АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нар ирэх сарын 10-нд ABC сувгийн зохион байгуулах халз мэтгэлцээнд оролцохоор тохиролцжээ. Мөн сард “Fox News”, NBC, ABC зэрэг хэвлэлийн хэрэгслээр Ардчилсан намын нэр дэвшигчтэй гурван удаагийн мэтгэлцээн зохион байгуулахад бэлэн гэдгээ Дональд Трамп зарласан. Үүнд Камала Деви Харрисын баг энэ талаар ямар нэгэн мэдээлэл, байр сууриа илэрхийлээгүй. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жосеф Байден улс төр, олон нийтийн санаа бодлын шахалтаар сонгуульд өрсөлдөхөөс татгалзан, Камала Харрисыг нэр дэвшүүлсэн юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна