Э.Одмаа: Булевирт эмийг албан татвараас чөлөөлснөөр халдвартай иргэд эмчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлж байна



Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Э.Одмаатай ярилцлаа.

 

-Манай улсад гепатитын вирустэй хэчнээн хүн байдаг вэ. Ялангуяа элэгний B, D вирустэй, энэ төрлийн эм шаардлагатай хүн хэр олон байдаг вэ?

-Монгол Улс гепатитын вирусийн халдвар болон энэ төрлийн вирусийн шалтгаант өвчлөл, өвчлөлийн хүндрэл нас баралт өндөртэй улс орнуудын тоонд ордог.  Одоогоор урьдчилсан байдлаар 66 мянган хүн халдвартай гэсэн тооцоолол гарсан байдаг.

-Манай улс булевиртид эмийг гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэж эхэлсэн үү?

-Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ тогтсон стандарт, баталсан журмын дагуу явдаг бөгөөд гепатитын вирусийн халдварын эмчилгээг мөн стандарт удирдамжийн дагуу хийдэг. Эрүүл мэндийн сайдын 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн А/18 тоот тушаалаар гепатитын эмчилгээ оношилгооны удирдамжийг шинэчлэн баталсан. Уг удир­дамжид булевиртид тарилга эмчилгээг шинээр нэмж оруул­сан. Тиймээс эмчилгээнд хэрэг­лээд эхэлсэн гэсэн үг.

-Булевиртид эмийн чанар, үр дүнгийн тухайд?

-Булевиртид тарилга эмчил­гээг одоогоор эм ханган нийлүү­лэх нэг газар Монгол Улсад нийлүүлж байна. Одоогоор эм­чил­гээ дөнгөж эхэлж байгаа учраас үр дүнгийн тухай урьдчи­лан хэлэх боломжгүй.

-Булевиртид эмийг олон улсад түгээмэл хэрэглэдэг үү. Хэчнээн улс орон албан ёсоор хэрэглэж байна вэ?

-Элэгний эмгэгийн чиглэлээр дэлхий нийтэд мэргэжлийн олон холбоо, нийгэмлэг үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор булевиртид тарилга эмчилгээг Европын холбооны элэгний эмч нарын нийгэмлэг удирдамждаа оруулан хэрэглэж байна. 

-Тус эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр ямар үр дүн, ач холбогдолтой байх вэ. Энэ төрлийн халдварын өвчлөл хэдэн хувиар буурна гэж тооцоолсон бэ?

-Албан татвараас чөлөөлж буй нь вирусийн халдвартай олон иргэн эмчилгээнд хамрагдах нөхцөл бололцоог нэмэгдүүлж байгаа юм. Гепатитын вирусийн халдвар буурах биш халдвартай иргэдийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, вирусийн шалтгаант эмгэгийн хүндрэл, нас баралтыг бууруулахад гол ач холбогдолтой юм.

-Тухайн эмийг зөвхөн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөс гадна өөр ямар байдлаар зохицуулалт хийж үнийг нь бууруулах, иргэдийг санхүүгийн дарамтаас чөлөөлөх боломжтой гэж харж байна вэ?

-Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр сан­хүүж­дэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Булевиртид тарилга эмчилгээний хувьд ч даатгалаар хөнгөлөгдөн хамрагдвал иргэдэд учрах санхүүгийн дарамт багасах болов уу.

-“Өнчин эмийн жагсаалт” гэдгийг тод­руулна уу. Энэ жагсаалтад ихэвчлэн ямар төрлийн эмийг оруулдаг вэ?

-Өнчин эм гэж өвчний олон улсын ангилалд заасан ховор тохиолддог өвчнийг эмчлэх зориу­лалттай, улсын хэмжээгээр харьцангуй бага хэрэглэдэг эмийг хэлдэг. Монгол Улсын хувьд ховор хэрэглэдэг эмийн жагсаалтыг гар­ган Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан гаргаж, мөрддөг.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бээжингийн төв дэх 700 жилийн түүхтэй эртний хот Өчигдөр
Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг сайжруулна Өчигдөр
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай… Өчигдөр
Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина 2025/04/03
Өрхийн эмнэлгүүдийг яамны харьяанд оруулах санал хэлэв 2025/04/03
Дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар болгон уулзаж, санал солилцоно 2025/04/03
УИХ: АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилов 2025/04/03
​ АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна 2025/04/02
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 2025/04/02
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 2025/04/02
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хи… 2025/04/02
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно 2025/04/02
Ерөнхий сайд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг танил… 2025/04/02
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 2025/04/02
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 2025/04/01
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 2025/04/01
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/04/01
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… 2025/03/31
Дуурийн хатан хаан 2025/03/31
Доктор Л.Түдэвийн долоон үг... 2025/03/31