Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим БРИКС-д элсэх хүсэлтэй байна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөсөн. Тэр үеэр БРИКС-д элсэх сонирхлоо илэрхийлнэ” гэжээ. БРИКС-ийн XIV дээд хэмжээний уулзалт ирэх сарын 22-24-нд Казань хотод болно. ОХУ 2024 онд тус байгууллагыг даргалж байгаа бөгөөд дээд хэмжээний уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулна. Түүнчлэн Турк улс БРИКС-т элсэх хүсэлтээ албан ёсоор ирүүлжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна