НҮБ гал зогсоохыг уриаллаа


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албанаас Израилын арми Газын зурвас дахь дунд сургууль руу дайрч, олон хүн амь үрэгдсэн тухай мэдэгдэл нийтэлжээ.  Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ удаагийн Палестин Израилын мөргөлдөөн Газын зурвасын оршин суугчдын амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж буй өнөөгийн нөхцөл байдлыг хатуу зэмлэсэн. Мэдэгдэлд, Аюулгүйн зөвлөлийн 2735 дугаар тоот тогтоолын агуулгыг хараахан хэрэгжүүлээгүйд  харамсаж буйгаа илэрхийлээд, мөргөлдөгч талууд дахин хэлэлцээр хийж, гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар тохиролцоонд хүрэхийг уриалсан байна. Үүнээс гадна, Антонио Гутерриш нэн даруй гал зогсоож, барьцаалагдсан бүх хүнийг болзолгүйгээр суллахыг дахин уриалсан бөгөөд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг талууд заавал дагаж мөрдөх ёстойг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн АНУ, Их Британи, Франц, Герман, Италийн удирдагчид Ойрх Дорнодын асуудлаар хэлэлцэж, Газын зурвас дахь мөргөлдөөнийг намжаах, гал зогсоох хэлэлцээрт хүрэх, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар гаргасан хүчин чармайлтыг бүх хүчээр дэмжих талаар санал нэгджээ. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 9 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 9 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 9 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 9 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 11 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 11 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 11 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 11 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 11 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 12 цагийн өмнө