Калифорнид жил бүр зохион байгуулдаг хөгжүүлэгчдийн бага хурал дээр “Apple” компани хиймэл оюун ухааны системийг танилцууллаа. “Apple Intelligence” функцүүдийн багц нь хэрэглэгчдийн гаджетуудтай харилцах харилцааг хялбарчлахад зориулагдсан бөгөөд ирэх намар худалдаанд гарах үйлдлийн системүүдийн шинэ хувилбаруудад суурилуулах аж. Мөн Siri дуут туслахыг шинэчлэн “OpenAI”-ийн ChatGPT чатботтой нэгтгэх гэнэ. Siri шинэ интерфэйстэй болж, хэрэглэгчдэд дөхөм болно. “Apple Intelligence” нь нууцлалын хамгаалалттай, өгөгдлийг төхөөрөмжид боловсруулдгаараа онцлог. “Илүү тооцоолох шаардлагатай үйлдлийг үүлэн систем рүү илгээх ч ямар ч өгөгдөл хадгалагдахгүй” гэж “Apple”-ийн инженерүүд амлаж байна. Программ хангамжийн ахлах инженер Крейг Федерихи "Систем нь таны iPhone, iPad болон Mac-ын гол цөмд хүчирхэг үүсгүүрийн загваруудыг суулгана. Танд хамгийн хэрэгтэй, хамааралтай мэдээллээр хангахын тулд хувийн контекст дээр тулгуурлан, хувийн нууцыг цаг тутамд хамгаална. Ялангуяа “Apple Intelligence” нь хэрэглэгчид өөрсдийн эможийг үүсгэх, зураг, видео, захидлын хураангуйг шуудангийн аппликейшн дээр үүсгэх боломжтой” гэжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна