Их Британид цагаачдын тоо нэмэгджээ


Их Британийн эрх баригчид хууль бус  шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, байдал дордож байгааг мэдэгдлээ. Францын эргийн ойролцоо цагаачдын хөлөг онгоц живсэн нь Европын орнуудын хууль бус цагаачлалыг бууруулах бодлого үр дүнд хүрээгүйг харуулжээ. Өмнө нь Их Британи цагаачдыг албадан гаргах замаар Руанда руу илгээх хуулийн төслийг баталсан. Улмаар цагаачдын тоог 300 мянгад барихаар тооцоолжээ.  Үүнээс гадна цагаач ажилчдыг гэр бүлтэйгээ ирэхийг хориглох, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлтийг бууруулах зэрэг арга хэмжээ авчээ. Засгийн газраас цагаачдын урсгалыг  хязгаарлах багц арга хэмжээг боловсруулахдаа, визтэй гадаадын ажилчдын цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн юм. Цагаачлал  Британийн улс төрийн гол сэдэв, Европын холбооноос гарах шийдвэрт нөлөөлсөн үндсэн  хүчин зүйл байлаа. Тус улсад Энэтхэг, БНХАУ, Нигери зэрэг улсын иргэд түлхүү суурьшдаг.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 59 минутын өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 1 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 17 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 18 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 18 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 21 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 21 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 21 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19