М.Мөнхгэрэл: Шинжилгээгээр ундны ус стандартын шаардлага хангаж байгааг тогтоосон


Энэ сарын эхээр хэдэн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотын зарим хэсэг үерт автсан бөгөөд түүнээс үүдэн бий болсон лаг шавар, бохирдлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэлтэй ярилцлаа. 

-Үерт өртсөн орон сууц, гэр хо­рооллын гудамж, зам тал­байн хэс­гийг цэвэрлэж, халд­вар­гүйжүүлэх ажлын явц ямар байна вэ? 

-Баяр наадмын өмнө үргэлжлэн орсон хур борооны улмаас нийслэл Улаанбаатар хотын зарим хэсэг үерт автсан. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдалд болон нийслэлийн Засаг даргын 805, 806 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд манай нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид ажиллаж байна. Тодруулбал, үерийн усанд зоорийн давхар нь автсан орон сууцнууд, тэдгээрийн гадна зам талбай,  Дунд болон Сэлбэ голын ай сав, хоёр талын далан, гуу жалга, суваг шуу­дуу, бохирдсон хөрс, ойролцоох гэр хо­рооллын айл өрхийн гудамж, ний­тийн эзэмшлийн зам тал­байд хийж буй халд­варгүйжүүлэлтийн ажилд хяналт тавьж ажилласан. 

-Халдваргүйжүүлэлтийг ямар газраас хийж гүйцэтгэж байгаа вэ. Энэ ажилд танай байгууллагын зүгээс ямар үүрэгтэй оролцож байна? 

-Албан ёсны тусгай зөвшөөрөлтэй есөн компани халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн. Манай зүгээс эрүүл ахуй, халдвар хамгааллын 24 улсын байцаагч долдугаар сарын 6-17-ны хооронд хяналт тавьж ажиллаад байна. 

-Үерийн усанд автаж, бохирд­сон хэчнээн барилга бай­гуу­ламж, гудамж талбайд халд­вар­гүй­жүү­лэлт хийгээд байна вэ? 

-Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт нэг цэцэрлэг, 155 орон сууцны зоорийн давхар, тэдгээрийн 340 орц, хонгил, гадна болон хүүхдийн тоглоомын талбай гээд нийт нэг сая 68644 ам метр талбай үерийн усанд өртсөн.  Мөн Дунд болон Сэлбэ голын ай сав дагуух нэг сая 811 мянган ам метр талбайг хамарсан. Ингээд нийтдээ хоёр сая 879644 ам метр талбайд клорсепт, просаны 0.1 хувийн уусмал ашиглан халдваргүйжүүлэх ажлыг үе шаттай, давтамжтайгаар зохион байгуулж байна. Үүнд манай эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагчид хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. 

-Хяналт тавьж ажиллахад ямар нэгэн зөрчилтэй үйлдэл гарсан уу? 

-Халдваргүйжүүлэлтийг холбог­дох дүрэм журам, зааврын дагуу хийж гүйцэтгэсэн. Ямар нэгэн зөрчилтэй зүйл гараагүй. Бид халдваргүйжүүлэлтийг дүрэм журмын дагуу зөв хийж буй эсэхэд эхлэхээс дуусах хүртэлх үйл явцад хяналт тавьдаг. Уусмалын идэвхийг тусгай зориулалтын багажаар үзэж, хэмждэг. Мөн шүршилт нь бохирдсон талбайг бүрэн хэмжээгээр хамарч чадаж байгаа эсэхийг хүртэл харж, хянадаг. Хүн амын дунд ямар нэгэн халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлж, халдваргүйжүүлэлт хийж байгаа. 

-Цаашид гарч болзошгүй эрс­дэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ундны ус болон хөрс зэрэг шаардлагатай зүйлсээс дээж авч, шинжилсэн болов уу. Ямар хариу гарсан бэ?  

-Ундны усны чанар аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор Ус сувгийн удирдах газрын харьяа нийслэлийн ундны усны зургаан эх үүсвэр, зөөврийн болон шугамын ус түгээх 80 байр, нийтэд ус түгээж буй хувийн эзэмшлийн 11 худгийн уснаас хими, нян судлалын 194 сорьц авч, Стандарт хэмжил зүйн газрын төв лабораторид хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар /7 сарын 18/ тухайн сорьцуудын 80 орчим хувийнх нь шинжилгээний хариу “Ундны усны стандартын шаардлагад нийцэж байна” гэсэн дүгнэлт гараад байна. Өөрөөр хэлбэл, төвийн шугам болон гэр хороолол дахь худгийн усанд ямар нэгэн асуудал байхгүй тул ундны усанд хэрэглэх боломжтой гэсэн үг. Үүнээс гадна бохир ус цэвэрлэх байгууламжид хяналт тавьж ажилласан.

-Цэвэрлэх байгууламжийн тухайд ямар дүгнэлт гарсан бэ? 

-Нийслэлийн хэмжээнд Ус сувгийн удирдах газрын харьяа долоон цэвэрлэх байгууламжаас сорьц авсан. Тодруулбал, төв цэвэрлэх байгууламж болон Биокомбинат, Нисэх, Баянгол, Чингэлтэй, Дамбадаржаа зэрэг цэвэрлэх байгууламжид орж ирж байгаа болон цэвэрлээд гарсан уснаас тус бүр 28 дээж авсан. Одоогоор /7 сарын 18/ энэ шинжилгээний хариу гараагүй байна. Шинжилгээний хариу гарсаны дараа бид холбогдох стандартынх нь дагуу үнэлэлт дүгнэлт өгч ажиллана. 

-Үерийн усанд бохирдсон хэсгүүдэд халдваргүйжүүлэлт хийсний дараа хөрснөөс дээж авч, шинжилсэн үү? 

-Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хөрсний бохирдлын түвшингээр  тогтоогдсон 74 цэгээс одоогийн байдлаар 45-ынх нь хөрснөөс хими, нян судлалын нийт 90 дээж тус тус авч, холбогдох стандартын шаардлагад нийцэж буй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор Стандарт хэмжилзүйн газарт хүргүүлээд байна. Өнөөдрийн байдлаар дээж авах ажил үргэлжилж байгаа. Үерийн уснаас үүссэн лаг шавар, хог хаягдалыг бүрэн гүйцэт цэвэрлэж, мэргэжлийн байгууллага халдваргүйжүүлэлт бүрэн хийсний дараа хөрсний дээжийг авч, шинжилгээнд илгээдэг. 

-Үерт өртсөн хэсгүүдэд нэг удаа юу эсвэл олон удаагийн дав­тамжтай халдваргүйжүүлэлт хийх ёстой байдаг уу? 

-Талбайн хэмжээ, бохирдол зэр­гээс шалтгаалж харилцан адилгүй байдлаар халдваргүйжүүлэлт хийдэг. Ариутгалын бодис, уусмал  нарны хэт их туяанд ууршиж үйлчлэл нь багасдаг учир нарны тусгал бага үед  халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байгаа.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/

Эх сурвалж: 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 5 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 5 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22