Мексик эмэгтэй Ерөнхийлөгчтэй болов


Мексик улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо. Мехико хотын дарга асан Клаудиа Шейнбаум 57.8 хувийн саналаар ялалт байгуулжээ. Тэрбээр зүүний гурван намыг багтаасан эвслээс нэр дэвшсэн. Мехико хотод еврей гэр бүлд төрсөн Шейнбаум 2007 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын гишүүдийн хамтаар Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Түүний сонгуулийн мөрийн хөтөлбөр гэмт хэрэгтэй тэмцэхэд төвлөрч байсан. Мехико хотын захирагчаар ажиллахдаа хүн амины гэмт хэргийн гаралтыг 1990 оноос хойш  хамгийн доод түвшинд хүргэснээрээ улс төрд алдартай. Энэ туршлагадаа тулгуурлан Үндэсний гварди, муж улсын цагдаа, прокурорын  уялдаа холбоо, тагнуул, мөрдөн байцаах албанд хяналт тавьж ажиллахаа амласан. Гэмт хэргийн эсрэг тэмцэл бүх цаг үед Мексикийн сонгуулийн мөрийн  хөтөлбөрт багтдаг. Тус улсад 2023 онд хүн амины хэрэг багасаж 30 мянгаас доош буурсан. Сонгуулийн кампанит ажлын үеэр захиалгат аллагын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Энэ Ерөнхийлөгч, амбан захирагч, төлөөлөгчдийн сонгуулийн  кампанит ажлын үеэр 36 нэр дэвшигч амь үрэгджээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“МОНГОЛЫН ҮНЭН” сонины 2025 оны хоёрдугаар улирлын захиалга явагдаж ба… 9 минутын өмнө
Б.Пүрэвдагва: СДМЗХ-ны долдугаар үеийнхэн шинжлэх ухаанд суурилсан пра… 21 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 33 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 35 минутын өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүр… 15 цагийн өмнө
"ТОП КЕРАМИКС" байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ 17 цагийн өмнө
“Идэр” их сургуулийн 30 жилийн ой тохиож байна Өчигдөр
Монгол, Солонгосын хамтран хэрэгжүүлж буй “Солонго-I, II’’ хороолол, 1… Өчигдөр
Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ Өчигдөр
1200 гаруй зам талбайн үйлчлэгч, ажилтан 320 гаруй тусгай зориулалтын … Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2025/03/26
Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүл… 2025/03/25
"​Монголын үнэн" сониноо цахимаар захиалан уншаарай 2025/03/25
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жү… 2025/03/25
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг… 2025/03/25
ХЗДХ-ийн сайдын мэдээллийг сонсож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг… 2025/03/25
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2025/03/25
Татварын багц хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийн саналыг тусгана 2025/03/24
МАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон батлах төслийг … 2025/03/24