“Их 7” Оросын царцаасан хөрөнгийг хэлэлцэнэ


 

“Их 7”-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ сарын 13-15-нд Италийн өмнөд хэсгийн Апулия хотод болно. Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцож,  Украинд үзүүлэх дэмжлэгийг хэлэлцэх юм байна. Уулзалтын эхний өдөр төлөөлөгчид Хятадын хэт их үйлдвэрлэлийн асуудал дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй талаар санаа зовж буйгаа илэрхийлэв. Хэлэлцээрээ дуусгасны дараа хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй байна. Тэд мэдэгдэлдээ ямар хариу хүргүүлэх нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Мөн Украинд үзүүлэх дэмжлэгт  Оросын битүүмжилсэн хөрөнгийг ашиглах нарийн шийдвэрүүдийг голчлон хэлэлцэнэ. Өмнө нь Европын холбоо өөрсдийн хүрээнд битүүмжилсэн Оросын хөрөнгийн ашгийг сэргээн босголт болон бусад зүйлд дэмжлэг үзүүлэхээр Украинд ашиглахаар тохиролцсон. Мөн АНУ Оросын төрийн өмчийг хураан авч, Украинд туслах зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн хууль гаргажээ. Уг хууль нь  АНУ-ыг “Их-7”-гийн  орнууд болон бусад талтай хамтран ажиллахыг уриалсан байдаг. Тус бүлгийн Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нар Москвагийн битүүмжлэгдсэн хөрөнгийг хэрхэн хуваарилах шийдлийг эрэлхийлж байгаа аж. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирбийн хэлснээр Оросын битүүмжилсэн хөрөнгөөс олсон орлогыг Украины талд ашигтайгаар эргүүлэн татах боломжгүйг дурдсан.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08