Аз жаргалын худалдаачин



“Хөгжил гэж юу вэ” гэсэн асуултад нэгэн эрхэм “Хүмүүний амьдрах тав тух” гэж хариулаад буйдангаа налан инээмсэглэсэн гэдэг. Ерөөс хүн төрөлхтөн оршин буй цаг үеэ амар амгалан, тав тухтай байлгах талаар л оюун санаагаа шавхаж ирсэн гэлтэй. Орчин цагийн бизнесүүд ч мөн ялгаагүй тав тух, амьдралын дээд зэргийн чанарыг л бидэнд санал болгон худалддаг, мөн тийм саналаараа онцгойрохыг хичээдэг нь үнэн. Улаанбаатар завгүй, адгуу их хотын хэмнэлээр бужигнана. Бүтэн өдрийн ажлын ачаалал, замын бөглөрөл, орчны дуу чимээ, утаа тортог гэсэн тээртэй бодлуудаа хаалганыхаа гадна орхиод тухлаг гэрт гар газар, хөл хөсөр жарган суухыг хүсэхгүй хэн байх билээ. Ийм тав тух санал болгож байгаа нэгэн компанийг бид энэ дугаартаа онцоллоо. Компанийн нэрийг “Үжин электроникс” гэдэг. Энэ жил долоо дахь бизнесийн жилээ эхлүүлээд байгаа компанийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаяр захирал таван охин компаниараа дамжуулан 30 гаруй ажилтан, албан хаагчидтайгаар аз жаргал худалдаалж байна. Хэдийгээр таван чиглэлээр бизнес эрхэлж байгаа ч голлох бизнес нь бидэ суултуур, ус цэвэршүүлэгч төхөөрөмж перс буюу иран хивсний худалдаа ажээ. Улаанбаатар хотод бидэнд цэвэр ус санал болгож буй маш олон компани бий. Гэхдээ энэ компанийг яагаад онцлоод байгааг хойно өгүүлэх болно.


Цэвэр усны хомстол манай гаргийн бүх тивд хэдийнэ нөлөөлөөд эхэлсэн гэдгийг НҮБ-ын тайланд дурдаад даруй найман жил өнгөрчээ. Ирэх 2025 онд цэвэр усны хомстолд орох хүний тоо дэлхийн хэмжээнд 1.8 тэрбумд хүрнэ гэж судлаачид үзэж байгаа юм. Усны хомстол нь байгалийн нөлөөллөөс гадна хүний зохисгүй хэрэглээ ихээхэн нөлөөлж байгаатай холбоотой. Өнгөрсөн зуунтайгаа харьцуулбал монголчуудын цэвэр усны хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн нь суурин газрын хүн ам нэмэгдсэнтэй холбоотой гэж үздэг. Тэгвэл бид хэрэглээгээ хэрхэн зохицуулах вэ. Бидэнд хоёр сонголт байна. Нэг нь усыг асар үнэтэй болгох, нөгөөх нь зөв хэрэглээг дэмжих. Бидний дээр дурдаад өнгөрсөн “Үжин электроникс” компани хоёр дахь сонголтыг дэмжих БНСУ-ын “Aqua” брэндийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжөө хоёр сонголттойгоор импортолж, худалдаалдаг байх юм. Цэвэр усны хомстолтой хотын тоонд ордог Улаанбаатар хотын хэрэглэгчдэд зөв хэрэглээг дадал болгох мөн олон жил солигдоогүй цэвэр усны дамжуулах хоолойн элдэв бохирдлоос гэр бүлийг маань хамгаалах зорилготойгоор дөрвөн давхар эко шүүлтүүртэй “Winix” брэндийн TS200 загварын ус цэвэршүүлэгчийг мөн санал болгож байгаа юм. Дөрвөн давхар шүүлтүүр нь:

1. SEDIMENT

 Усан дахь зэв, элс, шавар зэрэг механик бохирдлыг шүүж дараагийн шатны шүүлтүүрийн ашиглагдах хугацааг уртасгах анхдагч шүүлтүүр)

2. PRE CARBON

 (Усан дахь хлор болон үнэр амтыг шүүнэ)

3. U.F MEMBRANE

 (Усан дахь нянгийн бохирдлыг шүүж, хүний эрүүл мэндэд нэн шаардлагатай эрдэс бодисыг нэвтрүүлнэ)

4. POST CARBON

(Усан дахь хөгц, вирус өнгө, амтыг шүүж усыг тунгалаг болгоно) гэх зэрэг үүрэгтэй ажээ. Зэвэрдэггүй ган материалаар хийсэн нөөцийн савтай учраас цэвэр усаа нөөцөлж зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх боломжтой. Гаднаас баллонтой ус захиалах, ус буцалгах зэрэг ажлыг хөнгөвчлөхөөс гадна цахилгааныг 30 хувь хэмнэдэг эко тохиргоотой гээд л бод. “Үжин электроникс” компани Улаанбаатар хотын ус цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэгчдийн дийлэнх хэсгийг татдаг нууц нь тэдний бүтээгдэхүүний чанараас гадна эргэх холбоотой үйлчилгээ нь харилцагчдынх нь сэтгэл ханамжийг дээд түвшинд аваачдагт байх нь. Хэрэглэгчдийн санал, гомдол хүлээн авах оператор утас ажиллуулж таны төхөөрөмжид гарсан эвдрэл гэмтлийг дуудлагаар очиж засаж өгөх ба шүүлтүүр солих цаг болсныг таны өмнөөс сануулж байдаг гэнэ. Олон жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон, эргэх холбоотой ажиллах нь “Үжин электроникс”-ийн нэрийн хуудас юм билээ.

Тус компанийн бас нэг давуу тал нь худалдан авалт дээр уян хатан нөхцөлтэйгөөр үйлчилдэг. Та бэлэн мөнгөгүй байж болох ч хүүгүй, барьцаагүй, банк, банк бусаар дамжиж чирэгдэл учруулахгүйгээр зөвхөн хотын иргэн гэдгээ иргэний үнэмлэхээрээ нотлоод л орлогоо тайлагнах шаардлагагүйгээр зээлээд авчихна. Урьдчилгаа 20-30 хувь гурваас зургаан сарын хугацаатай 250 мянгыг төлөөд л авчих юм билээ. “Үжин электроникс” компанийн захирал Б.Отгонбаяр залуу хүн. Тэр орчин үетэйгээ хөл нийлүүлж чаддаг гэдэг нь гар утас, компьютероосоо “Poket” зээлийн аппликейшн ашиглаад бүр урьдчилгаагүй, шимтгэл, хүүгүй авах боломжийг бүрдүүлж өгснөөр нь харагдана.


Биед тухтай бидэ суултуур

Монголчууд 1990-ээд оноос барууны киногоор дамжуулан бидэ суултууртай танилцсан улс. Ухаалаг суултуурын өвөг 1965 оноос үйлдвэрлэгдэж эхэлжээ. Бидэ суултуур үйлдвэрлэгдэхээс өмнө барууны хэрэглэгчид энгийн суултуурын дэргэд тусгай ус шүршигч суултуур тавьж ашигладаг байж л дээ. Харин шүршигч суултуур хоёрыг нэгтгэсэн нь өнөөгийн бидний танилцуулах гэж буй ухаалаг суултуурын анхны хувилбарууд байв.

Бидэ суултуурт бие зассанаар шулуун гэдэсний шархлаа, шулуун гэдэсний хорт хавдар, цагаан мах эргэх, шамбарам, өтгөн хаталт, бэлгийн замаар дамжих өвчлөлүүдээс урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн хувьд төрсний дараах болон сарын тэмдгийн үед чанар муутай ариун цэврийн цааснаас дамжих халдвар, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг шидтэй ажээ. Харин хүүхэд бидэ суултуурт бие засахад эцэг, эхийн тусламж шаардахгүйгээр ариун цэврээ сахиж чадна. Бидэ суултуур нь урагт ч сайн нөлөөтэй юм байна. Ургийн эрүүл мэндийг хамгаалахын тулд жирэмсэн эхчүүдийг бидэ суултуурт сууж бие засаж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Түүнчлэн ахмад настан, хэт таргалалттай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөдөлгөөн дутмаг байдаг учраас бидэ суултуур хамгийн тохиромжтой. Бидэ суултуур нь өтгөн хаталтаас дээд зэргээр сэргийлдэг. Өтгөн хатсанаар хүний биед хорт бодис хуримтлагдаж эд эрхтнүүдийг хордуулдаг. Энэ нь маш олон төрлийн өвчний үүслийг тавьж байдаг. Ухаалаг суултуур нь усан даралтын бөмбөлөг үүсгэж массажилдаг учир өтгөнийг саадгүй гадагшлуулдаг гол давуу талтай. Ингэснээр хүн стресс ядаргаанд өртөхгүй байх боломж бүрддэг. Түүнчлэн доогуураа хагалгаатай, ууц нуруугаа дааруулахгүй байх онцгой гам барьдаг хүмүүст бидэг санал болгодог.

Ийм учраас бидэ (Bi-det) дэлхийн улс орнуудын өдөр тутмын хэрэглээнд нэвтрээд байна. Манай улсад энэ чиглэлийн бүтээгдэхүүн оруулан ирж суурилуулж, зөвлөгөө өгдөг хувь хүн, компани олон бий. Гэрийнхээ суултуурын зургийг тухайн компани руу илгээж дээр нь бидэ суурилуулах боломжтой эсэхийг лавлана. Хэрвээ танай гэрийн суултуурт бидэ суурилуулах боломжтой гэвэл тухайн компанийн үйлчилгээний ажилтан ирээд суурилуулаад өгчихнө. Гэхдээ хуучны Оросын суултууруудыг шинэ цагийн бидэ “голдог” учир шинээр суултуур суурилуулж байж ухаалаг бидэтэй болно гэсэн үг.

Бидэ буюу Bidet toilet-ийн хамгийн сүүлийн үеийн загварыг Солонгос улсын үйлдвэрлэгчдээс харж болно.

Дэлхийн соёлын өв Иран хивс

“Ujin home” компанийн санал болгож байгаа перс хивс Ираны хамгийн алдартай гар урлалын бүтээгдэхүүн. Чанар, хийц, нэхэх аргаараа эртээс дэлхий дахинд алдаршсан иран хивсний гар үйлдвэрлэл 2500 жилийн түүхтэй. Байгалийн ургамал, чулуунаас гаргаж авсан будгаар буддаг тул өнгө алдаж гандахгүй, мод ургамал, геометрийн зураг дүрсээр хээлдэг зэрэг нь иран хивсний алдаршсан технологиудын нэг. Хивсний урлал Ираны Исфахан, Нэйн, Күүм, Бижар, Табриз, Кашан, Машхад, Керман зэрэг тодорхой бүс нутагт онцгой хөгжсөн байдаг юм. Иран хивс эртний Перс орны урлаг соёлыг уламжилсан тул дан ганц хэрэглээний бүтээгдэхүүн төдийгүй урлагийн бүтээлийн шинж чанартай болсон юм.

Эртний Перст "Исфахан бол дэлхийн тэн хагас" гэсэн хэлц үг байжээ. Далайн түвшнээс дээш 1600 метр Ираны өндөрлөгт орших Исфахан бол эртний түүх соёлтой хот. XVII зууны үед Персийн хаан нийслэлээ энд нүүлгэн шилжүүлж, Персийн хивсний үйлдвэрлэл алтан үедээ орсон гэдэг. Тэр үед дэлхийн хамгийн сайн хивсийг Исфаханд нэхдэг байсан бөгөөд Персийн хааны ордон, Европын хаадын орд харшид газарт дэвсэх буюу ховор нандин зураг мэт ханандаа өлгөдөг байв. “Ujin home”компани Ираны баруун хойд муж болох Исфаханаас импортолж авдаг учраас хэрэглэгчдийн сэтгэл ханамж 100 хувь. Өнөөгийн дэлхий ертөнцийн хивсний зах зээлд Ираны перс хивс чухал байр суурь эзэлсээр байгаа бөгөөд Исфаханд үйлдвэрлэсэн хивс хамгийн үнэ цэнтэйд тооцогддог.

Сайн чанарын Перс хивсийг 100 хувь байгалийн түүхий эд ашиглан гар аргаар нэхдэг. Бүгдийг хонины ноос, хөвөн, торгон утсаар нэхдэг тул эрүүл мэндэд харшлах ямар ч химийн бодис агуулдаггүй. Бас нэгэн гайхамшиг нь хээ угалзаар ижил хоёр хивс байдаггүй. Тиймээс хивсний үнэ өртөг улам өндөр болдог. Хивс хэдий чинээ урт настай байна, төдий чинээ үнэ хүрдэг. Дээд зэрэглэлийн хивсийг бүтээхэд 250 төрлийн өнгө будаг хэрэглэдэг гэнэ. Иран хивсний бас нэг давуу чанар нь ноосорч бөөгнөрдөггүй бөгөөд хэт зузаан хүнд байдаггүй. Нэг метр квадрат талбайд 300 утсан гогцоо ордог тул өнгөний нягтрал сайтай байдаг ажээ.

“Үжин электроникс” компани бүх бүтээгдэхүүндээ урьдчилгаа 20-30 хувь төлөөд гурваас зургаан сарын хугацаанд үлдсэн төлбөрөө хийж болох нөхцөлийг санал болгож байгаа нь бизнесийн таатай санаа мөн байгаа биз.

Электрон барааны дэлгүүр
Ulaanbaatar, Mongolia
Утас: 7511 7722
Хаяг: UJINelectronics@
gmail.com


Трамп Төмөрөө

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 15 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө