Д.Амарбаясгалан: Засгийн газрын авто баазын автомашины тоог хасаж, төсвөөс санхүүжүүлэхгүй байгууллага болголоо


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. Тэрбээр: 

-Авто бааз улсын төсөвт үйлдвэрийн газрыг ТӨААТҮГ болгон өөрчлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Уг улсын төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 орчим ажилтантай, улсын төсвөөс жилд 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнийг 100 автомашинтай, 105 ажилтантай, төсвөөс санхүүжүүлдэггүй байгууллага болгон өөрчиллөө.

Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу тухайн авто бааз нь дуудлагаар үйлчилгээ үзүүлнэ, орон нутгийн томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах юм. Төрийн хэмнэлтийн хууль үүгээр дуусахгүй. Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан автомашин хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд сард 100-200 мянган төгрөгийн хязгаартайгаар дуудлагын такси үйлчилгээ ашиглах эрх олгоно.

Нийтдээ 250 автомашиныг хураасан, ойрын хугацаанд 250 автомашины хураан төвлөрүүлнэ. Нийт 509 автомашиныг хураан төвлөрүүлж, эмнэлэг, онцгой, цагдаа, гааль, ХХЕГ зэрэг байгууллагын хэрэгцээнд зориулан тарааж өгнө. Төрийн байгууллагууд авч ашиглах боломжгүй  элэгдэл, хорогдол хэмжээндээ хүрсэн 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулсан. Нийт дуудлага худалдааны дүн 370 орчим сая төгрөгт хүрсэн байна. Орон нутгаас 1000 орчим автомашиныг татан төвлөрүүлж, үзлэг оношилгоо хийнэ хэмээв. 

Н.Нягт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 3 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 3 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 3 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 4 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 4 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 4 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22