Халдлагаас сэргийлж Тейлор Свифтийн шоуг цуцлав


Вена хотын цагдаа нар халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоосны дараа Тейлор Свифтийн  шоуг цуцлав. “Исламын улс” бүлэглэлд үнэнч, 19 настай залууг гол сэжигтнээр татан баривчилжээ. Сэжигтний гэрээс химийн бодис хураан авч, үнэлгээ хийж байна. Түүний хамсаатан байж болзошгүй хоёр дахь хүнийг баривчилсан аж. Дуучин Тейлор Свифт гурван өдрийн аялан тоглолтын хуваарьтай байсан. Төлөвлөсөн тоглолтуудыг 170 мянган хүн үзэхээр тасалбар авчээ. Австрийн канцлер Карл Нехаммер цахим сүлжээндээ "Зохион байгуулагчид тоглолтыг цуцалсанд Тейлор Свифтийн шүтэн бишрэгчдийн сэтгэлийг гонсойлголоо. Гэхдээ Венад төлөвлөж байсан террорист халдлага ноцтой байсан.  Австри болон гадаадын тагнуулын албаны хамтын ажиллагааны ачаар  эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийллээ” гэж бичжээ. Дуучин Ариана Гранде 2017 онд Манчестер хотод тоглолтоо  хийх үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 22 хүн нас барсан юм. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 25 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 27 минутын өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүр… 15 цагийн өмнө
"ТОП КЕРАМИКС" байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ 17 цагийн өмнө
“Идэр” их сургуулийн 30 жилийн ой тохиож байна Өчигдөр
Монгол, Солонгосын хамтран хэрэгжүүлж буй “Солонго-I, II’’ хороолол, 1… Өчигдөр
Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ Өчигдөр
1200 гаруй зам талбайн үйлчлэгч, ажилтан 320 гаруй тусгай зориулалтын … Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2025/03/26
Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүл… 2025/03/25
"​Монголын үнэн" сониноо цахимаар захиалан уншаарай 2025/03/25
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жү… 2025/03/25
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг… 2025/03/25
ХЗДХ-ийн сайдын мэдээллийг сонсож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг… 2025/03/25
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2025/03/25
Татварын багц хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийн саналыг тусгана 2025/03/24
МАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон батлах төслийг … 2025/03/24
Гашуунсухайт боомтоор ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн тала… 2025/03/24
Өөрчлөлтийг өөрөөсөө 2025/03/24