БНСУ-ын парламентын сонгууль Ерөнхийлөгчөө барьц алдууллаа


БНСУ-ын нэг танхимтай хууль тогтоох байгууллага Үндэсний ассамблейн сонгуульд сөрөг хүчин ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. Сонгуулийн хорооны мэдээлснээр, 29.7 сая хүн буюу сонгуулийн насны иргэдийн 67 хувь нь саналаа өгчээ. Уг үзүүлэлт парламентын сонгуульд урьд өмнө байгаагүй хамгийн өндөр ирц. Энэ удаагийн санал хураалтын үр дүн АНУ, БНХАУ, Япон, Умард Солонгос зэрэг гол улстай баримтлах гадаад бодлого, геополитикт нөлөөлнө. Судлаач нар БНСУ-д 1950-1980-аад оныг дуустал тогтсон авторитар дэглэмийн сүүдэр арилаагүй гэдэг. Дэглэмийн нэг талд бизнесийн конгломератуудаас гаралтай консерватив эвсэл байсан. Консервативууд БНХАУ, Умард Солонгост харгис ханддаг, Америкийн талыг баримтлагч, Японтой эвлэрдэг, Христийн хөдөлгөөнтэй нягт холбоотой. Дотоод бодлогын тухайд парламентын 300 суудлаас 196-г нь сөрөг хүчинд алдсан нь Ерөнхийлөгч Юн Сук Ёол болон түүний консерватив намд хүчтэй цохилт боллоо. Улмаар Юн Сук Ёол Өмнөд Солонгосын түүхэнд бүрэн эрхийнхээ хугацаанд олон­хын суудал аваагүй анхны Ерөн­хийлөгч болж байна. Тэрбээр 2022 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд Ардчилсан намын дарга Ли Жэ Мёныг ялсан. Тэдний улс төрийн ширүүн тоглоом тэр үеэс эхлэлтэйг ажиг­лаг­чид онцолдог. Тэгвэл энэ удаа­гийн ялалтын мэдэгдэлдээ Ли Жэ Мён “Ард түмний сонголт Ерөнхийлөгчийн засаг захир­гаанд өгсөн шүүлт байсан. Нөгөө­тэй­гүүр амьжиргааны түвшин, илүү сайхан нийгмийг бий болгох үүргийг Ардчилсан намд өглөө” гэж одоогийн Ерөн­хий­лөгчийн байр суурийг ган­хуул­сан үг хэллээ. Юн Сук Ёол төрийн тэргүүнээр сонгогдоод хоёр жил болсон ч орон сууцны үнийн өсөлт, орлогын тэгш бус хуваарилалт, залуучуудын ажил­гүйдэлтэй тэмцэх, ажлын цагийн хязгаарлалтыг арилгах, хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх амлалтаа бие­лүү­лээгүй. Мөрийн хөтөл­бөрөө хэрэгжүүлж чадаагүй нь нэг талаар ардчилагчдын хянал­тад байдаг хууль тогтоох бай­гууллагын гацаа, шахалттай холбоотой. 

 

Юн Сук Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг болов

 

Азийн дөрөв дэх том эдийн засагтай тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. KBS телевизийн судалгаагаар сонгогчдын 73 хувь нь орон сууцны ханш, инфляц, хилийн чинад дахь Элчин сайд нарын маргаантай томилгоонд Ерөн­хий­лөгчийг буруутгажээ. Үүн дээр төрийн тэргүүний эдийн засгийн бодлого, төрөлт түүхэн доод түвшинд хүрсэн, тэргүүн хатагтай Ким Кеон Хитэй холбоотой дуулиан шуугианаас болж Ерөнхийлөгч удаа дараа шүүмжлүүлсэн. Консерватив Ерөнхийлөгч Юн Сук Ёол дэд бүтэц, орон сууц, боловсролын шинэчлэл зэрэг орон нутгийн санаа­чилгыг тодорхойлох зорилгоор 23 хотын захиргаа барьж, улс орныг гайхшируулсан. Энэ нүүдэл нь түүний карьерыг түр хугацаанд өсгөжээ. Гэхдээ шүүмж­лэгчид популист, бодитой бус шийдвэр гаргасныг үгүйсгэ­дэггүй. Сөрөг хүчин Үндэсний ассемблейд олонх болсноор Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаа бүрхэг болж байна. Өмнөд Солонгосын улс төрийн тогтолцооны дагуу Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Тиймээс Хөх ордон Ардчилсан намын санаачилсан ажлуудыг мухардалд оруулж, царцаах магадлалтай. Японы Засгийн газраас олгох дайны нөхөн олговор, Фүкүшимагийн атомын станцаас цацраг идэвхт бодистой бохир ус далайд нийлүүлэхийг хүлээн зөвшөөрснөөр Юн Сук Ёол солонгосчуудын эсэргүүцлийг өдөөсөн. Түүний засаг захиргааг “Японы талыг баримтлагч” гэж хэвлэлүүд бичиж байв. Улс төрийн шилжилтүүд нь Пхеньян болон Бээжингийн эдийн засгийн шахалт, бүс нутгийн түрэмгийллийн өдөөн хатгалгыг эсэргүүцэх зорилгоор холбоотнуудтайгаа бодлогоо уялдуулах зорилготой Юны дипломат хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж болзошгүйг шинжээчид анхааруулсан. Төвийг сахих байдал нь Өмнөд Солонгосын өөрийгөө “Дэлхийн гол улс” гэж харуулах ханд­лагатай шууд зөрчилддөг. АНУ-ын аюулгүй байдлын чухал холбоотон, Азийн үйлдвэрлэлийн хүчирхэг төв, шинэ үеийн технологийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэх амбицтай улсыг удирдах амаргүй. БНСУ-ын улс төр дотооддоо тэмцэлтэй байсан нь үнэн. 

АНУ, БНХАУ-ын тэнцвэргүй байдал, Умард Солонгостой ший­дэг­дээгүй зөрчилдөөн, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, төрөлт эрс буур­сан, конгломератууд болон ЖДҮ-үүдийн зөрүү, залуучууд, эмэг­тэйчүүд, цөөнхийн эрхийн жагсаал гээд олон сорилттой тулгар­чээ. БНСУ-ын Ерөнхийлөгч бүрийн хувь заяаг цөөхөн хэдэн компани шийдсээр ирсэн. чеболиудын эрх мэдэл эдийн засгийг гажуудуулж, нийгмийн амьд­ралыг завхруулсныг ард түмэн хүлээн зөвшөөрдөг. Том ком­паниудын өсөлт Хөх ордонд харьяалагддаг зохи­цуулагч, проку­роруудын “сайхан сэтгэл”-ээс хамаарна. Тиймээс барууны ажиглагч нар “БНСУ-д Ерөнхий­лөгчийн үүрэгт хуга­цаа таван жил байдаг ч тэд чебо­лиудад үүрд захирагддаг” хэмээн ёжилдог юм.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 9 минутын өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 13 минутын өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 16 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 17 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 17 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 20 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 20 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 20 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19