ТОВЧХОН


Өнгөрсөн сард нээлтээ хийсэн “Ханжоу 2022” Азийн 19 дэх удаагийн наадамд манай улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Азийн наадамд Монгол Улсаас оролцсон баг тамирчид ямар амжилт гаргасныг тоймлон хүргэе.

Цахим спорт

 

Азийн наадмын И-спортын “Дота 2” төрөлд манай улсын “IHC Esports” баг мөнгөн медаль хүртлээ. Монголчууд анх удаагаа Азийн наадмын цахим спортын төрлөөс медаль хүртэж байгаа нь энэ юм. Тэд алтан медалийн төлөөх тоглолтдоо эзэн орны багтай таарсан юм. Эхний ээлжийн тоглолтод Монголын баг илт илүүрхсэн ч удаах тоглолтод Хятадын баг тоглолтын харьцааг тэнцүүлсэн. Улмаар гурав дахь тоглолтод Хятадын баг дахин ялалт байгуулснаар алтан медалийн эзэд болцгоов.

 

Сагсан бөмбөг

 

Наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ. Тус тоглолтод БНСУ-ын багийг 21:20 оноогоор хожиж, хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Түүнчлэн 3х3 эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медалийн эзэн боллоо. Аваргын алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын шигшээ багтай өрсөлдөж, 12:21-ээр тэмцээнээ дуусгаснаар мөнгөн медаль авлаа.

 

Бокс

 

Боксын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд манай тулаанч, олон улсын хэм­жээний мастер О.Есүгэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хагас шиг­шээд эзэн орны тамирчинтай тулал­даж оноогоор ялагдал хүлээж хүрэл медалийн эзэн болов. Манай тамир­чин “Ханжоу 2022” Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаснаар “Парис 2024” олимпод оролцох эрхээ баталгаажууллаа.

 

Шатар

 

Азийн наадмын хөтөлбөрт найман жилийн дараа эргэн ирсэн шатрын төрөлд эрэгтэйчүүдээс их мастер С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ нар оюунаа сорив. Ма­най шатарчдаас их мастер С.Бил­гүүн 5.5 оноогоор долоо, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 4.5 оноогоор 19 дүгээрт жагслаа. Ха­рин эмэгтэй шатарчдаас их мастер Т.Мөнх­зул 5.0 оноогоор 11-д, олон улсын мастер Б.Мөн­гөнтуул 5.0 оноо­гоор 13-д эрэм­бэлэгдэв.

 

Байт харваа

 

Байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч, Азийн наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” олимпын эрхээ авлаа. Авар­гын төлөө эзэн орны харваач Жи Шиан Шоутай цэц мэргэнээ сорив. Манай улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медальд хүрч үзээгүй. Ийнхүү анхны медалийг Б.Отгонболд авчирч, шинэ түүх бичлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08