод, Хойд Африк 62.6 хувьтай байна. Өмнөд Азид, жендэрийн тэгш бус байдлын улмаас гарч буй алдагдал 9.1 их наяд ам.доллар бол Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутагт 6.7 их наяд ам.доллар, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутагт 3.1 их наяд ам.доллар байна. Сахарын цөлөөс өмнөх Африкт энэ алдагдал 2.5 их наяд ам.доллароор хэмжигддэг. Бага орло­го­той бусад улсын хувь энэ алдагдлын хэмжээ бодит утгаараа бага харагдах хүний нөөцийн баялгийн хэмжээнд эзлэх хувьтай харь­цуулбал дэлхийд дээгүүр орж байгаа юм.

 

Скандинав жишиг 

Хойд Европын орнууд жендэрийн тэгш байдлын чансааг хошуучилсаар ирсэн.  Исланд улс 14 дэх жилдээ тэргүүлсэн бол Норвеги, Финланд, Шинэ Зеланд, Швед  удаалжээ.  Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг Хойд Европын улсуудын үнэт зүйлc гэдэг. Хүйсийн эрх тэгш байдал нь энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжлийн түлхүүр нь болдог. Европын холбоо хэтийн хөгжилдөө хүний эрхийн хэм хэмжээ, тэр дундаа эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалахаа тусгажээ. 

 Исланд улс хүйсийн ялгааг 91.2 хувиар арилгасан нь өмнөх оноос 0.4 хувиар ахисан үзүүлэлт юм.  Тус улсын бодлого боловсруулагчид улс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд жендэрийн тэгш байдалд онцгой анхаарчээ. Парламентын гишүүдийн 5/2 нь эмэгтэйчүүд эзэлдэг, эдийн засгийн оролцоо ба боломжоор олон улсад жишиг болж байна.  Харин Норвеги улс  жендэрийн тэгш байдлын оноогоо 87.9 хувьд хүргэн шат ахисан.  Норвегийн ахиц дэвшлийн шалтгаан нь улс төрийн эрх мэдлийн ололттой холбоотой. Засгийн газрын бүрэлдэхүүний 50, парламентын 46.2 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Сонирхуулахад, тус улс 2013-2021 онд эмэгтэй Ерөнхий сайдтай байжээ. 

Жагсаалтын гуравт бичигдсэн  Финланд улс хүйсийн тэгш байдлыг улс төрийн түвшинд  тогтвортой ахиулсаар ирсэн. 12 жилийн турш эмэгтэй төрийн тэргүүнтэй байсан, одоо эмэгтэй Ерөнхий сайдтай билээ. Гэхдээ эдийн засгийн оролцоо, цалингийн тэгш байдлаар Скандинавын орнууд дундаа доогуур үнэлэгддэг. Харин эрүүл мэнд, боловсролын салбарт хүйсийн ялгааг бууруулжээ. Шинэ Зеланд улс  2023 онд жендэрийн нийт зөрүүгээр дөрөвдүгээрт бичигдсэн. Парламентын албан тушаалын тэгш байдал, эмэгтэй  Ерөнхий сайдтай байсан тус улс бүх түвшний боловсрол, бичиг үсгийн түвшинд хүйсийн ялгааг арилгажээ.  Харин тавдугаарт орсон Швед улс хүйсийн ялгааг 81.5 хувиар хангасан.  Парламентын гишүүдийн 46.4, Засгийн газрын бүрэлдэхүүний 47.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгджээ.  

 

Азийн орнууд сүүл мушгилаа 

Эдийн засгийн хөгжлийн хурдаараа тэргүүлдэг АНУ 43, БНХАУ 107 дугаарт эрэмбэлэгдсэн. Улс төрийн оролцооноос илүүтэй хүйсийн цалингийн ялгаа АНУ-д тулгамдсан асуудал хэвээр байна.  Вашингтоны дэвшлийн төвийн судалгаагаар хүйсийн цалингийн зөрүүг арилгахад 33 жил шаардлагатай. Бараг бүх оронд өнөөдөр эмэгтэйчүүдийн ажиллах хүчний  оролцоо, цалин хөлс зөрүүтэй байдаг. Иймээс, эмэгтэйчүүд хүний нөөцийн баялгийн зөвхөн 38 хувийг бүрдүүлж байна.

Бага болон дунд орлоготой улс орнуудад эмэгтэйчүүд хүний нөөцийн баялгийн гуравны нэг болон түүнээс бага хувийг бүрдүүлдэг. Тайланд дурдсанаар эмэгтэйчүүдийг ажил олоход хялбар болгосон,  дэд бүтэц болон санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн, тэдний газар эзэмшил, хянах боломжийг сайжруулсан бодлого, хөтөлбөр нь орлогын жендэрийн тэгш байдлыг хангахад тусалж чадна гэжээ. Азийн төлөөлөл БНСУ 105, Япон 125, Энэтхэг 127 дугаарт бичигдсэн бол Монгол Улс 80-д орсон байна. Манай улс 2006 онд 101, 2010 онд 124, 2014 онд 103 дугаар байрт жагсаж байжээ.

Жагсаалтыг нийтэлсэн 2006 оноос хойш Азийн орнууд сүүл мушгисан. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, боловсролын салбарт жендэрийн ялгааг багасгасан ч улс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд ахиц гараагүй.   Бүс нутгийн томоохон компаниудын удирдах албан тушаалд илүү олон эмэгтэйчүүдийг дэвшүүлэх хүчин чармайлт зогсонги байдалд орсныг НҮБ ч онцолсон байдаг. 

Энэхүү тайланд тусгасан өгөгдөл, дүн шинжилгээ нь төрийн болон хувийн хэвшлийн удирдагчдын үйл ажиллагааг хурдасгана гэж найдаж байна. Тогтвортой өөрчлөлтийг бий болгохын тулд жендэрийн эрх тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын үндсэн шалтгааныг арилгах хэрэгтэй. Гэтэл “Малала” сангийн тооцоолсноор, боловсрол эзэмших эрхээ хязгаарлуулсан охидын тоо 150 саяд хүрчээ. Дэлхий дахинаа цэрэг армийн төсөв эрүүл мэндийн салбарын зардлаас давсан.

Цар тахал боловсрол, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл мэнд ба эрх, эдийн засгийн боломж зэрэг төрөл бүрийн талбарт хүйсийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байна. Үүний зэрэгцээ халамжийн ачааллын нэлээд хэсэг нь эмэгтэйчүүд, охидын нуруун дээр ирсэн. Албан бус эдийн засаг, ур чадвар багатай ажил эрхэлдэг ажилчид, цагаачид болон цөөнхөд харьяалагддаг хүмүүс эрсдэлд түлхүү өртөж, ялгаварлан гадуурхалтын олон хэлбэртэй нүүр тулж байна.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 19 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 19 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 19 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 20 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 20 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 21 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 21 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 21 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 21 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 21 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 21 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 21 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 21 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 21 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 22 цагийн өмнө