Үндэсний шигшээ багийн тамирчид 150 гаруй медалийг эх орондоо авчирчээ


Манай спортын салбарынхны хувьд амжилт, үйл явдлаар өрнүүн жил болон өнгөрч байна. Цар тахлаас хойш зохион байгуулаагүй томоохон тэмцээн уралдаанд баг тамирчид амжилттай оролцлоо. Топ төрлүүдээс өөр спортод тамирчид үнэмлэхүй амжилт гаргаж, зарим нь ирэх жил Парисыг зорих эрхээ аваад байна. Одоогийн байдлаар манай улсын найман тамирчин Парист зохион байгуулах олимпын эрхээ аваад байгаа юм. 2023 оны хувьд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид 100 гаруй тэмцээн уралдаанд оролцож нийтдээ 151 медалийг эх орондоо авчирчээ. Тодруулбал, үндэсний шигшээ багийн тамирчид 34 алт, 43 мөнгө, 74 хүрэл медаль хүртсэн амжилтаар 2023 оныг үдэж байна. “Парис-2024” зуны олимп, паралимпийн наадмын эрхээ О.Есүгэн /буудлага/, Б.Отгонболд /байт харваа/, О.Есүгэн /бокс/, Д.Отгонжаргал /чөлөөт бөх/, Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/, С.Жамбалжамц /дугуй/ болон пара байт харвааны баг тус тус аваад байна. 

Б.Отгонболдыг шилдгийн шилдэг тамирчнаар нэрлэлээ 

БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Монгол Улсын тамирчин Б.Отгонболд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн билээ. Энэ амжилтаараа тэрбээр  Азийн наадмын түүхэн дэх Монголын 28 дахь аварга болсон юм. Парисын олимпын эрхээ биелүүлээд байгаа Б.Отгонболдыг  “Бөртэ чоно-2023”-д онцлон шилдгийн шилдэг тамирчнаар нэрлээд байна.  
 
Монгол залуус цахим спортод тэргүүлэв

Цахим спортын тэмцээнд монгол залуус эх орныхоо нэрийг дуудуулсаар байна. Тэднээс “IHC Esports” багийнхан PUBG Mobile төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлснийг манай сонин онцоллоо. Гурван өдрийн турш үргэлжилсэн тулааны эцэст тэд 142 оноо цуглуулан 453,500 ам.долларын шагнал хүртэж, аваргын цомоо өргөсөн юм. Турк улсад зохион байгуулсан PUBGM тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас "IHC esports", "4Merical vibes", "Stalwart esports" оролцжээ. 
 
Дэлхийд чансаатай монгол дугуйчин

Испани улсын "BURGOS BH" мэргэжлийн багтай гэрээ байгуулсан дугуйн спортын олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамцыг онцолж байна. “Ханжоу 2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тэрбээр 2023 оны “Бөртэ чоно”-ын эзэн боллоо. Сүүлийн жилүүдэд тогтмол өндөр амжилт үзүүлж байгаа С.Жамбалжамцын хувьд мэргэжлийн дугуйн "World Tour" уралдаануудад оролцох анхны монгол дугуйчин болов. Өдгөө 27 настай С.Жамбалжамц нийт 1367 оноотойгоор дэлхийн чансааны 29 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм. 

“Ханжоу-2022” Азийн пара наадамд оролцсон баг тамирчдыг онцолж байна 

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болсон бөгөөд Монголын баг тамирчид спортын 14 төрөлд 68 тамирчнаа илгээхэд найман тамирчин /хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл/ медаль хүртсэн юм. Азийн пара наадмаас Д.Ганбат /жүдо/, Г.Болор-Эрдэнэ /таэквондо/ нар алт, Э.Содномпилжээ /пауэрлифтинг/, У.Сүрэнжав /таэквондо/, Д.Саруултөгс /зээрэнцэг шидэлт/ нар мөнгө, Л.Туруунаа, Б.Баттөгс /жүдо/, Ц.Баттулга /бөөрөнцөг түлхэлт/ нар хүрэл медаль хүртсэн билээ. Мөн тус наадамд туялзуур сэлэм, усанд сэлэлт, го даам, шатрын спортын төрөлд Монголын тамирчид анх удаа оролцсоноороо онцлогтой. Энэ наадмаас медаль хүртсэн найман тамирчин, түүний дасгалжуулагч зургаа, нийт 14 хүнд Монгол Улсын Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу 58 сая 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгожээ.

"Moon Dance"-чууд дэлхийн аваргын хошой медальтан боллоо

"Moon Dance" хамтлаг энэ оны латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо. Энэ амжилтаараа тус хамтлагийн гишүүд ДАШТ-ээс хоёр жил дараалан медаль авч байна. Латин бүжгийн энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгод болсон юм. "Moon Dance" бүжгийн клуб үүсгэн байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд тэд өнгөрсөн хугацаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есөн удаа оролцсон байна. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 13 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 13 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 14 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 14 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 14 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 14 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 14 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 14 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 15 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 15 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө