Ширэн бээлийтнүүд Парисыг зорих тийз өвөртлөх хатуу болзол


Боксын спортын төрөл МЭӨ 688 онд эртний олимпын наадмын төрөлд багтаж байжээ. Харин 1904 онд АНУ-ын Сент-Луис хотноо болсон орчин үеийн олимпод албан ёсоор орж ирсэн түүхтэй. Тэгвэл 2024 онд Францын нийслэл Парис хотод хөшгөө нээх зуны спортын XXXIII олимпын боксын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 124, нийт 284 боксчин өрсөлдөнө. Тэдний нэг болохын тулд таван тивийн мянга мянган боксчин бэлтгэл сургуулилалтаа базааж, олимпын эрхийн төлөөх дайралтаа эхлүүлэхэд бэлэн болжээ. 

Бокс бол олимпын хөтөлбөрт багтсан хамгийн эртний спортын нэг бөгөөд түүний үндэс нь МЭӨ 3000 оны үед эртний Египетээс улбаатай гар тулаанууд юм. Бокс орчин цагийн олимпын наадмын хөтөлбөрт багтсан албан ёсны спорт болсны 120 жилийн ой ирэх онд тохиож буйгаараа онцлогтой. 2012 оны Лондон, 2024 оны Парисын олимпын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн боксыг нэмж оруулсан бөгөөд “Парис-24” олимпод алтан медалийн төлөө эрэгтэйчүүд долоо, эмэгтэйчүүд зургаа нийт 13 жинд өрсөлдөх юм. Парисын олимпын боксын тэмцээн 2024 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 10-ны хооронд “Парк дес Экспозиция Вильпинт”-д, дараа нь “Роланд-Гаррос” цэнгэлдэх хүрээлэнд болох хуваарьтай. Франц улс уг наадмыг зохион байгуулагч орны хувьд эрэгтэй гурав, эмэгтэй гурав зургаан автомат эрхийг баталгаажуулжээ. Түүнчлэн өөр тусгай эрхээр (цагаан хуудас) эмэгтэйчүүдийн тав, эрэгтэйчүүдийн дөрвөн эрх шалгаруулж оролцуулах ажээ.
Үндэсний олимпын хороо бүр “Парис-2024” тэмцээнд нэг жинд эрхээ авсан нэг л тамирчин оролцуулах эрхтэй. Парисын олимпын боксын төрөлд эмэгтэйчүүд 50 кг (22 эрх), 54 кг (22 эрх), 57 кг (22 эрх), 60 кг (22 эрх), 66 кг (20 эрх), 75кг (16 эрх), эрэгтэйчүүд 51 кг (16 эрх), 57 кг (18 эрх),  63.5 кг (20 эрх), 71 кг (20 эрх), 80 кг (18 эрх), 92 кг (16 эрх), +92 кг (16 эрх) гэх жингийн ангиллаар өрсөлдөнө. 

Парисын олимпын эрх олгох тэмцээнүүдийг ингэж хуваарилсан байна. Тивийн эрх олгох тэмцээнүүдэд нийт 139 тамирчин (75 эмэгтэй, 64 эрэгтэй) эрх авна. Үүнд,
Европ: Европын наадам-2023 оны зургадугаар сарын 23-аас долдугаар сарын 2-ны хооронд Польшийн Краковт болсон бөгөөд эндээс эрх авсан тамирчид тодорсон.
 
Африк: Африкийн боксын сонгон шалгаруулалт өнөөдөр Дакарын Сенегал хотод өндөрлөх ба Парисыг зорих тамирчид тодорно гэсэн үг. 

Ази: Хятадын Ханжоу хотод зохион байгуулах Азийн наадмаас эрх олгоно. Уг наадам энэ сарын 23-нд хөшгөө нээх юм. 

Америк тив: Пан Америкийн наадам ирэх сарын 20-нд Чилийн Сантъяго хотод эхлэх бөгөөд тус наадмаас олимпын эрх олгоно. 

Далай: Номхон далайн орнуудын наадам ирэх арваннэгдүгээр сард Хониара, Соломоны арлуудад болно. Уг наадамд түрүүлсэн боксчид Парисыг зорих тийзээ халаасална.
 

Олимпын эрх олгох дэлхийн хэмжээний хоёр тэмцээн бий

22 эмэгтэй, 28 эрэгтэй, нийт 50 тамирчин олимпын эрх олгох эхний тэмцээнээс тийз өвөртлөх боломжтой. Уг тэмцээн 2024 оны хоёрдугаар сарын 29-нд Италийн Бусто Арцицио хотод эхлэх юм. Харин эрх олгох хоёр дахь тэмцээнийг 2024 оны тавдугаар сарын 23-нд Тайландын Бангкок хотод зохион байгуулна. Уг тэмцээнээс 20-23 эмэгтэй,  25-28 эрэгтэй боксчин оролцох эрхээ авна. Тивийн тэмцээнээс гадна дээрх хоёроос хоосон хоцорсон тамирчин олимпыг гэртээ зурагтаар үзэх нь ээ. Хоёр дахь тэмцээнээс эрх авахын тулд бүх жинд тамирчнаа явуулах боломжгүй. Зөвхөн эрх авч чадаагүй жингүүддээ л тамирчнаа илгээнэ. Боломжит эрхүүдийн нийт тоог зохион байгуулагч орон эрхээ баталгаажуулсны дараа эцэслэн тодорхойлно. 
Тэгвэл ирэх сарын 1-нээс 2024 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд тусгайлан олгох  есөн эрхийг (эмэгтэй тав, эрэгтэй дөрөв)  Үндэсний олимпын холбоодод олгоно. Улмаар эрхийн оноог баталгаажуулах ажиллагаа 2024 оны зургадугаар сарын 7-нд болох юм. Бүх жингийн хувьд боксын тэмцээн хасагдах журмаар явагдах бөгөөд урьдчилсан шатны тоглолтууд шөвгийн 32, шөвгийн 16 , дараа нь шөвгийн наймын, шөвгийн дөрөв, хагас шигшээ, шигшээ тоглолт болно. Шигшээ тоглолтоор алт, мөнгөн медалийн эзэд тодрох бол хагас шигшээд ялагдсан тамирчин бүр хүрэл медалийн болзол хангана.

Олимпоос медаль авсан тоогоороо Америкийн боксчид тэргүүлдэг 

Олимпын боксын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн орныг АНУ тэргүүлдэг. Тус улсаас өнгөрсөн хугацаанд зөвхөн боксоор 50 аварга төрсөн бөгөөд нийт 117 медаль хүртжээ. Тэгвэл боксын эх орон гэгдэх Куба 41 алт бүхий 78 медаль авсан байх юм. Боксын спортоор дэлхийд тэргүүлдэг кубачууд ирэх олимпод эмэгтэйчүүдээ оролцуулахаар тусгай хөтөлбөр гаргасан байна. Ингэснээр тэдний олимпоос авах медалийн тоо нэмэгдэх магадлал өндөр болж байгаа юм. Олимпыг зохион байгуулагч эзэн орноос дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Софиане Оумиха, олимп, дэлхийн аварга Эстелл Моссели нар рингэнд гарах магадлал өндөр. 
Түүнчлэн Токиогийн олимпын мөнгөн медальт, 2019, 2023 оны дэлхийн аварга Бразилын боксчин Беатриз Феррейра хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх биз. Мөн хөнгөн жингийн дэлхийн хошой хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга БНСУ-ын О Ён Жи мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байна. Өөр нэг их хүлээлт үүсгэх нэр бол “Токио-2020” наадмаас хүрэл медаль зүүсэн Италийн Ирма Теста юм. 

Монголчууд тивийн наадмаас 5-6 эрх авах боломжтой

Монголын боксчид олимпоос нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн түүхтэй. 2008 онд анхны аваргаа өлгийдөн авсан. Түүнчлэн анхны мөнгөн медалийн эзэн ч Бээжингийн олимпоос төрсөн. Өмнөд хөршид Монголын ширэн бээлийтнүүд хоёр жинд финалдсан нь түүхэнд тодоор бичигдэн үлдсэн. Хамгийн сүүлд гавьяат тамирчин Д.Отгондалай Риогоос медаль хүртсэн бол Токиод манай боксчид хоосон үлдсэн түүхтэй. Тэгвэл өдгөө Монголын боксчид олимпын эрх авах эхний тэмцээндээ оролцохоор хилийн чанадад хамтарсан бэлтгэлд явсан. Энэ сарын 23-нд Хятадын Ханжоуд хөшгөө нээх Азийн наадмаас эрхээ авна. Хамгийн олон эрх олгох тэмцээн учраас манайхны хувьд том боломж. Ялангуяа эмэгтэйчүүдийн жин тус бүрд дөрвөн эрх олгох аж. Тиймээс уг боломжийг тултал ашиглах шаардлагатай. Ханжоугоос манай ширэн бээлийтнүүд багадаа 5-6 эрх авах дүр зураг харагдаж байна. Эмэгтэй боксчид анх оролцсон Риогийн олимпод гурван жин тус бүрд 12 боксчин оролцож байсан. Харин энэ удаа зургаан жинд 16-22 боксчин оролцохоор байгаа нь манайхны хувьд том боломж юм. 
Харин эрэгтэйчүүд Азийн наадмын бүх жинд зөвхөн аваргын төлөө шигшээ тулаанд шалгарч байж л олимпын эрхээ авна. Эрэгтэй боксчид өмнөх олимпуудад нэг жинд 28 хүртэл  тамирчин өрсөлддөг байсан бол энэ удаа 16-20 боксчин оролцохоор байгаа нь эрх авах тэмцлийг улам хүндрүүлж байгаа хэрэг. Монголын бокс Ази тивдээ топ дөрвөн багийн тоонд ордог бөгөөд манай гол өрсөлдөгч нь Казахстан, Узбекистан, Энэтхэгийн боксчид байх болно. 

М.Нандинцэцэг 
 /Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө