Риши Сунак ард түмнээсээ уучлал гуйлаа


Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак 30 мянга орчим хүн ХДХВ, гепатит С-ийн халдвар авсан цус сэлбэлтийн дуулианы дараа ард түмнээсээ уучлал гуйлаа.

 Тэрбээр “Энэ бол Бри­танийн төрийн хувьд ичгүүртэй өдөр. Манай үндэстний амьдралд олон арван жил үргэлжилсэн ёс суртахууны доголдол оршиж байгааг харууллаа. Хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд төр, засгийн нэрийн өмнөөс уучлал гуйж, нөхөн төлбөр төлөх нь хангалтгүйг ойлгож байна. Бид системийг үндсээр нь тэнцвэржүүлэх ёстой. Ийм явдал дахин давтагдахгүй” гэжээ. 

Хохирогчдод төлөх санхүүгийн нөхөн төлбөрийн хэмжээг зарласан. Хэргийг судалсан Сэр Брайан Лангстаффын тайланд 1970-аад онд цус сэлбүүлсэн олон мянган иргэн ХДХВ, гепатитаар өвчилжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа 2017 онд тухайн үеийн Ерөнхий сайд Тереза Мэйн захиал­гаар эхэлсэн юм. Тухайн үед цус сэлбэх шаардлагагүй байсан хүмүүс ч өвчилжээ. Энэ нь цусны бүлэгнэлтийн төрөлхийн дутагдал эсвэл буурснаас үүсдэг эмгэгийн үед уудаг эмийг авч байсан нь шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдсон. 

Донорууд нь ихэвчлэн хар тамхи хэрэглэдэг, өмнө нь ял эдэлж байсан хүмүүс байжээ. Тэдний цусыг 1986 он хүртэл ХДХВ, С гепатитын шинжилгээнд хамруулдаггүй байв.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08