Б.Чинзориг Азийн наадмын хос медальтай Монголын анхны боксчин боллоо


БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын 19 дүгээр наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Чинзориг түрүүлж, алтан медалийн салхийг хагаллаа. Тэрбээр шигшээ тулаанд Тайванийн тамирчин  Чу Эн Лайныг ялснаар Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Түүний алтан медалийг Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулав. Энэ амжилтаараа Б.Чинзориг Азийн наадмын 49 жилийн түүхэн дэх Монголын багийн 25 дахь аварга болж байна. Шинэхэн аварга “Би анх 2014 онд Инчеоны Азийн наадамд оролцож байсан. Түүний дараа 2018 онд болсон Жакартагийн Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ удаа Азийн наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болсондоо баяртай байна. Боксын холбооныхон маань том баг бүрдүүлж, тамирчдаа олон улсын түвшинд бэлтгэж чадсан нь биднийг амжилт гаргахад нөлөөллөө” гэсэн юм. Манай улсын баг тамирчид “Тегран-1974” Азийн зуны спортын наадамд анхлан оролцоход боксын 60 кг-ын жинд С.Гомбо мөнгө, 54 кг-ын жинд Б.Ганбат хүрэл медаль хүртэж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08