Казахстанд тахь нутагшуулж эхлэв


Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг Казахстанд нутагшуулж байна. Берлиний амьтны хүрээлэнгээс дөрвөн гүү, Прага хотын амьтны хүрээлэнгээс нэг азарга, хоёр гүүг Чехийн нисэх хүчний тээврийн онгоцоор авчиржээ. Тахийг Төв Азийн нүүдэлчид 5500 жилийн өмнө гаршуулсан гэдэг. Европод 3500 жилийн өмнө морийг уналга, ачилгад хэрэглэх болсон. Прагын амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Филип Масек “Тахь бол манай гараг дээр үлдсэн сүүлчийн зэрлэг адуу. Мустанг бол зэрлэгжсэн гэрийн адуу. Казахстанд Берлин, Мюнхен, Прага хотын амьтны хүрээлэнд үлдсэн тахийн хоёр бүлээс сонгон нутагшуулж байна. Ингэснээр биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд тусална. Тахь газар цавчилж, гадаргын усыг хөрсөнд нэвчүүлдэг. Мөн хомоол нь говь талыг борддог. Орчин үеийн амьтны хүрээлэнгийн зорилго бол нэн ховордсон амьтдыг хамгаалах, үржүүлэх биш, зэрлэг байгальд нь эргүүлэн нутагшуулах явдал юм” гэжээ. Казахстаны талд тахь нутагшуулах бэлтгэл ажил өнгөрсөн сард дууссан. Ирэх таван жилийн хугацаанд тус улсад нэмж 40 тахь нутагшуулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24603/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 8 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 8 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 9 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 9 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 9 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 10 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 10 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 10 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 10 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 10 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө