Европын орнууд Палестиныг хүлээн зөвшөөрчээ


Ирланд, Испани, Норвегийн эрх баригчид Палестиныг тусгаар тогтносон улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, гурван улс Газын зурваст гал зогсоохыг баталгаажуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргахад бэлэн бөгөөд Европын холбооны бусад орныг дагана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес “Энэ бол энх тайван, аюулгүй байдалд Израилтай мөр зэрэгцэн орших Палестин улс болох  цорын ганц боломжит шийдэл" гэжээ.  Тэгвэл Ирландын Гадаад хэргийн сайд Михаул Мартин Палестинтай бүрэн дипломат харилцаа тогтоож, Ирландын Рамалла хотод байрлах төлөөлөгчийн газрын статусыг Элчин сайдын яам болгон дээшлүүлэхийг зөвшөөрсөн. Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде “Манай улс 30 гаруй жилийн турш Палестиныг идэвхтэй дэмжсэн. Өнөөдөр албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа нь харилцааны чухал үе шат юм”  гэжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08