Ромын пап Азид хийх айлчлалаа эхлүүллээ


Ромын пап Франциск Ази Номхон далайн орнуудад 12 өдрийн айлчлал хийж байна. Индонез, Папуа Шинэ Гвиней, Зүүн Тимор, Сингапурт хийж буй далайцтай айлчлалыг 2020 онд төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшлуулжээ. Папын айлчлал Индонез улсаас эхэлсэн. Тэрбээр шашин хоорондын цугларалтад оролцож, Ерөнхийлөгч Жоко Видодотой уулзжээ. Папуа Шинэ Гвинейд айлчлахдаа далайн түвшин нэмэгдэж, хэт халалт, далайн хар салхи зэрэг хүн төрөлхтний сорилтуудыг дурдаж, цаг уурын өөрчлөлтийн аюулыг  даван туулахыг уриаллаа. Харин католик шашинтнууд төвлөн оршин суудаг Зүүн Тиморын иргэд Ватиканыг шашны байгууллага дахь  бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэхийг шаарддаг. Тиймээс пап Францискийн айлчлалын үеэр энэ сэдвийг хөндөж магадгүй.  Пап Франциск Сингапурт зочилсноор Азид хийж буй айлчлалаа дуусгана. Шинжээчид уг айлчлалыг 12 сая католик шашинтантай  БНХАУ-тай  харилцаагаа сайжруулах Ватиканы хүчин чармайлтын  илэрхийлэл гэжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 8 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 8 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 8 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 9 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 9 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 10 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 10 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 10 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 10 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 10 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 10 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө