Чөлөөт бөхийн шигшээ багт долоон тамирчин анх удаа дуудагдаж байна


Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулж, энэ онд эх орноо төлөөлөх баг тамирчид тодорсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. Шигшээ  багийн 27 тамирчны долоо нь анх удаа сонгогдож буйгаараа онцлогтой. Түүнчлэн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, туслах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан болон С.Мөнхдуулдах нар ажиллахаар болжээ. Тамирчдын хувьд 50 кг-ын жинд Д.Отгонжаргал, М.Мөнхгэрэл, 53 кг-д Б.Хулан, Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, Б.Хонгорзул, 62 кг-д П.Орхон, С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, П.Номин-Эрдэнэ, 76 кг-д Э.Даваанасан, Н.Загардулам нар шигшээ багт харьяалагдаж байна.  

Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Э.Ням-Очир, туслах дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа болон олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, Л.Энхбаяр нар ажиллана. Тамирчдын хувьд 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ, З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Ц.Цогбадрах, Т.Тулга, 74 кг-д О.Сүлдхүү, Б.Батбаяр,  79 кг-д Э.Бямбадорж, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, Н.Батбилгүүн, 97 кг-д Г.Ганхуяг, Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл, Б.Одгэрэл нар шигшээ багт дуудагджээ.  
Ийнхүү чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид Говь-Алтай аймагт сэргэлтийн бэлтгэл хийхээр замд гарлаа. Харин эмэгтэй шигшээ багийн төлөөлөл Улаанбаатар хотод бэлтгэлээ базаах юм. Манай тамирчид ирэх дөрөвдүгээр сарын 11-16-нд Киргизстан улсын Бишкек хотод болох насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Үргэлжлүүлэн тус хотод “Парис - 2024”- олимпын наадмын эрх олгох тэмцээнд оролцох  хуваарьтайгаар бэлтгэл сургуулилалтаа базааж байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ялагчгүй тоглоомын золиос... 14 минутын өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 16 минутын өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 28 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 30 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 33 минутын өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 22 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02