Сенат 95 тэрбум ам.долларын багц батлав


АНУ-ын Сенат Украин, Израил, Тайваньд  95 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Удаан хугацаанд гацсан багцыг олонх дэмжсэний дараа Ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулахаар илгээсэн байна. Тусламжийн ихэнх хувийг Киевт олгох аж. Тодруулбал, Украинд 60.8, Газын мөргөлдөөний бүс дэх энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Израилд  26.3,  Номхон далайн бүс нутагт Хятадын эсрэг хамгаалалтаа бэхжүүлэхийн тулд Энэтхэгт  8.1 тэрбум ам.доллар хуваарилах гэнэ. Сенат тусламжийн багцыг баталсан нь хил дамнасан халдлагын улмаас Украин болон Израилд шинэ санхүүжилт олгохыг Цагаан ордноос хүссэнтэй холбоотой.

Цагаан ордны тэргүүн Жо Байден Украины Ерөнхийлөгч Владими+р Зеленскийд хандан уг хуулийн төслийг Сенат баталсны дараа тус улс руу нэн шаардлагатай цэргийн тусламж, тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийг илгээхээ мэдэгджээ. Эцсийн санал хураалтад оролцсон сенаторуудын  79 нь дэмжиж,  18 нь эсрэг санал өгчээ. Бүгд найрамдах намын дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд ардчилагчид нэг жилийн дотор “ТикТок”-ыг АНУ-д хаах заалт нэмж оруулсан. Украинд тусламж үзүүлэхийг Ерөнхийлөгч асан Дональд Трамп эсэргүүцэж байсан. Хэдийгээр гадаад тусламжийн багц нь хоёрдугаар сард Сенатаас баталсан арга хэмжээтэй төстэй боловч үүний эсрэг санал өгсөн Бүгд найрамдах намын хэд хэдэн сенатор бодлоо өөрчилж, зөвшөөрлөө. Тэдний дунд Сенатын Гадаад тусламжийн багцыг хилийн хуультай уялдуулахыг эсэргүүцэж байсан Линдси Грахам багтжээ. Энэ оны эхээр Украинд хийсэн айлчлалынхаа дараа Грахам Трампын төлөвлөгөөг дэмжиж эхэлсэн. Консерватив үзэлтнүүд гадаад улс орнуудад олгох аливаа санхүүжилтийг АНУ, Мексикийн хил дээр бөөгнөрсөн цагаачдын урсгалыг зогсооход чиглэсэн хууль тогтоомжтой хослуулахыг шаардсан юм. Төлөөлөгчдийн танхимын дэмжсэн хувилбарт гадаадын түншүүдэд үзүүлэх тусламжаас гадна Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийг Украины санхүүжилтэд зарцуулах, Орос, Хятад, Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах, “ТикТок” платформын эзэмшил солигдоогүй тохиолдолд АНУ-ын зах зээлд хориглох зэрэг бусад төслүүдийг нэгтгэсэн юм. Тиймээс Сенат шинэчилсэн төслийг яаралтай хэлэлцэж, санал хураажээ.

 

Байдены "ухаалаг хөрөнгө оруулалт"

 

Украины тусламжийг хэлэлцүүлбэл төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсоныг огцруулах асуудлыг тавихаар Бүгд найрамдах намын консерватив фракцын гишүүд сүрдүүлж байсан юм. Тэднийг тэргүүлж байсан Дональд Трамп гэнэт байр сууриа өөрчилж, зэр зэвсгийн бус хэсгийг буцаан төлөгдөх зээл болгох нөхцөлөөр Украины багцыг шинэчилсэн намынхаа спикерийг магтсан байна. Сенатад олонх болдог Ардчилсан намын бүлгийн тэргүүн Чак Шуммер “Манай хоёр намын үзэл баримтлалын нэгдэл энэхүү том бөгөөд хэцүү хуулийн төслийг улс төрийн олон янзын үзэл суртлын саад тотгороос чөлөөлснөөр Конгрессоор дэмжүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадлаа” гэж мэдэгджээ. Бүгд найрамдах намын гишүүд  2024 оны санхүүгийн жилд Засгийн газрын зардлыг 120 тэрбум ам.доллароор танахыг шаардсан. Тэд Ерөнхийлөгч Жо Байдентай тохиролцсон төсвийг хэтэрхий "өгөөмөр" гэж шүүмжилж байлаа. Украинд цэргийн тусламж үзүүлэх тухай асуудал ч мөн ширүүн маргаан үүсгэсэн. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д айлчлахдаа Байден болон цэргийн дээд албан тушаалтнуудтай уулзаж нэмэлт тусламж хүсчээ. Байдены засаг захиргаа 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд 75 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байна. Тэрбээр Украин, Израилд үзүүлэх тусламжийг ирээдүй хойч үедээ ногдол ашиг өгөх "Ухаалаг хөрөнгө оруулалт" гэж нэрлэсний учир нь, Америкийн үндэсний аюулгүй байдлын хэрэгцээг санхүүжүүлэх явдал аж. Мөн Цагаан ордны тэргүүн  "Хэрэв бид Украиныг орхиж, Израил руу нүүр буруулах юм бол энэ бүхнийг эрсдэлд оруулах болно. Ийм байх нь үнэ цэнтэй зүйл биш юм. Үндэсний аюулгүй байдлын хэрэгцээг санхүүжүүлж, Израил, Украин зэрэг чухал түншүүдээ дэмжих болно" гэжээ.  Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр, Украин, Израилыг дэмжих тухай хоёр саналыг нэг багц болгон нэгтгэснээр Цагаан ордон Киевийн дэглэмд үзүүлэх АНУ-ын түр зуурын төсвөөс хасагдсан санхүүгийн тусламжийг Конгрессоор дамжуулна гэж найдаж байгаа аж.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө