Дэлхийн залуучуудын их наадамд Монголын залуус амжилттай оролцлоо


Дэлхийн залуучуудын их наадам энэ сарын 1-7-ны өдрүүдэд ОХУ-ын Сочи хотноо болсон. Тус их наадамд  188 орны 20 мянга гаруй залуус оролцсон  байна. Энэхүү их наадамд  Монголын шилдэг 100 залуус амжилттай оролцоод ирсэн талаар өнөөдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Их наадамд оролцох Монголын залуусыг бүртгэх, сонгон шалгаруулалтыг МЗХ, Улаанбаатар дахь “Русский дом” хамтран зохион байгуулжээ.  Их наадмын хүрээнд 800 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж, наадмын талбайд оросын талын 5000 сайн дурынхан, 300 хөтөч ажиллаж, 89 бүс нутаг гадаадын төлөөлөгчдийг хүлээн авчээ.

“Культурное шефство-Соёлын ивээл” хөтөлбөрийн хүрээнд оросын бүс болон их наадамд  ирсэн гадаадын төлөөлөгчдийг оросын соёлтой танилцуулсан байна. Мөн их наадамд оролцогчид Орнитологийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, уулын аялалд явж, урлагийн арга хэмжээнд оролцжээ. “Большой” спортын ордонд болсон Их наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцжээ.

Дэлхийн залуучуудын их наадам өдөр бүр “Дэлхийн хувь заяаны талаар хариуцлага хүлээх тухай”, “Олон үндэсний эв нэгдэл”, “Хүн болгонд боломж хайрлах нөхцөл”, “Хүүхэд, энх тайвны төлөө гэр бүлийг хадгалан хайрлая”, “Бид Орос улстай хамт”  гэсэн тодорхой хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан байна.

Зургаан хоног үргэлжилсэн арга хэмжээнд оросын болон гадаадын 137 лектор илтгэлт тавьж, өдөр бүр уулзалт, мастер хичээл, концерт, зохион явуулж, дуучин Леонид Агутин, Шаман, Нилетто болон “Моя Мишель”, “Дабро”, “ Ума Турман” зэрэг хамтлаг ая дуугаа өргөжээ.

Дэлхийн залуучуудын их наадамд оролцсон  150 орны 2000 гаруй залуус  үндэсний хувцсаараа гоёж, өөрийн улс орны далбааг барьсан жагсаал олны анхаарлыг татсан байна. Энэ их наадамд анх удаа 14-17 насны хүүхдийн боловсролын хөтөлбөр багтжээ. 


Хэвлэлийн бага хуралд оролцогчид дээрх мэдээллийг хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Их наадмаас цаашид ямар чиглэл хамтран туршлага солилцох хэрэгтэй гэж харсан бэ?

МЗХ-ны дэд ерөнхийлөгч  Г.Ганзориг:

-Дэлхийн залуучуудын их наадмын зохион байгуулагчид маш сайн ажиллалаа. Манай залуус Оросын соёлтой танилцахаас гадна мэдээлэл, технологи нь хэрхэн хөгжсөнийг харлаа.  Тиймээс “Русский дом”-тойгоо хамтарч ОХУ-ын IT чиглэлийн их, дээд сургуулиудтай  хамтран ажиллах санал тавьж,  Монголын залуучуудаа хамруулах арга хэмжээг зохион байгуулна. Бид боловсролын салбарт хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж байна.


-Их наадмын зохион байгуулалт ямар байсан бэ?

Amarkhuu’s vocal school” дуулаачдын студийн тэргүүн Э.Мөнхбаяр:

-Дэлхийн залуучуудын их наадам маш том арга хэмжээ. Оролцогчдын аюулгүй байдал, хоол хүнс, хүмүүстэй харилцах харилцаа гээд зохион байгуулалтыг маш сайн хангаж ажиллажээ. Монголдоо ямар нэг үзэсгэлэн худалдаа, соёлын арга хэмжээ зохиоход өөрийн   үзсэн туршлагадаа тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой гэж харлаа.

Мөн хөгжмийн тоног төхөөрөмжийн стандарт Монголд хэрэгждэггүй. Гадаадын мэргэжлийн хөгжимчид, техникийн ажилчдын стандарт мөрдөж байгааг харлаа.

“Хүннү эйр” компанийн ахлах инженер Э.Мөнхбаяр:

-Их наадмаар маш олон арга хэмжээ зохион байгууллаа. Би өмнөх 2017 онд зохион байгуулсан Дэлхийн залуучуудын их наадамд мөн оролцож байлаа. Энэ удаагийн их наадмаар спортын төрөл багасаж, хиймэл оюун ухаан давамгайлсан байлаа. Манай Монголын залуучууд ямар нэг тэмцээн уралдаанд багаараа оролцоод явах нь зохистой санагдлаа. Миний хувьд сагсны тэмцээнд оролцлоо. Мөн энэ их наадмын хүрээнд зохион байгуулсан марафонд оролцож, бие биенээсээ их эрч хүч авлаа.

Н.Энх

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 13 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 14 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22