Эзэгтэйн 10 ЗӨВ СОНГОЛТ


Монголын маркетинг менежментийн хүрээлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан 10 зөв бүтээгдэхүүн, үйлчилгээг нэрлэж байна.

1 ХӨРС ЭРҮҮЛ БОЛ ХҮНС ЭРҮҮЛ ХҮНС ЭРҮҮЛ БОЛ ХҮН ЭРҮҮЛ

Эрүүл хөрсөнд ургасан "Хурх" эко гурил энэ жагсаалтын тэргүүнд эрэмбэлэгдэх нь зүйн хэрэг билээ. Сар шинийн баярын өдрүүдээр өрхүүд, нарийн боов, бууз үйлдвэрлэгчдийн сонголт “Хангай милсс” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Хурх” брэнд байсан юм. Олон төрлийн аминдэм, эрдэс агуулсан амуу буудай хэмээх энгийн атлаа үнэ цэнтэй эрхэм хүнс юм. Буудайны байгалийнх нь энэхүү төрөлх үнэт чанарыг алдагдуулахгүйгээр тарианы үнэр, хөрсний амттай, хамгийн эрүүл сайхан гурил үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлдэг билээ. 1998 оноос хойших олон жилийн туршлагад түшиглэн өндөр хөгжилтэй орнуудад ашиглагддаг уламжлалт чулуун тээрмийн үйлдвэрийг Монголдоо анх удаа байгуулж, эзэн Чингис хааны төрж өссөн түүхт Онон Хурхын голын сав газарт өөрсдийн тарьж ургуулсан буудайгаа тээрэмдэж, тариаланчдын хөлс хүч, үйлдвэрлэгчдийн сэтгэл зүтгэл шингэсэн байгалийн, жинхэнэ органик бүхэл үрийн гурилыг үйлдвэрлэн эзэгтэй танд хүргэж байна. Бүхэл үрийн гурилын уураг, эслэг, амин дэмийн харьцаа алдагдаагүй байдаг учир хүний биeд хурдан боловсордог. Мөн чулуун тээрмээр улаан буудайг няцлах явц бага хурдтай байдаг тул гуриланд хэт халалт өгдөггүй, буудайн доторх хэрэгцээт чанаруудыг алдагдуулдаггүй онцлогтой юм. Цаашид эзэгтэй таны мөнхийн сонголт “Хурх” брэнд байх нь дамжиггүй. 

Давуу тал: -100 хувь чулуун тээрмээр тээрэмдсэн
-Шууд зуурагдана. Өөр гурилтай холих шаардлагагүй
-Юу ч нэмээгүй, юуг нь ч орхигдуулаагүй
Page: Хурх Гурил - Hurh Wheat Flour


2 Maison Castel ба мартагдашгүй амт

Maison Castel. 1949 оноос хойш 70 гаруй жилийн түүхэн туршлага, байгалийн гайхамшигт зохицлоос бүтсэн уран бүтээл. Дэлхийн №3, Франц Европын №1-т эрэмбэлэгддэг Castel Freres компанийн брэнд болох Maison Castel нь виноны ертөнцийн эх нутаг Франц улсын соёл, амьдралын хэв маягийг илэрхийлсэн, хүн бүрийн таашаалд нийцэх дахин давтагдашгүй онцлог амт, шинж чанартай. Мөн өдгөө 146 улсад виноны соёлыг түгээн дэлгэрүүлж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг Франц вино юм. Bordeaux, Bourgogne, Rhône Valley, Provence, Languedoc гэх мэт Францын хамгийн алдарт бүс нутгийн үржил шимтэй хөрсөнд ургасан усан үзэм, вино урлаачдын торгон мэдрэмж, вино урлах уламжлалт аргын нэгдлээс бүтсэн төгс бүтээл юм. 
/Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой/
Page: Maison Castel MN



3 Эвсэг брэнд эх орны нүүр царай

“Эвсэг” ХХК нь хөнгөн үйлдвэрийн салбарын анхдагчдын нэг юм. 1990-ээд оны эхэн үед үйлдвэрүүд хаалгаа барихад тус үйлдвэр өөрсдийн инженер техникийн ажилтнуудын хүчинд тулгуурлан ямааны ноолуур, тэмээний ноосны чиглэлээр шинэ техник технологи хэрэгжүүлэн үйлдвэрлэлээ өргөтгөн, үйл ажиллагаагаа эрхэлсээр байв. 1990 оноос ноолуур самналтын чиглэлээр экспортын бүтээгдэхүүнээ гаргаж, 1992 оноос 100 хувийн гүйцэтгэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2000 онд “Эвсэг” компани “Эх орны брэнд Эвсэг” уриатайгаар байгуулагдсан түүхтэй. “Эвсэг” брэндийн бүтээгдэхүүн зах зээлд гарсны 24 жилийн ой энэ онд тохиож байна. 800 гаруй ажиллагсадтай бөгөөд 70-80 хувь нь эмэгтэйчүүд. Компанийн хувьцааг өөрсдийн ажилчид эзэмшдэг, гаднын хөрөнгө оруулалтгүй, дотоодын компани гэдэг нь “Эвсэг”-ийн хамгийн чухал үнэ цэн юм. Бүх л тэмдэглэлт баяраар “Эвсэг” брэнд, пальто, хантааз, нуруувч, принттэй шааль, гудас, сүлжмэл цамц, зүймэл хучлага, хөнжил зэрэг өнгө загварын өргөн сонголттой, чанарлаг бүтээгдэхүүнүүддээ бодит хямдрал зарлаж, хэрэглэгчдээ баярлуулдаг билээ.
Page:  Evseg Cashmere



4 Насан туршдаа хадгалах нандин цэцэг

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэдий ч охид, бүсгүйчүүд, ээж нартаа цэцгийн баглаа бэлэглэн хүндэтгэл үзүүлдэг нь нэгэнт уламжлал болсон соёл билээ. МУЭ-ийн гишүүн зураач, СТА Л.Даваанямын цэцгийн зургууд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Цэцгийн Даваанямын туурвисан тосон будгийн зургууд бол насан туршдаа хадгалах нандин бэлэг билээ. Реалист зураачийн бүтээл “Монгол хатад” цэнгүүний үеэр дуудлага худалдаанд өндөр үнэ хүрсэн удаатай. Баярын өдрүүдэд баглаа цэцгийн үнэд хүртэл бүтээлээ хямдруулж, олон эмэгтэйг баярлуулдаг. 
Page: Davaanyam Lhamaa


5 Эко модон эдлэл эзэгтэйн таалалд нийцдэг

Өрхийн хэрэглээнд шаазан эдлэлийг ихэвчлэн сонгодог. Гэвч эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг сонгохдоо хэрэглэгчид үргэлж төөрөлддөг үзэгдэл бий боллоо. Эрүүл ахуйд ээлтэй модон эдлэл үйлдвэрлэдэг нэгэн хамт олны бүтээлүүдийг санал болгож байна. “Эко гар утасны тавиур” ХХК нь 2019 онд байгуулагдсан. Гэр ахуйн болон бэлэг дурсгалын модон эдлэлийг Бэгут брэнд нэрийн дор үйлдвэрлэдэг. Үүнд: Эко модон тавагнууд, идээний суурьтай таваг, мах, ногоо, жимс, гурил, талхны ганбанз, халбага сэрээний сав, талх болон цайны модон таваг, сальпетканы суурь, гар утас тогтоогч тавиур,ванны тавиур, үзэг, балны сав, түлхүүрийн оосор, захиалгат модон эдлэл зэргийг бүрэн автомажсан тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг. Бүх модон эдлэл дээр хүссэн лого, текстээ хэвлүүлэх боломжтой. Эко модон тавагнууд нь эрүүл мэндийн шинжилгээний бичигтэй, хүнсний зориулалттай хоёр давхар тосон түрхлэгтэй, хоолны шөл соусны толбо тогтохгүй, усаар угааж хэрэглэх зориулалт бүхий юм. Гар утас тогтоогч тавиур нь утаснаас ялгардаг нил ягаан туяаг саармагжуулж, халсан утас барьж хүзүү, гар зовиурлах, юм түшүүлж тавьж унагах зэрэг асуудлаас урьдчилан сэргийлдэг давуу талтай. Эко модон бүтээгдэхүүнүүд нь 2021 оны шилдэг гарын бэлгээр шалгарсан, оюуны өмчийн патенттай бүтээлүүд билээ. Гар утас тогтоогч тавиур нь албан байгууллага, хувь хүн хүссэн үг логогоо өнгөтөөр хэвлүүлэх боломжтой тул бэлэг дурсгалын зориулалтаар зах зээлд илүү эрэлттэй байдаг.

Номин супермаркетийн бүх сүлжээ дэлгүүрээр  зөвхөн гар утасны тавиур,
Цайз 16-д байрлалтай нэрийн дэлгүүрээр бүх бүтээгдэхүүн худалдаалагддаг.

Утас: 88012343 88861136
Еmail-eko.taviur.mn@gmail.com
Page: ЭКО гар утасны тавиур

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


0
angry
0
care
0
haha
6
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө