П.Орхон: Парисын тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулахын төлөө хичээх болно



Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялснаар олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Түүний шагналыг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар гардуулан өгсөн юм. П.Орхон “Хоёр дахь удаагаа хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд оролцохоор боллоо. Бүхий л цаг хугацаанд миний төлөө байж амжилтыг минь хамт бүтээлцдэг гэр бүл, багш нар, найз нөхөд, баг хамт олон, бэлтгэл хангагч дүү нартаа баярлалаа. Бид бүгдийн хамтын хичээл зүтгэл, эв нэгдэл амжилтын буухиагаар гарч байна. Тамирчдадаа амжилт хүсье.  Бүгд эрхээ аваад бүтэн багаараа Парисын тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулахын төлөө хичээцгээе” гэсэн юм. Тэрбээр “Алдар-Аваргууд академи”-ийн тамирчин бөгөөд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр болон Гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хангадаг. Түүнийг Парисын олимпод оролцох эрхээ авсны дараа дасгалжуулагч Ц.Хосбаяр “Бараг долоон жил их тэсвэр тэвчээр, хүнд дарамтыг туулж олимпын эрхээ авлаа. 14 наснаас нь хойш салалгүй хамт байгаа унаган шавьдаа баяр хүргээд улам их амжилт хүсье” гэжээ. 

П.Орхон “Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь тамирчин болов. Мөн тэрбээр зуны олимпын наадмын хоёр дахь эрхээ авч байгаа бөгөөд өмнө нь “Рио-2016” олимпын наадамд оролцож байсан юм. Энэхүү тэмцээнээс түүнээс гадна эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Тэд “Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн гурав, дөрөв дэх тамирчин болсон ба олимпын наадамд оролцох Монголын 11, 12 дахь тамирчин болсон юм. “Хилчин” спорт хорооны бөх, Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл олимпын эрхийн тулааны 125 кг-ын жинд тив, дэлхийн мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Дэн Жи Вэйтэй барилдаж 2:0-ээр ялж олимпын наадамд өрсөлдөх эрхээ авав. Түүнд одоо олимпын медаль л дутуу байна. Түүнчлэн тэмцээний 86 кг-ын жинд барилдсан “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Бат-Эрдэнэ шөвгийн дөрөвт үлдэх хариуцлагатай барилдаанд Йорданы Эрзо Эсаковыг ялж шийдвэрлэх барилдаанд урд хөршийн Лин Зу Шентэй өрсөлдөж 1:1 буюу сүүлийн оноогоор ялж Парисыг зорих эрхтэй боллоо.  
Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд спортын 12 төрлөөр нийт 45 эрх, дөрвөөс таван медаль авах зорилт тавиад байна. Харин “Парис 2024” паралимпод спортын долоон төрлөөр 12 эрх, хоёроос гурван медаль авах зорилт тавьжээ. Үүнээс одоогоор зуны олимпын зургаан төрөлд 10 эрх, паралимпын гурван төрөлд дөрвөн эрх баталгаажаад байгаа юм. 

Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхи… 5 цагийн өмнө
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Британийн парламент дахь ОУПХ-той х… 5 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Уянга эрдэс баялгийн салбарын оюутнуудад туршлагаасаа … 22 цагийн өмнө
МАН: Хөгжлийн стратеги AGENDA-2.0 хөтөлбөрийг танилцуулж эхэллээ 22 цагийн өмнө
​ “1984” постдрамын жүжиг дахин тайзнаа Өчигдөр
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласа… Өчигдөр
Гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнг… Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ Өчигдөр
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны чуулга уул… Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Бээжингийн төв дэх 700 жилийн түүхтэй эртний хот 2025/04/04
Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг сайжруулна 2025/04/04
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай… 2025/04/04
Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина 2025/04/03
Өрхийн эмнэлгүүдийг яамны харьяанд оруулах санал хэлэв 2025/04/03
Дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар болгон уулзаж, санал солилцоно 2025/04/03
УИХ: АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилов 2025/04/03
​ АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна 2025/04/02