Энэтхэг улс долоон үе шаттай болдог бүх нийтийн сонгуульд нэг тэрбум шахам хүн санал өгөх эрхтэй бөгөөд сар дамнан үргэлжилдэг. Одоогийн Ерөнхий сайд Нарендра Моди эдийн засгийн амжилт, халамжийн арга хэмжээ, үндэсний бахархал, хинди үзэл, алдар нэрээ ашиглан гурав дахь удаагаа сонгогдох хүсэлтэй байна. Ажиглагчдын таамагласнаар түүний “Бхаратия Жаната” нам олонхын суудал авна. Харин өрсөлдөгчид нь эвсэл байгуулж, Модийн дарангуйллыг зогсоохоо амласан. Улирлын бус халуун цаг агаар сонгогчдод нөлөөлж ирц харьцангуй бага үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна