Хятадын үйлдвэрлэлийн бүс үерт автжээ


БНХАУ-ын өмнөд нутгийн Гуандун мужид хүчтэй аадар бороо орсны улмаас олон зуун мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, дөрвөн хүн эндэж, 36 байшин нурсан байна. Гол, мөрөн, усан сангууд эргээсээ хальсан учир Засгийн газраас 127 сая гаруй оршин суугчийг хамгаалах онцгой байдлын төлөвлөгөө хэрэгжүүлж эхэллээ. Гамшигт  нэрвэгдсэн хүмүүсийг хоол хүнс, хувцас, цэвэр ус, 25 мянган түр амьдрах байраар хангахыг орон нутаг, хотын хэлтэст даалгажээ. Сувдан голын бэлчир бол улсынхаа эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн бүс бөгөөд электрон тоног төхөөрөмж, тоглоом, хувцас, нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн бүс.  Мөн Хятадын худалдааны дийлэнх хувийг бүрдүүлдэг учир  байгалийн гамшгаас шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээ доголдож магадгүй. “Tesla”, “Apple”, “Huawei”, “Samsung” зэрэг технологийн аваргуудад  хуванцар нийлүүлдэг  үйлдвэрүүд үерт автжээ. 12 цаг үргэлжилсэн хүчтэй аадар бороо мужийн төв Гуанжоу болон Жаочин, Шаогуан, Чингюань, Жянмэнь хотыг дайрчээ. 18 сая хүн амтай Гуанжоу хотын эрчим хүчийг хэсэгчлэн сэргээсэн ч зарим дүүргийн барилгууд цахилгаангүй байна.  Олон улсын нисэх буудлыг түр хааж,  нислэгүүдийг цуцалжээ. Эрх баригчдын тооцоолсноор эдийн засгийн шууд алдагдал 40.6 сая юань буюу 19.8 сая ам.долларт хүрсэн. Хятадын цаг уурын албаны сэрэмжлүүлснээр аадар бороо үргэлжлэн орно. Бээжин, Тяньжин, Хэбэй мужийн нутгаар усархаг бороо орох төлөвтэй байна. Өнгөрсөн жил Номхон далайн хүчтэй хар салхины улмаас Бээжин болон Хэбэй муж үерт нэрвэгдсэн билээ. Ялангуяа Бээжинд 140 жилд ороогүй хур тунадас унасан.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08