Хүмүүсийн хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлан ОХУ-аас хүнсний болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг “Алтайское здоровье-Алтайн эрүүл мэнд” онлайн дэлгүүрийн гүйцэтгэх захирал Т.Баярмаатай ярилцлаа.
-Танайх хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж байна вэ?
-Би Оросоос зөвхөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан. Тэр үед найз нөхөд, таньдаг хүмүүс маань “Энэ, тэр тийм юманд сайн гэнэ. Олоод ирээч” гэж их захидаг байв. Хүмүүсийн захиаснаас гадна ганц хоёрыг илүү авчирч хэрэглэж үзээд үр дүн сайтай болохыг нь мэдээд албан ёсоор оруулж ирсэн юм. Ерөнхийдөө хүмүүсийн хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлаж оруулж ирж эхэлсэн. Одоогоор зөгийн бүх төрлийн бүтээгдэхүүнээс гадна масло расторопша, хушны болон маалингийн тос, бугын цусан бэлдмэл, үе мөч, дорго, нохой, баавгайн тос, ходоод нойр булчирхайн гэх мэт арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирж байна.
-Эдгээр бүтээгдэхүүн бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Бүх бүтээгдэхүүн маань Орос улсын ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг, хүйтэн даралтат аргаар гаргаж авсан, биологийн идэвхт, байгалийн гаралтай гэдгээрээ онцлог, давуу талтай. Биологийн идэвхтэй гэдэг нь хүний биед нэн шаардлагатай төрөл бүрийн эрдэс, амин дэм, хүчил, уураг зэрэг бичил бодисоор баялаг амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм. Эдгээр нь өвөрмөц тэжээллэг чанартай тул эрүүл мэндийг дэмжихээс гадна зарим нэг өвчнийг эдгээж, эмчилдэг. Манай бүтээгдэхүүнүүд эм биш идэж, хэрэглэх, уух зориулалттай хоол хүнсний нэг төрөл.
-Танай бүтээгдэхүүнийг хэдий хугацаанд хэрэглэж байж тодорхой үр дүнд хүрдэг вэ?
-Тухайн хүний биеийн онцлог, өвчний үе шатаас хамаарч харилцан адилгүй хугацаа шаарддаг. Хөвсгөл аймгаас ирж, эмнэлэгт үзүүлж явсан эхнэр, нөхөр хоёр “Танай дэлгүүрийн утасны дугаарыг хүнээс авсан юм. Зөгийн жилий чинь их сайн гэнэ. Авч хэрэглэх гэсэн юм. Хаанаас авах вэ” гэж яриад би барааг нь хүргээд хэрэглэх заавар, зөвлөгөө өгсөн. Тэр үед нөхөр нь өвдсөн байсан. Нэлээд их ядарсан, тамир тэнхээгүй, надтай хоёр үг ч солих тэнхэлгүй явж байсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд 13 кг жин хассан юм билээ. Тухайн үед би тэдний авсан бүтээгдэхүүнээс нь гадна өөрт байсан цэцгийн тоосонцроо бэлэглэсэн. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа нөхөр нь “Бие сайжирсан. Аяга бор цай ч ууж чаддаггүй байсан хүн чинь хоол, цайнд ороод жин нэмж эхэлсэн шүү. Нөгөө ид шидтэй зүйлээс чинь дахиад авъя” гээд ярьж байсан.
-Хоол хүнсний онцлог гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж, монголчуудын дунд ходоод, нойр булчирхайн өвчлөл түгээмэл байдаг. Энэ төрлийн өвчлөлийг анагаах, урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн танайд бий юү?
-Зөгийн жилий энэ төрлийн өвчлөлд маш сайн үйлчилгээтэй. Нэг жишээ ярья. Увс аймгаас нэг эмэгтэй залгаад “Нойр булчирхай өвдөөд хоол унд ч идэж чадахгүй гүйлгээд болдоггүй. Танай зөгийн жилийг сайн гэж сонслоо. Унаанд дайгаад явуулах боломж байна уу” гэж ярьсан юм. Түүнээс хойш тав хоногийн дараа нөгөө эмэгтэй дахиж холбогдоод “Ёстой сайн юм байна шүү. Манай энэ, тэр авъя гэж байна. Унаанд тавиад өгөөрэй” гээд баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Энэ мэтээр богино хугацаанд үр дүнд хүрсэн хүн олон бий.
-Зөгийн жилийг зарим хүн сайн мэдэхгүй байж магадгүй. Ямар ид шидтэй бүтээгдэхүүн бэ?
-Зөгийн үүрийн арван гайхамшгийн нэг бол прополис буюу зөгийн жилий. Зөгий хус, улиас, улиангар, хар мод, гацуур, нарс, жодоо зэрэг модны ялгаруулах давирхайлаг бодисыг цуглуулан шүүрэлтэй хольж жилийг боловсруулдаг. Өвчин үүсгэгч 100 гаруй төрлийн нян /бактери, вирус, мөөгөнцөр/-ийн өсөлт, үржлийг дарангуйлах үйлчилгээтэй. Зөгийн жилий физиологийн тогтворжилтыг нэмэгдүүлж, дархлаа сэргээдэг. Хорт хавдрын эсийн өсөлт, үржлийг дарангуйлдаг. Мөн аливаа үрэвсэл, улайлт, ходоодны шархны эсрэг хүчтэй үйлчилгээтэй. Хоол, эм, архины хордлого тайлахаас гадна өвдөлт, загатнаа намдаах, арьс, салстыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
-Дунджаар хэд хоног хэрэглэж байж үр дүн гардаг вэ?
-Хамгийн багадаа 10-30 хоног, шаардлагатай тохиолдолд хоёр сар уухад ходоод, нойр булчирхайн асуудлыг мартана. Нойр булчирхай үрэвсэлтэй бол усаар даруулж ууна. Ходоодны шархтай бол цөцгийн тосонд хайлуулж хэрэглэдэг.
-Сүүлийн үед хүмүүс цэцгийн тоосонцрыг эмчилгээнд хэрэглэдэг болсон байна. Эрүүл мэндийн ямар шалтгаан, зовиуртай хүмүүс хэрэглэж болох вэ?
-Цэцгийн тоос гэдэг нь цэцэгт ургамлын эр бэлгийн эс юм. Хоол хүнсээр авах ёстой, бие махбодод шаардлагатай бүх амин хүчил цэцгийн тоосонд агуулагдаж байдаг. Тиймээс цэцгийн тоосонцрыг гэдэс ходоод, нойр булчирхай, элэг, бөөрний архаг үрэвсэл, даралт ихсэлт, зүрх судасны үйл ажиллагааны болон вегетив мэдрэлийн эмгэг, ходоод, 12 нугалаа гэдэсний шарх, хүчил ихсэж, багассан ходоодны үрэвсэл, чихрийн шижин, сүрьеэ, түрүү булчирхай, цэвэршилт, ядаргаа, сульдааны үед хэрэглэхэд тохиромжтой. Мөн жирэмсэн эхийн ургийн мэдрэлийн систем бүрэлдэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул ухаантай, толгой сайтай хүүхэд төрөх магадлал өндөр гэж үздэг. Тиймээс оросууд цэцгийн тоосонцрыг “онц сурлагатны хүнс” гэж нэрлэдэг юм билээ.
-Бид сүүлийн хоёр, гурван жил цар тахалтай нүүр тулж, одоо ч үргэлжилж байна. Ковид туссан, эдгэсэн хүмүүст нохойн тос хэрэглэхийг зөвлөдөг юм билээ. Энэ тосны найрлага, үйлчилгээний талаар танилцуулна уу?
-Нохойн тосыг амьсгалын замын, уушги, гуурсан хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд хэрэглэдэг. Мөн хайрс, үлд, уяман өвчнийг үед түрхдэг. Нохойн тос булчин болон үе мөчний өвдөлтийг намдаадаг. Найрлагадаа A, E, B төрлийн витамин, ханаагүй тос болон нуклейн хүчил, уураг, эрдэс бодис агуулдаг. Найрлага дахь биологийн идэвхт бодис нь уушгины сүрьеэ өвчинд юугаар ч орлуулахгүй эмчилгээ болдог. Том хүн цайны халбагаар өдөрт нэг, 6-12 насны хүүхэд өдөрт нэг удаа хоолтой хамт ууна.
-Та зарж буй бүтээгдэхүүнээ хэрэглэдэг үү?
-Хэрэглэлгүй яах вэ. Гэр бүлээрээ хэрэглэдэг. Хэрэглэж, үр дүнг нь биеэрээ мэдэрдэг учраас хүмүүст санал болгож, худалдахдаа нүүр бардам байдаг шүү. Ханиад томуу хүрсэн үед нохойн тосоо уудаг. Хүүхдийнхээ цээжинд түрхчихдэг. Миний цүнхэнд эмэгтэйчүүдэд зориулсан зөгийн сүүнцэр байнга байдаг. Үүнийг бүсгүйчүүд ч их авдаг. Манай дэлгүүрийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг.
-Бидний ярилцлагыг уншаад танай бүтээгдэхүүнийг сонирхож буй хүн хаанаас авч болох вэ?
-Ковидын үед хүмүүс хүргэлтийн үйлчилгээ аваад хэвшсэн. Тиймээс бид хэрэглэгчдийнхээ цагийг хэмнэх, түргэн шуурхай үйлчлэх зорилгоор цахим болон утсаар захиалга авч, үнэгүй хүргэдэг. Орон нутаг руу унаанд тавьж өгдөг. Нэг худалдан авагч, хэрэглэгчийн цаана 3-5 хүн байж байдаг шүү. Хүмүүс ихэвчлэн “Манай тэр, энэ уугаад ийм үр дүнд хүрсэн байна. Би ийм асуудал, зовиуртай байгаа юм. Ямар бүтээгдэхүүн тохиромжтой бол” гэж холбогддог. Зарим нь манай цахим хуудаснаас мэдээлэл авч, захиалга өгдөг. Бид хэн нэгэнд бүтээгдэхүүнээ өгөөд орхих бус эргээд асууж, зөвлөх байдлаар үргэлж эргэх холбоотой хамтарч ажилладаг.
С.ЮМСҮРЭН
Эх сурвалж: Монголын үнэн №024/24555/
Сэтгэгдэл (3)