ШУУД: Энхтайвныг тогтоох Монгол Улсын оновчтой гадаад бодлогыг олон улсад харуулж байна


Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Төрийн ордонд болж байна  Уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар нээж үг хэлэв.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ  "Дэлхийн энхтайвны үйл явцад  эмэгтэйчүүдийн манлайлал, та бүхний хамтын ажиллагаа, хичээл, зүтгэл нэн чухал" гэдгийг онцлон тэмдэглэсэн бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахын төлөө бид хамтран ажиллах ёстой. Бид хүн бүрийн тэгш эрхийг хангахын төлөө зүрх сэтгэлээ нэгтгэх нь зүйтэй." хэмээн уриалав. 

Дараагаар нь гадаад улс орны сайд нар мэндчилгээ дэвшүүллээ. Тухайлбал, БНАСУ-ын Гадаад хэргийн сайд эрхэмсэг хатагтай Чой Сөн Хи-гийн мэндчилгээг  БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо уншиж танилцуулав. 

БНАСУ-ын Гадаад хэргийн сайд эрхэмсэг хатагтай Чой Сөн Хи-гийн мэндчилгээндээ "Өнө эртний түүхтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа  Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт бол дэлхийн энхтайван, эв нэгдлийг тогтоох, хүн төрөлхтний оршин тогтнох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нааштай хувь нэмэр оруулах  болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг тодорхойлох Монгол Улсын төр, гадаад бодлогын оновтой бодлогыг олон улсад харуулж байгаад баяртай байна.  

Өнөөдөр дэлхийн энхтайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт даян дэлхийн бүх  хүн төрөлхтний оршин тогтохтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Дэлхийн байгаль орчныг хамгаалах асуудлыг манай улс чухалчлан үздэг. Бие даасан байдал, энхтайван байдал бол БНАСУ-ын тууштай байдал юм.  

Миний бие энэ уулзалтад өөрийн биеэр оролцох боломжгүй ч олон улсын энхтайвны төлөө хамт байна. Дэлхий даяар эмэгтэйчүүдийн байр суурь, үүргийг  бэхжүүлэхэд амжилттай болно гэж үзэж байна хэмээв.

Н.Энх



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08