Г.Сайндүү: Бид мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд шинэ зам зурж байгаа


Салбартаа жишиг болон манлайлан ажиллаж буй “Сайн финанс энд Трансфер” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Г.Сайндүүтэй ярилцлаа. “Хамгийн сайн санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ” гэсэн уриатай тус байгууллагынхан харилцагчдынхаа итгэлийг алдахгүй найдвартай, шударга, хариуцлагатайгаар онцгой үйлчилгээ үзүүлэх зорилго дор нэгдэн үйл ажиллагаа явуулж байна.  

-Юуны түрүүнд банк бус санхүүгийн байгууллагаа танилцуулна уу. Хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байна вэ? 
-Бид Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны тусгай зөвшөөрөл авч, банк бус санхүүгийн байгууллагынхаа түүхийн хуудсыг  2017 онд нээсэн. Түүнээс хойш хуулийн дагуу тасралтгүй, тогтмол үйл ажиллагаа явуулж байна.


-Банк бус санхүүгийн байгууллага гэхээр хүмүүс нийгэм дэх нийтлэг ойлголтоор зээлийн үйлчилгээ үзүүлдэг газар гэж ойлгодог. Танай байгууллагын тухайд хэчнээн төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ? 
-Бид үнэнч шударга, ил тод, хариуцлагатай, найдвартай байх гэсэн зарчимд тулгуурлан зээл, гадаад валют арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг өргөн цар хүрээнд түргэн шуурхай үзүүлдэг. Эдгээр төрлийн үйлчилгээнээс бид валютын арилжаа, мөнгөн гуйвуулга дээр голлон анхаарч ажилладаг. Үүний үр дүнд, БНХАУ-ын компани болон хувь хүний банкны, иргэний Alipay данс руу, Хонконгийн данс руу гүйлгээ ямар  ч чирэгдэлгүй хийдэг болсон. Мөн VCC виртуал картын үйлчилгээний дансыг цахимаар нээлгэх боломжтой. Түүнчлэн БНХАУ-аас гадаад мөнгөн гуйвуулга хүлээн авдаг гээд үйлчилгээнийхээ төрөл, хамрах хүрээг нэмэгдүүлсээр байна. 


-Ер нь үүсгэн байгуулагдсан үеэс хойш байгууллагынхаа үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлсэн бэ. Өнгөрсөн хугацаанд ямар ахиц дэвшил гарсан гэж дүгнэж байна вэ? 
-Одоогоор бид Улаанбаатар хотод 20 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол бидний хувьд том ахиц дэвшил гэж хэлж болно. Дараагийн онцлох ахиц дэвшил бол цахимжуулалт. Тодруулбал, дэлхийн стандартыг мөн гадаад төлбөр тооцоондоо цахим үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөнгөн шилжүүлэг хийдэг банк бус санхүүгийн байгууллагад зориулсан бүтээгдэхүүн программ хангамж,  эрх зүйн орчин, статистик мэдээлэл, харилцаа холбоо гэх мэт олон зүйл дутмаг байдаг. Бид бүх зүйлийг тэгээс нь эхэлж, шинээр зам зураад явж байгаа гэж хэлж болно. Манайх байгуулагдаад нэг их олон жил болоогүй ч туулсан зам, хуримтлуулсан туршлага, бий болгосон амжилт гээд бидний өдийг хүртэл явсан замнал энэ төрлийн үйлчилгээ үзүүлж буй бусад байгууллагад жишиг болсон гэж бодож байна.


-“Сайн финанс энд Трансфер” банк бус санхүүгийн байгууллага ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас юугаараа онцлог, давуу талтай вэ? 
-Олон салбартай учраас хэрэглэгчид маань өөрт хамгийн ойр байрлах салбараа сонгон үйлчлүүлэх боломжтой. Мөн гүйлгээний дүн хязгааргүй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж хэчнээн ч төгрөгийн үнэ өртөгтэй байсан хамаагүй, гүйлгээг нь ямар ч асуудалгүй хийдэг. Хятад улс бэлэн мөнгө, карт хэрэглэхээ болиод wechat, alipay гэх мэт цахим үйлчилгээ ашигладаг  болсон шүү дээ. Энэ мэт олон улсын өөрчлөлтөд нийцүүлэн бид үйлчилгээгээ шинэчилж, улам сайжруулаад явж байгаа. Хэрэглэгчид маань харилцаж буй тухайн хүнийхээ alipay, QR кодыг аваад өгвөл бид гүйлгээг нь хийж өгөх боломжтойгоороо бас давуу талтай. 


-Ер нь мөнгөн гуйвуулгын үйлчилгээ хийх гэж буй харилцагчдад ямар асуудал тулгардаг вэ. Танайх тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ? 
-Энэ төрлийн үйлчилгээ авах гэж буй хүмүүсийн дийлэнх нь л “Яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна” л гэдэг. Тиймээс харилцагчдын энэхүү шаардлагад үйлчилгээгээ нийцүүлэхээс гадна бид баталгаатай, найдвартай гэдэг шаардлагыг бүрэн дүүрэн хангадаг.  Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага банк болон ченж, хувиараа гуйвуулга хийдэг хүмүүсээс илүү давуу талтай байдаг. Тухайлбал, бид олон бичиг баримт шаарддаггүй, шимтгэл бага, ханшийн уян хатан нөхцөлтэй, явц хянах боломжтой, ямар нэгэн эрсдэлгүй байх боломж нөхцөлийг бүрдүүлсэн.  


-Цаашид үйлчилгээгээ өр­гөжүүлж, сайжруулах зорилгоор шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл бий юү?
-Бид хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа хамтран томоохон хэмжээний шинэ үйлчилгээ нэвтрүүлж, зах зээлд танилцуулахад бэлэн болж байна. Тодруулбал, та Хятад улсад аялал зугаалга, албаны, амины гээд ямар ч ажлаар очсон бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийх боломжгүй. Тиймээс бид энэ асуудлыг шийдэх төлбөрийн системийг нэвтрүүлэх гэж байгаа. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр та alipay дансаа уншуулаад төлбөр тооцоогоо хийх боломжтой болох юм. 


-Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэхэд ямар асуудал тулгардаг вэ. Тухайн асуудлыг дор бүрд нь шийдэх ямар шийдэл байж болох вэ? 
-Бидний ажил олон улсын түвшинд буюу хоёр улсын хооронд явагддаг. Тиймээс хоёр улсын хуулийн хүрээнд холбогдох дүрэм журмыг хангаж үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ утгаараа олон улсын түвшинд нийцүүлэн хууль эрх зүйн хувьд өөрчлөлт шинэчлэлт, тодорхой зохицуулалтуудыг хийж урьдчилан сэргийлж болох зарим нэг эрсдэлт хүчин зүйлээс харилцагчдаа хамгаалах шаардлага ер нь ажиглагддаг. Олон улсын валютын ханшийн өөрчлөлт манай улсад шууд мэдрэгдэж, тодорхой хэмжээнд нөлөөлдөг эрсдэлтэй. Мөн иргэд албан ёсны зөвшөөрөл, баталгаатай газраар үйлчлүүлэх нь ямар ашиг, давуу талтай вэ гэдгийг ойлгохгүйгээр өөр сонголт хийснээр тодорхой хэмжээний хохирол амсах асуудал гардаг. Тухайлбал, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй. Банк, санхүүгийн байгууллагууд хэрэглэгчдэд мөнгө, санхүүгийн мэдлэг боловсрол олгох үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд бид өөрсдийн боломжоор сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос ямар нэгэн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй албан ёсны газраар үйлчүүлэхийг уриалсан, иргэдэд энэ төрлийн ойлголт мэдээлэл олгох зорилго бүхий аяныг өрнүүлж байна. Үүний хүрээнд албан ёсны эрхтэй банк бус санхүүгийн байгууллагуудад QR код олгосон. Түүнийг хэрэглэгчид уншуулж, ямар газраар үйлчлүүлж байна вэ гэдгээ баталгаажуулах боломжтой. 


-Танайх олон улсын түвшин дэх харилцагчаараа БНХАУ-ыг сонгосон нь анхаарал татаж байна? 
-Мэдээж газар зүйн байрлалын хувьд манай улс БНХАУ, ОХУ гэсэн хоёр том гүрний дунд оршдог. Манай улсын экспорт, импортын хэмжээнд тухайн хоёр улстай давамгай харилцаатай байдаг. Ялангуяа Хятад улстай. Тиймээс бид Монгол, Хятад хоёр улсын хоорондох мөнгөн шилжүүлгийн зах зээлд амар хялбар, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор тус улстай хамтын ажиллагаа үүсгэсэн. 
-Банк, санхүүгийн салбарт хөл тавьж, энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх болсноо хуваалцана уу? 
-Бид 2011 оноос эхлэн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Оюутолгой зэрэг томоохон уул уурхайн компаниудын гадаад худалдааны хангамжийн ханган нийлүүлэлтийг хариуцаж ажилладаг. Ингэхдээ ихэвчлэн БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө  татан авдаг. Гэтэл Монголоос Хятад руу мөнгөн гүйлгээ хийх, бараа бүтээгдэхүүнээ түргэн шуурхай татан авахад хүндрэлтэй, шат дамжлага олонтой, хамгийн багадаа 2-3 хоног зарцуулах жишээтэй. Тиймээс бид эл асуудлыг өөрсдөө шийдвэрлэх зорилгоор судалж, улмаар банк бус санхүүгийн байгууллагаа байгуулан мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 


 -Сүүлийн асуултаараа та бүхний алсын хараа, хэтийн зорилгыг тодруулж байна? 
-Монгол, Хятадын хоорондох гүйлгээг том, дунд, жижиг дүнтэй гэж гурав ангилдаг. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд эхний хоёр үнийн дүнтэй ангилал дээр нэлээд анхаарч, төвлөрч ажилласан. Харин одоо бид жижиг дүнтэй төлбөр тооцоо хийхэд тулгамддаг асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Ойрын жилүүдэд үүн дээр нэлээд  төвлөрч ажиллан хэрэглээнд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна.  Бидний алсын хараа бол юань, түүнчлэн олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлэгч, үнэ цэнд тулгуурлагч компани болох явдал юм. 


Нэрийн хуудас:

Вэбсайт: 
www.sainbbsb.mn

Фэйсбүүк хаяг: 
Sain Finance NBFI - Сайн Финанс ББСБ


Утас: 8090 8090, 
+976-77188090

Цахим шуудан: 
 info@sainbbsb.mn


 С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/


0
angry
2
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 15 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө