Азийн зуны спортын пара наадам манай тамирчдад ээлтэй байна


БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд үргэлжилнэ. IV наадамд 44 орны 3780 тамирчин спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөхөөр хуран чуулаад байна. Манай улсаас жүдо, таэквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтоны төрөлд 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьж буй юм. Наадмын медалийн салхийг таэквондогийн төрөлд өрсөлдсөн У.Сүрэнжав хагаллаа. Дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор тулалдсан манай тамирчин эмэгтэйчүүдийн К-44 ангиллын 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Энэ амжилтаараа У.Сүрэнжав “Ханжоу-2022” Азийн пара наадмын таэквондогийн төрөлд мөнгөн медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо. У.Сүрэнжав Азийн наадмын чансааг тэргүүлэн тус тэмцээнд оролцсон бөгөөд дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Түүнчлэн нэг спортын төрөлд өрсөлдсөн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Монголын багийн анхны алтан медальтан болж Ханжоугийн тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа. Түүний өрсөлдсөн жинд Ираны тамирчин мөнгөн медаль хүртсэн бол Тайланд, Узбекистаны тамирчин хүрэл медалийн тавцанд гарсан юм.

Азийн зуны спортын пара наадмын гурав дахь өдөр монголчуудад ээлтэй байлаа. Хөнгөн атлетикийн тэмцээнд үндэсний шигшээ дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор есөн тамирчин оролцож буйгаас бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга хүрэл медаль хүртэв. Найман орны тамирчин хүч үзсэн тус тэмцээнд Ц.Баттулга 9.74 метр түлхэж, Азийн зуны пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол эрэгтэй тамирчин болж байна. Энэ өдөр тус наадмын жүдо бөхийн төрөлд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор манай улсын таван бөх татамид гарснаас эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд  Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Б.Баттөгс нар хүрэл медалийн төлөө барилдаж, хоёул медалийн тавцанд зогслоо. Л.Туруунаа Энэтхэгийн бөхийг цэвэр ялсан бол Б.Баттөгс Узбекистаны тамирчныг вазари үнэлгээгээр дийлж хүрэл медаль энгэртээ зүүлээ.

 “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Д.Нямхүү ажиллаж байна. Энэ наадмын Монголын баг тамирчдаас зуны наадамд хамгийн олон оролцсон нь Э.Содномпилжээ /дөрвөн удаа/ бол хамгийн ахмад нь суугаа волейболын тамирчин Ч.Наранцэцэг /65 настай/ юм. Хамгийн залуу нь усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун /16 настай/ ажээ. 

Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08